Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 4:48

[1] Үүний дараа Давид ЭЗЭНээс лавлан —Би Иудагийн хотуудын нэг уруу явах уу? гэж асуухад ЭЗЭН түүнд —Явагтун хэмээн тушаав. Ийнхүү Давид —Би хаашаа явах вэ? хэмээн асуухад ЭЗЭН —Хеброн уруу хэмээн айлдав.

[2] ТэгээдДавид өөрийн хоёр эхнэр болох иезреел эмэгтэй Ахиноам болон Набалын эхнэр байсан кармел эмэгтэй Абигаил нартай хамт тийш явав.

[3] Давидөөртэйгөө хамт байсан хүмүүсийг гэр бүлүүдийнх нь хамт дагуулж явав. Тэд Хеброны хотуудад амьдарлаа.

[4] Дараань Иудагийн эрчүүд ирж, тэнд Давидыг Иудагийн гэрийн хаан болгон тослов. Тэд Давидад —Иабеш-гилеадын хүмүүс Саулыг оршуулсан билээ гэж хэлэв.

[5] ДавидИабеш-гилеадын хүмүүст элч нарыг илгээн, тэдэнд ийн хэлүүлэв. —Та нар өөрсдийн эзэн Саулд энэрэнгүй сэтгэл гаргаж, түүнийг оршуулсан тул та нар ЭЗЭНээр ерөөгдөх болтугай!

[6] ОдооЭЗЭН та нарт үнэн болоод хайр энэрлийг үзүүлэх болтугай. Та нар ийм үйл хийсэн тул би ч гэсэн та нарт сайныг үйлдэх болно.

[7] Тиймучраас одоо гараа чангалж, эр зоригтой байгтун. Учир нь та нарын эзэн Саул нас барсан, мөн Иудагийн гэр намайг өөрийн хаан болгон тосолсон билээ гэв.

[8] Харин Саулын цэргийн жанжин, Нерийн хүү Абнер нь Саулын хүү Иш-бошетыг Маханаим уруу аваачив.

[9] Тэртүүнийг Гилеад, ашурчууд, Иезреел, Ефраим, Бениамин төдийгүй хамаг Израилийн хаан болгов.

[10] Саулынхүү Иш-бошет нь Израилийн хаан болох үедээ дөчин настай байсан бөгөөд хоёр жил хаанчлав. Гэлээ ч Иудагийн гэр Давидыг дагав.

[11] ДавидынХебронд Иудагийн гэрийн хаан байсан хугацаа нь долоон жил зургаан сар байв.

[12] Нерийн хүү Абнер Саулын хүү Иш-бошетын зарц нарын хамт Маханаимаас гарч, Гибеоныг чиглэв.

[13] Зеруиагийнхөвгүүн Иоаб Давидын зарц нарын хамт гарч яван, тэд Гибеоны цөөрмийн дэргэд тулгарчээ. Тэдний нэг нь цөөрмийн наад эрэгт, нөгөө нь цөөрмийн цаад эрэгт буув.

[14] АбнерИоабт —Залуусыг гарган өөрсдийнхөө өмнө тэмцэлдүүлье гэсэнд Иоаб —Гаргая гэв.

[15] Тэгээдхүмүүс босож тоолуулахад Бениамин ба Саулын хөвгүүн Иш-бошетын талаас арван хоёр хүн, Давидын зарц нараас арван хоёр хүн байлаа.

[16] Хүнбүр өөр өөрсдийнхөө өрсөлдөгчийн толгойгоос зууран, бие биенийхээ хавирга уруу илд дүрэн, хамт унацгаав. Тиймээс Гибеонд байдаг тэр газрыг Хелкат-хаззурим хэмээн нэрлэв.

[17] Тэрөдөр ширүүн тулалдаан болж, Абнер болон Израилийн эрчүүд Давидын зарц нарт цохигдов.

[18] Зеруиагийн гурван хөвгүүн Иоаб, Абишаи, Асахел нар тэнд байв. Асахел нь талын зээр мэт хурдан хөлтэй байв.

[19] АсахелАбнерын араас хөөн, баруун тийш ч зүүн тийш ч эргэхгүй байв.

[20] Абнерэргэн хараад, —Энэ чинь Асахел чи мөн үү? гэхэд, тэр —Тийм ээ, би байна гэж хариулав.

[21] ИйнхүүАбнер түүнд —Баруун, эсвэл зүүн тийшээ эргэн залуусын нэгийг барьж, түүнээс олзыг нь өөртөө авагтун гэв. Гэвч Асахел нь Абнерыг хөөхөө больж, буцахыг хүссэнгүй.

[22] Абнердахин Асахелд —Намайг хөөхөө больж, эргэгтүн. Би чамайг яагаад алах ёстой билээ? Тэгвэл би яаж чиний ах Иоаб уруу харж чадах юм бэ? гэв.

[23] ГэвчАсахел замаасаа буцахаас татгалзлаа. Тийм учраас Абнер жадны үзүүрээр түүний хэвлий уруу нэвт хатгасанд жад нуруугаар нь гарав. Асахел тэнд унаж, газар дээрээ үхлээ. Асахелын унаж, үхсэн газарт ирсэн хүмүүс бүгд зогссоор байв.

[24] Харин Иоаб болон Абишаи Абнерын араас хөөв. Нар жаргаж байхад тэд Гибеоны цөлийн замд байдаг Гиахын наана орших Аммагийн даваанд ирцгээв.

[25] Бениаминыхөвгүүд Абнерын ард цугларан, нэг бүлэг болж, нэгэн давааны оройд зогсов.

[26] Дараань Абнер Иоабыг дуудан —Илд нь мөнхөд цөлмөх гэж үү? Энэ нь эцэстээ бэрх болно гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Ах дүү нараа хөөхөө зогсоож буцах талаар чи хүмүүстээ тушаахгүй хир удах гэсэн юм бэ? гэв.

[27] Иоаб —Бурханы амьд буйгаар тангараглая, хэрэв чи хэлээгүй бол үнэхээр цэргүүд маргааш өглөө болтол ах дүү нараа хөөхөө зогсоохгүй байх байсан шүү гэв.

[28] ИнгээдИоаб эвэр бүрээгээ үлээсэнд бүх хүмүүс зогсон, Израилийн араас хөөхөө зогсоож, тулалдахаа ч болив.

[29] Абнерболон түүний эрчүүд тэр шөнийн турш Арабагаар дамжин өнгөрөөд, Иорданыг гатлан, өглөөний турш алхсаар Маханаимд ирлээ.

[30] Тэгэхэд Иоаб Абнерыг хөөхөө болив. Түүнийг бүх хүмүүсээ хамтад нь цуглуулсанд Асахелаас гадна Давидын арван есөн зарц алга байв.

[31] ХаринДавидын зарц нар Бениаминаас болон Абнерын эрчүүдээс олныг цохисонд гурван зуун жаран хүнийг алсан байв.

[32] ТэдАсахелыг авч, Бетлехемд байрлаж байсан эцгийнх нь хадан булшинд оршуулав. Тэгээд Иоаб болон түүний эрчүүд шөнөжингөө явсаар, үүр цайх үед Хебронд хүрчээ.

2 Самуел — Chapters