Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:52

[1] Кириат-иеаримын хүмүүс ирж, ЭЗЭНий авдрыг авч, толгод дээрх Абинадабын гэрт авчрав. Түүний хүү Елеазарыг ЭЗЭНий авдрыг хамгаалуулахаар ариусгасан билээ.

[2] АвдарКириат-иеаримд үлдсэн өдрөөс хойш удаан хугацаа өнгөрч, хорин жил болов. Израилийн бүх гэр ЭЗЭНийг санагалзан гашуудлаа.

[3] Тэр үед Самуел Израилийн бүх гэртэй ярин, —Хэрэв та нар бүх зүрх сэтгэлээрээ ЭЗЭНд эргэн хандаж байгаа бол, та нар дотроосоо харийн бурхад болон Аштаротыг зайлуулан, зүрх сэтгэлээ ЭЗЭНд хандуулан, зөвхөн Түүнд л үйлчил. ЭЗЭН та нарыг филистчүүдийн гараас аварна гэв.

[4] ТийнхүүИзраилийн хөвгүүд Баалууд болон Аштаротыг зайлуулан, зөвхөн ЭЗЭНд үйлчлэв.

[5] Тэгэхэд Самуел —Бүх Израилийг Мизпад цуглуулагтун! Би та нарын төлөө ЭЗЭНд залбирна гэв.

[6] ТэдМизпад цугларч, ус татаж, ЭЗЭНий өмнө асган, тэр өдөр мацаг барин, —Бид ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн билээ гэв. Самуел Мизпад Израилийн хөвгүүдийг шүүв.

[7] Израилийнхөвгүүдийн Мизпад цугласан тухай филистчүүд сонсоод, филистчүүдийн ноёд Израилийн эсрэг хөдлөв. Израилийн хөвгүүд үүнийг сонсоод, филистчүүдээс айв.

[8] Израилийнхөвгүүд Самуелд —Тэр биднийг филистчүүдийн савраас аврахын тулд бидний Бурхан ЭЗЭН уруу бидний төлөө хашхирсаар байгтун гэв.

[9] Самуелнэг нялх хурга авч, түүнийг бүхлээр нь шатаан, шатаалт тахил болгон ЭЗЭНд өргөв. Самуел Израилийн төлөө ЭЗЭНд хашхирахад ЭЗЭН түүнд хариулав.

[10] Самуелшатаалт тахил өргөж байсан бөгөөд филистчүүд Израильтай тулалдахаар дөхөж ирэв. Гэвч ЭЗЭН тэр өдөр филистчүүдийн дээрээс хүчит аянга буулгаж, тэднийг самгардуулсанд, тэд Израилийн өмнө бут цохигдов.

[11] Израилийнэрчүүд Мизпагаас гарч, филистчүүдийг хөөн, Бет-карын бэл хүртэл тэднийг цохив.

[12] Дараа нь Самуел нэг чулуу авч, Мизпа Шен хоёрын дунд тавиад, түүнийг Ебенезер гэж нэрлэн, —ЭЗЭН бидэнд энэ газар хүртэл туслав гэжээ.

[13] Ийнхүүфилистчүүд ялагдаж, Израилийн хязгаар уруу дахин халдаж орж ирсэнгүй. Самуелын амьд байх бүх өдрүүдэд ЭЗЭНий мутар филистчүүдийн эсрэг байв.

[14] Израилиасфилистчүүдийн булааж авсан Екроноос Гат хүртэлх хотууд Израильд буцан нэгдэв. Израиль филистчүүдийн савраас газар нутгаа чөлөөллөө. Тийнхүү Израиль болон аморичуудын хооронд амар тайван байв.

[15] Самуел амьдралынхаа бүх өдрүүдийн турш Израилийг захирчээ.

[16] Тэрээржил бүр Бетел, Гилгал, Мизпагаар тойрон, эдгээр бүх газруудад Израилийг шүүв.

[17] Дараань Рамад буцдаг байжээ. Учир нь түүний гэр тэнд байв. Тэнд Израилийг тэр шүүв. Тэр тэнд ЭЗЭНд тахилын ширээ босгов.

1 Самуел — Chapters