Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 5:39

[1] Дараа нь ЭЗЭН Натаныг Давид уруу илгээв. Тэр Давид дээр ирж, —Нэгэн хотод хоёр хүн байжээ. Нэг нь баян, нөгөө нь ядуу хүн байв.

[2] Баян хүн нь маш олон хонь болон үхэр сүрэгтэй байжээ.

[3] Харин ядууд нь өөрөө худалдан авч тэжээсэн нэг бяцхан охин хурганаас өөр юу ч үгүй юмсанжээ. Хурга түүнтэй болон хүүхдүүдтэй нь хамт өсөн бойжиж, талхнаас нь идэж, аяганаас нь ууж, өвөрт нь унтаж, тэр хүнд яг л охины адил байв.

[4] Нэгэн өдөр баян хүнийд аянчин ирэв. Өөр дээр нь ирсэн аянчинд зориулан өөрийн хонь болон үхэр сүргээс төхөөрөхийг баян хүн хүссэнгүй. Харин тэр ядуу хүний охин хургыг авч, өөр дээр нь ирсэн хүнд зориулан төхөөрчээ гэв.

[5] ТэгэхэдДавид тэр хүнд ихэд хилэгнэж, Натанд хандан —ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Үүнийг үйлдсэн хүн үхэх ёстой.

[6] Тэрхүнд энэрэх сэтгэл байсангүй бөгөөд ийм хэрэг үйлдсэн учраас тэр хүн охин хурганы төлөө дөрөв дахин төлөх хэрэгтэй гэв.

[7] Тэгэхэд Натан Давидад —Чи бол тэр хүн! Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. "Чамайг Израилийн хаанаар тослон томилсон бөгөөд Саулын гараас аварч гаргасан нь Би билээ.

[8] Бибас чамд эзний чинь гэрийг мөн түүний эхнэрүүдийг халамжинд чинь өгч, Израиль болон Иудагийн гэрийг ч чамд өгөв. Хэрэв энэ нь дэндүү багадсан бол Би чамд энэ мэт зүйлсийг илүү ихээр нэмж өгөх байсан!

[9] Юундчи ЭЗЭНий мэлмийн өмнө мууг үйлдэн түүний үгийг үл тоомсорлов? Чи хит хүн Уриаг илдээр алж, түүний эхнэрийг өөрийн эхнэр болгон авч, түүнийг Аммоны хөвгүүдийн илдээр алуулав.

[10] Тиймучраас одоо чиний гэрээс хэзээ ч илд салахгүй. Учир нь чи Намайг үл тоомсорлож, хит хүн Уриагийн эхнэрийг өөрийн эхнэр болгон авсан билээ" гэв.

[11] ЭЗЭНингэж айлдаж байна. "Үзэгтүн, чиний эсрэг гай зовлонг Би гэрийнхнээс чинь өсгөнө. Би бүр чиний нүдний өмнө эхнэрүүдийг чинь авч, хамтрагчид чинь өгнө. Тэр хүн гэгээн цагаан өдөр чиний эхнэрүүдтэй унтах болно.

[12] Чиүүнийг нууцаар үйлдсэн бол, Би хамаг Израилийн өмнө, наран дор энэ хэргийг үйлдэнэ" гэв хэмээн хэлэв.

[13] ТэгэхэдДавид Натанд —Би ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэв гэв. Натан Давидад —ЭЗЭН мөн чиний нүглийг зайлуулсан. Чи үхэхгүй.

[14] Харинхийсэн энэ хэргээрээ чи ЭЗЭНий дайснуудад доромжлох боломжийг өгсөн тул чиний хүү ч заавал үхнэ гэв.

[15] ИнгээдНатан гэр өөдөө буцав. Уриагийн бэлэвсэн эхнэрийн Давидад төрүүлсэн хүүг ЭЗЭН цохисонд, тэр хүү хүнд өвчинд нэрвэгдэв.

[16] Тиймучраас Давид тэр хүүхдийн төлөө Бурханаас гуйн, мацаг барьж, явж, шөнөжингөө газар хэвтэв.

