[1] Дараа нь Давид —Саулын гэрээс амьд үлдсэн хүн байхгүй юу? Би Ионатаны төлөө тэр хүнд энэрэл үзүүлэх юмсан гэв.
[2] Зибагэдэг нэртэй, Саулын гэрийн зарц байсан бөгөөд түүнийг Давид дээр дуудаж ирүүлэв. Хаан түүнээс —Чи Зиба мөн үү? гэхэд тэр —Таны боол би байна гэв.
[3] Хаан —Саулын гэрээс хэн нэгэн нь үлдээгүй юу? Би түүнд Бурханы энэрлийг үзүүлмээр байна гэв. Зиба хаанд —Ионатаны хөлгүй хүү нь бий гэв.
[4] Хаантүүнээс —Тэр хаана байна? гэж асуухад Зиба хаанд —Ло-дебарт байдаг Аммиелын хүү Махирын гэрт байгаа гэж хариулав.
[5] ТэгээдДавид Хаан хүн илгээн, Ло-дебараас Аммиелын хүү Махирын гэрээс түүнийг авчруулав.
[6] Саулынач, Ионатаны хүү Мефибошет Давид дээр ирж, нүүрээрээ газар унан мөргөв. Давид —Мефибошет гэхэд тэр —Таны боол би энд байна гэв.
[7] Давидтүүнд —Бүү эмээ! Би чиний эцэг Ионатаны төлөө чамд энэрлийг заавал үзүүлж, чиний өвөг эцэг Саулын бүх газрыг чамд эргүүлж өгнө. Чи миний ширээнд тогтмол хооллох болно гэв.
[8] Мефибошетдахин мөргөн —Үхсэн нохой мэт боол би чинь хэн болоод таны халамжийг хүртэнэ вэ? гэв.
[9] Тэгэхэд Саулын боол Зибаг хаан дуудаж, —Саулд болон түүний бүхэл гэрт харьяалагдах хамаг юмыг би чиний эзний ач хүүд өглөө.
[10] Танайэзний ач хүү хоол хүнстэй золгохын тулд чи өөрөө хөвгүүд болон боолуудтайгаа түүнд зориулан газрыг хагалж, үр жимсийг нь авчирч өгч бай. Гэлээ ч эзний чинь ач хүү Мефибошет миний ширээнд тогтмол хооллох болно гэв. Зиба арван таван хөвгүүд, хор
[11] ТэгэхэдЗиба хаанд —Хаан эзний минь боолдоо тушаасан бүгдийн дагуу боол тань гүйцэтгэх болно гэв. Ингээд Мефибошет хааны хөвгүүдийн нэг адил Давидын ширээнд хооллох болов.
[12] МефибошетодМиха хэмээх нэртэй балчир хөвгүүн байв. Зибагийн гэрт амьдардаг бүгд Мефибошетын зарц нар болов.
[13] ИнгээдМефибошет хааны ширээнд тогтмол хооллодог байсан тул Иерусалимд амьдрав. Тэр хоёр хөлгүй байв.