[1] Эдгээр нь Давидын сүүлчийн үгс юм. Өндөрт өргөмжлөгдөж, Бурханаар тослогдсон, Израилийн яруу дууллыг бичигч, Иессийн хөвгүүн Давид тунхаглаж байна. —
[2] ЭЗЭНий Сүнс надаар дамжуулан айлдав. Түүний үг миний хэлэн дээр буй.
[3] Израилийн Бурхан зарлиг болов. Израилийн хад надад өгүүлэв. "Бурханаас айн эмээж, зөв шударгаар хүмүүсийг захирдаг нэгэн нь
[4] наран мандах өглөөний гэрэл, үүлгүй цэлмэг өглөө, борооны дараах нарнаар газарт ургах нялх ногоо мэт".
[5] Бүгд эмхлэгдсэн, найдвартай, үүрд мөнхийн гэрээг Тэр надтай байгуулсан учир миний гэр Бурханы хувьд ч мөн ийм бус гэж үү? Бурхан үнэхээр миний хамаг аврал болон хүслийг өсгөхгүй гэж үү?
[6] Харин нүгэл хилэнцэт хүн бүр гараар барьж болохгүй өргөст харгана мэт хаягдана.
[7] Тэдэнд хүрэх хүн төмөр болон жадны ишээр хүрэх хэрэгтэй. Тэгээд тэд газартаа бүрмөсөн шатаагдах ёстой гэв.
[8] Эдгээр нь Давидын хүчит эрсийн нэрс юм. Гурван хүчит эрийн тэргүүн тахемон хүн Иошеб-Башебет. Тэр нэг удаа найман зуун хүн алсан учир Езни хүн Адино гэж мөн дуудагддаг байв.
[9] Түүнийудаах хүн нь тулалдахаар цугларсан филистчүүдийг доромжлоод, Израилийн эрчүүд хойшоо ухран явахад, Давидтай хамт байсан гурван хүчит эрийн нэг болох Ахох хүн Додогийн хөвгүүн Елеазар байв.
[10] Тэрбосож, гараа эцэж цуцтал, гар нь илдэнд наалдан салахгүй болтлоо филистчүүдийг цохиж алсан юм. ЭЗЭН тэр өдөр их ялалтыг авчирсан ба түүний араас хүмүүс буцаж ирсэн нь алагдсан хүмүүсийн хүүрийг зөвхөн цөлмөхийн тулд байв.
[11] Түүний удаах нь харар хүн Агегийн хөвгүүн Шамма байв. Шош их ургасан нэгэн хэсэг газар филистчүүд хороо болон цугларахад, хүмүүс филистчүүдээс зугтав.
[12] Тэрээртэр хэсэг газрын гол дунд зогсон хамгаалж, филистчүүдийг цохиж алав. Ийнхүү ЭЗЭН их ялалтыг авчрав.
[13] Филистчүүдийн нэг хороо цэрэг Рефаимын хөндийд хуарагнаж байх зуур, ургац хураах үед гучин хүчит эрчүүдээс гурав нь Адулламын агуй уруу, Давид дээр ирэв.
[14] Филистчүүдийнхуаран Бетлехемд байх үед Давид бэхлэлтдээ байв.
[15] Давиднэгэн зүйлийг ихэд хүсэмжлэн —Хаалганы дэргэдэх Бетлехемийн худгийн уснаас уух ус хэн нэг нь надад өгдөг ч бол гэж хэлэв.
[16] Тиймээсгурван хүчит эр филистчүүдийн хуаранг нэвтрэн гарч, хаалганы дэргэдэх Бетлехемийн худгаас ус утган авч, Давидад авчрав. Гэтэл Давид түүнийг уулгүй, асгаж ЭЗЭНд өргөөд, —
[17] ЭЗЭН минь, би үүнийг ууж үл чадна. Амиа золиослон явсан хүмүүсийн цусыг уух гэж үү? гээд усыг уусангүй. Гурван хүчит эр энэ мэт хэргийг үйлдсэн ажээ.
[18] Зеруиагийн хөвгүүн Иоабын ах Абишаи нь тэдгээр гурван хүчит эрийн толгойлогч нь байв. Тэрээр жадаа өргөж, гурван зуун хүнийг алсан ба тэр гурван хүний адил нэртэй байв.
[19] Тэртэдгээр гучаас хамгийн хүндтэй нь байсан тул тэдний захирагч болжээ. Гэлээ ч тэр гурван хүчит эрийн тоонд ордоггүй байв.
[20] Баатарлаг үйлс бүтээсэн Кабзилын зоригт хүний хөвгүүн буюу Иехоиадагийн хөвгүүн Бенаиа Моабын Ариелын хоёр хөвгүүнийг алжээ. Мөн цас бударсан өдөр агуйд орж, арслан алсан ажээ.
[21] Тэрээрбас Египетийн нэгэн аварга эрийг алав. Тэр Египет гартаа жадтай байв. Харин тэр саваа модтой ирж, египет хүний гараас жадыг нь булаан аваад, тэр жадаар өөрийг нь алав.
[22] Иехоиадагийнхөвгүүн Бенаиа эдгээр үйлсийг хийсэн бөгөөд нөгөө гурван хүчит эрийн адил алдартай байв.
[23] Тэрээртэдгээр гучийн дунд хүндэтгэл хүлээсэн хүн байсан боловч тэр гуравт хүрээгүй юм. Давид түүнийг өөрийн бие хамгаалагчдын толгойлогч болгов.
[24] Тэдгээр гучийн дунд: Иоабын ах Асахел, Бетлехемийн Додогийн хөвгүүн Елханан,
[25] хародхүн Шамма, харод хүн Елика,
[26] палтхүн Хелез, текоит хүн Икешийн хөвгүүн Ира,
[27] анатотхүн Абиезер, хушаат хүн Мебуннаи,
[28] ахоххүн Залмон, нетофат хүн Махараи,
[29] нетофатхүн Баанагийн хөвгүүн Хелеб, Бениамин овгийн Гибеагийн Рибаин хөвгүүн Иттаи,
[30] ператонхүн Бенаиа, Нахле-Гаашийн Иддаи,
[31] арбатхүн Аби-Албон, бархум хүн Азмавет,
[32] шаалбонхүн Елиахба, Яшены хөвгүүд, Ионатан,
[33] харархүн Шамма, арар хүн Шарарын хөвгүүн Ахиам,
[34] маакатхүний хөвгүүн Ахасбаин хөвгүүн Елифелет, гилон хүн Ахитофелын хөвгүүн Елиам,
[35] кармелхүн Хезро, арби хүн Паараи,
[36] ЗобагийнНатаны хөвгүүн Игал, гад хүн Бани,
[37] аммонхүн Зелек, Зеруиагийн хөвгүүн Иоабын зэвсэг баригч беерот хүн Нахараи,
[38] итрихүн Ира, итри хүн Гареб,
[39] хитхүн Уриа буюу бүгд гучин долоон хүн байв.