[17] Түүнийгэрийнхний ахлагчид дэргэд нь зогсон, түүнийг газраас босгох гэсэн боловч Давид босохыг хүссэнгүй бөгөөд тэдэнтэй хамт хоол ч идсэнгүй.

[18] Долоодахь өдөр хүүхэд нь нас баржээ. Давидын зарц нар хүүхдийг нас барсныг Давидад хэлэхээс айж байв. Учир нь "Хүүг амьд байх үед бид хааныг ятгахад тэр бидний үгийг сонсоогүй. Хаан өөртөө ямар нэгэн муу юм хийж магадгүй тул хүүхэд нь нас барсныг х

[19] ХаринДавид зарц нарынхаа шивнэлдэхийг хараад, хүүхэд нас барсныг ойлголоо. Ийнхүү Давид зарц нараасаа —Хүү нас барсан уу? гэж асуухад тэд —Тийм ээ, тэр нас барав гэв.

[20] ИнгээдДавид газраас босож, угаал үйлдэн, биеэ тослоод, хувцсаа сольжээ. Тэр ЭЗЭНий өргөөнд орж, хүндэтгэн мөргөв. Дараа нь гэртээ харин, хоол бэлтгүүлж, идэв.

[21] Тэгтэлзарц нар нь —Таны үйлдсэн энэ хэрэг ямар учиртай юм бэ? Хүүхэд амьд байхад та мацаг барьж, уйлж байсан, харин хүүхэд нас барахад та босож, хоол идлээ гэлцэв.

[22] Давид —Хүүг амьд байх үед би мацаг барин, уйлж байсан нь "ЭЗЭН намайг нигүүлсэж, хүүг амьдруулах магад" хэмээн санасны учир юм.

[23] Гэтэлодоо хүүхэд нас барчихлаа. Би юундаа мацаг барих ёстой билээ? Би түүнийг дахин эргүүлж авчирч чадах уу? Би түүн уруу очих болно. Гэвч тэр над дээр эргэж ирэхгүй гэв.

[24] Тэгээд Давид эхнэр Батшебагаа тайтгаруулан, түүн дээр орон, түүнтэй унтав. Тэр эмэгтэй хүү төрүүлсэнд түүнийг Соломон хэмээн нэрлэв. ЭЗЭН одоо түүнийг хайрласан бөгөөд

[25] эшүзүүлэгч Натанаар үг илгээн, ЭЗЭНий төлөө түүнийг Иедидиа хэмээн нэрлэлээ.

[26] Иоаб Аммоны хөвгүүдийн Раббагийн эсрэг тулалдан, хаан хотыг эзэлж авав.

[27] ИоабДавидад элч нарыг илгээн —Би Раббагийн эсрэг дайтан, усны хотыг хүртэл эзлэн авав.

[28] Тиймучраас одоо, ардуудаас үлдсэн хүмүүсийг хамтад нь цуглуулж, тэр хотын эсрэг хуарагнан, түүнийг эзлэн авагтун. Эс тэгвээс би өөрөө энэ хотыг эзэлж аван, энэ хот миний нэрээр нэрлэгдэх болно гэж хэлүүлэв.

[29] ИймээсДавид бүх хүмүүсээ цуглуулж, Рабба уруу очин, түүний эсрэг дайтан, хотыг эзэлж авав.

[30] Тэгээдтэдний хааны титмийг толгойгоос нь авав. Титмийн хүнд нь нэг талант алт бөгөөд үнэт чулуу суулгасан байв. Тэр титмийг Давидын толгойд өмсгөв. Тэр хотоос Давид маш их хэмжээний зүйлсийг олз болгон авав.

[31] Давидбас тэр хотод байсан хүмүүсийг авчран, хөрөө, хурц төмөр зэмсэг болон төмөр сүхээр хийх ажилд тавьж, тоосго цохиулав. Аммоны хөвгүүдийн бүх хотод Давид энэ мэтээр үйлдэв. Тэгээд Давид болон хамаг ардууд Иерусалим уруу буцав.

2 Самуел — Chapters