Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:46

[1] Давид уулын оройгоос цааш жаахан доошлов. Харвал, Мефибошетын зарц Зиба хааныг угтахаар ирж байв. Тэр эмээллэсэн хос илжгэн дээр хоёр зуун ширхэг талх, хатаасан үзэм зуун багц, зуны зуун жимс, нэг тулам усан үзмийн дарс ачсан байв.

[2] ХаанЗибагаас —Чи юунд эдгээр зүйлсийг авч ирнэ вэ? гэж асуухад Зиба —Илжигнүүд нь хааны гэрийнхэнд унаа, талх болон зуны жимс нь залуу хүмүүст идэх хоол, усан үзмийн дарс нь цөлд эцсэн хүмүүст уух ундаа болох юм гэв.

[3] Хаан —Эзний чинь хөвгүүн хаа байна? гэхэд Зиба хаанд —Тэр "Өнөөдөр Израилийн гэр эцгийн минь хаанчлалыг надад эргүүлж өгнө" хэмээн өгүүлээд, Иерусалимд үлдсэн гэв.

[4] ХаанЗибад —Үзэгтүн, Мефибошетын хамаг юмс нь чинийх гэхэд, Зиба —Эзэн хаантан минь, таны тааллыг би олох болтугай хэмээн мөргөн гуйя гэжээ.

[5] Давид хаан Бахуримд хүрч ирэхэд, Саулын гэрийн нэгэн ургийн Герагийн хөвгүүн Шимеи гэгч нэгэн хүн хараалын үгс урсгасаар гарч ирэв.

[6] Тэгээдтэр Давид болон Давид хааны хамаг зарц нар уруу чулуу шидэв. Ардууд болон хамаг хүчит эрчүүд хааны баруун, зүүн талд байв.

[7] Шимеи —Зайл, тонил. Цус урсгадаг, зохисгүй хүн! хэмээн хараав.

[8] Саулынгэрийн урссан бүх цусыг ЭЗЭН чам дээр буцааж буулгав. Чи түүний оронд хаан болсон билээ. Чиний хөвгүүн Абсаломын гарт хаан ширээг чинь ЭЗЭН шилжүүлэв. Чи цус урсгагч учир чи өөрийнхөө бузар муу үйлсдээ ороогдов гэж хараав.

[9] Зеруиагийн хөвгүүн Абишаи хаанд —Энэ үхсэн нохой яахлаараа миний эзэн хааныг хараадаг билээ? Очиж, түүний толгойг тастахыг надад зөвшөөрөөч гэж хэлэв.

[10] Хаан —Зеруиагийн хөвгүүд ээ, би та нарыг яах вэ? Хэрэв ЭЗЭН түүнд "Давидыг хараа" гэж хэлээд, тэр хараасан бол "Чи юунд ингэв?" гэж хэн хэлэх юм бэ? хэмээн айлдав.

[11] ТэгээдДавид Абишаи болон бүх зарц нартаа —Харагтун, надаас төрсөн хүү минь миний амийг эрж байхад, энэ бениамин хүний хувьд бол тэр тусмаа аргагүй юм. Түүнийг орхи. ЭЗЭН түүнд тушаасан тул тэр харааж л байг.

[12] ЭЗЭНминий зовлонт байдлыг харж, өнөөдөр түүний хараалын оронд надад сайныг буцааж магад гэв.

[13] Давидболон түүний хүмүүс замдаа гарав. Шимеи Давидтай зэрэгцэн уулын бэлээр явангаа харааж, чулуугаар шидэн, шороо цацаж байв.

[14] Хаан, мөн түүнтэй хамт явсан хамаг ардууд эцэж ядарсан тул тэнд түр амрав.

[15] Абсалом болон бүх хүн ард, израильчууд бүгд Иерусалим хотод орж ирэв. Ахитофел ч мөн түүнтэй хамт ирэв.

[16] Давидыннөхөр архет хүн Хушаи Абсалом дээр ирж, тэрээр Абсаломд —Хаантан мөнх наслах болтугай! Хаантан мандтугай! гэв.

[17] АбсаломХушаид —Нөхөртөө чин үнэнч байгаа чинь энэ үү? Юуны учир чи нөхөртэйгөө хамт явсангүй вэ? гэж асуув.

[18] ХушаиАбсаломд хариулан —Үгүй, ЭЗЭН болон энэ ард түмэн, бүх израильчууд хэнийг сонгосон байна, би түүнийх болж, мөн түүнтэй хамт байх болно.

[19] Тэгээдч би хэнд үйлчлэх байсан юм бэ? Хүүгийнх нь өмнө би үйлчлэх ёстой биш үү? Би эцгийн тань өмнө үйлчилсэн шиг, мөн таны төлөө зүтгэнэ гэв.

[20] Абсалом Ахитофелд —Та зөвлөөч. Бид яах ёстой вэ? гэв.

[21] АхитофелАбсаломд —Гэрээ сахиулахаар эцгийнхээ үлдээсэн бага эхнэрүүд уруу орогтун. Таныг эцэгтээ үзэн ядагдах зүйл хийснийг бүх Израиль сонсоно. Тантай хамт байгаа бүх хүмүүсийн гар нь ч хүчтэй болно гэв.

[22] ИнгээдАбсаломд зориулж, дээвэр дээр майхан барьж, бүх Израилийн нүдний өмнө Абсалом эцгийнхээ бага эхнэрүүдийн гэрт оров.

[23] Тэрцагт Ахитофелын зөвлөсөн зөвлөгөө нь хүн Бурханы зарлигийг асууж олсон үг адил байв. Иймээс Ахитофелын хамаг зөвлөгөө нь Давидад, мөн Абсаломд үнэлэгддэг байлаа.

2 Самуел — Chapters