[1] Израилийн бүх овгууд Хебронд Давид дээр ирж, —Харагтун, бид таны мах цусны тасархай билээ.
[2] Урьднь Саул бидний хаан байх үед ч та Израилийг тулалдаанд удирдаж байсан. Тэгээд ЭЗЭН танд "Чи Миний ард түмэн болох Израилийг хариулж, чи Израилийн удирдагч болно" гэж айлдсан хэмээн өгүүлэв.
[3] ИнгээдИзраилийн бүх ахлагчид Хебронд хаан дээр ирж, Давид хаан Хебронд ЭЗЭНий өмнө тэдэнтэй гэрээ байгууллаа. Тэгээд тэд Давидыг тослон, Израилийн хаан болгов.
[4] Давидгучин насандаа хаан болж, дөчин жил хаанчлав.
[5] ТэрХебронд Иудаг долоон жил зургаан сар, Иерусалимд бүх Израиль болон Иудаг гучин гурван жил захирчээ.
[6] Хаан өөрийн хүмүүсийн хамт нутгийн уугуул хүмүүс болох иебусчуудын эсрэг Иерусалим уруу ирэхэд, тэд Давидад —Чи энд орж ирэхгүй. Харин сохор, доголон нь ч чамайг хөөж гаргана гэв. Тэд Давидыг ийшээ нэвтэрч чадахгүй хэмээн санаж байлаа.
[7] ГэвчДавид Сионы цайзыг эзлэн авав. Энэ нь Давидын хот юм.
[8] Тэрөдөр Давид —Иебусчуудыг алах гэсэн хүн бүр усан сувгаар явж, Давидын үзэн яддаг доголон, сохорт хүрч оч хэмээв. Үүний тулд "Сохор, доголон нь гэрт орж болохгүй" гэж тэд хэлдэг юм.
[9] ИнгээдДавид тэр цайзад сууж, түүнийгээ Давидын хот хэмээн нэрлэх болов. Давид Миллогоос дотогш нь тойруулан барив.
[10] Түмэнцэргийн Бурхан ЭЗЭН түүнтэй хамт байсан учраас Давид улам улам хүчирхэгжсэн билээ.
[11] Тирийн хаан Хирам Давид уруу хуш мод, мужаан, чулуучидтай хамт элч нарыг илгээв. Тэд Давидад гэр барьж өгөв.
[12] ЭЗЭНөөрийг нь Израилийн хаан болгон тогтоож, Өөрийн ард түмэн Израилийн төлөө хаанчлалыг нь өргөмжилснийг Давид ойлгов.
[13] Хеброноос ирсний дараа Давид Иерусалимаас дахин олон эхнэр болон татвар эмс авав. Давидад олон хөвгүүд, охид төрөв.
[14] Иерусалимдтөрсөн түүний хүүхдүүдийн нэрс гэвэл: Шаммуа, Шобаб, Натан, Соломон,
[15] Ибхар, Елишуа, Нефег, Иафиа,
[16] Елишама, Елиада, Елифелет нар юм.
[17] Хүмүүс Давидыг тослон, Израилийн хаан болгосныг филистчүүд сонсоод бүх филистчүүд Давидыг хайж олохоор ирэв. Давид энэ тухай сонсоод цайз уруу явав.
[18] Филистчүүдирж, Рефаимын хөндийгөөр тархан байрлав.
[19] ТэгэхэдДавид ЭЗЭНээс лавлан —Филистчүүдийн эсрэг би хөдлөх үү? Та миний гарт тэднийг тушааж өгөх үү? гэж асуухад ЭЗЭН Давидад —Явагтун! Учир нь филистчүүдийг чиний гарт Би заавал тушаана гэж айлдав.
[20] ИнгээдДавид Баал-перазим уруу ирж, тэнд тэднийг хиаруулав. Тэр —ЭЗЭН миний өмнө дайснуудыг минь үерийн ус мэт хэмх татлаа гэв. Тиймээс Давид тэр газрыг Баал-перазим хэмээн нэрлэжээ.
[21] Тэдтэнд шүтээнүүдээ орхисонд Давид болон түүний хүмүүс тэдгээрийг нь авч явлаа.
[22] Филистчүүд дахин нэг удаа ирж, Рефаимын хөндийд тархан байрлав.
[23] ДавидЭЗЭНээс лавлахад ЭЗЭН —Чи шууд чиглэн явж болохгүй. Тэдний араар тойрч яван, ялам модны төглийн өмнө тэднийг дайр.
[24] Яламмодны төглийн дээгүүр алхах чимээг сонсмогц чи дайрагтун. Учир нь ЭЗЭН филистчүүдийн цэргийг дайрахаар чиний түрүүнд гарсан байна гэв.
[25] ТэгэхэдДавид ЭЗЭНий өөрт нь тушаасан ёсоор тийнхүү үйлдэж, Гебагаас Гезерийг хүртэл филистчүүдийг цохив.