Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:29

[1] Давид Израилийн гучин мянган шилдэг эрсийг бүгдийг нь дахин цуглуулав.

[2] Давидбосож, херубуудын дээр залрагч түмэн цэргийн ЭЗЭНий нэрээр дуудагдсан Бурханы авдрыг авчрахаар өөртэйгөө хамт байсан бүх хүмүүстэйгээ Баале-иуда уруу явав.

[3] Толгодындээр байх Абинадабын гэрээс авчрахын тулд тэд Бурханы авдрыг шинэ тэргэн дээр тавив. Абинадабын хөвгүүд болох Узза, Ахио нар шинэ тэргийг хөтөлж явлаа.

[4] Толгодындээр байх Абинадабын гэрээс тэд Бурханы авдрыг шинэ тэргээр зөөж ирсэн бөгөөд Ахио авдрын урд алхаж явжээ.

[5] Тэрүед Давид болон Израилийн бүх гэр гацуур модон хөгжмийн зэмсгүүд болон ятга, лир, хэнгэрэг, товшуур, цан дуугарган ЭЗЭНий өмнө баярлаж байв.

[6] Харин тэд Наконы үтрэмд ирэх үед үхэр нь Бурханы авдрыг унагаах шахсан тул Узза түүн уруу хүрч, бариад авав.

[7] ЭЗЭНийуур хилэн Уззагийн эсрэг шатаж, Бурхан хүндэтгэлгүй байдлаас нь болж түүнийг тэр газарт цохисонд тэрээр Бурханы авдрын дэргэд үхэв.

[8] ЭЗЭНУззад хилэгнэсэнд Давид уурлав. Тэр газар өнөөдрийг хүртэл Перез-узза хэмээн нэрлэгддэг.

[9] Тэрөдөр Давид ЭЗЭНээс айн —ЭЗЭНий авдар надад хэрхэн ирж болох билээ? гэв.

[10] ДавидЭЗЭНий авдрыг Давидын хотод шилжүүлэн, өөрийн хамт байлгахыг хүссэнгүй. Харин түүнийг гит хүн Обед-едомын гэрт хүргэв.

[11] ИйнхүүЭЗЭНий авдар Гит хүн Обед-едомын гэрт гурван сар үлдэв. ЭЗЭН Обед-едомыг болон хамаг гэрийнхнийг нь ерөөв.

[12] Давид хаанд —Бурханы авдраас болж ЭЗЭН Обед-едомын гэр болон түүнд харьяалагддаг хамаг юмыг ерөөсөн гэж мэдэгдлээ. Давид явж, Бурханы авдрыг Обед-едомын гэрээс Давидын хот уруу баяртайгаар авч ирэв.

[13] ЭЗЭНийавдрыг дамжлагч хүмүүс зургаан алхам явсны дараа Давид үхэр болон тарган тугалаар тахил өргөв.

[14] ДавидЭЗЭНий өмнө бүхий л чадлаараа бүжиглэв. Давид маалинган ефод өмссөн байлаа.

[15] ИйнхүүДавид болон Израилийн хамаг гэр уухайлан, эвэр бүрээ хүнгэнүүлсээр ЭЗЭНий авдрыг авчирч байлаа.

[16] ЭЗЭНийавдар Давидын хотод орж ирэх үед Саулын охин Мехал цонхоор харж, Давид хааныг ЭЗЭНий өмнө цовхчин бүжиглэхийг үзээд зүрх сэтгэл дотроо түүнийг басамжлав.

[17] Ингээдтэд ЭЗЭНий авдрыг авчран, түүнд зориулан Давидын босгосон майхны дотор түүнийг байранд нь залав. Давид ЭЗЭНий өмнө шатаалт тахилууд болон эвийн тахилуудыг өргөв.

[18] Давидшатаалт тахил болон эвийн тахилыг өргөж дуусаад түмэн цэргийн ЭЗЭНий нэрээр ардуудыг ерөөв.

[19] Цаашлаадтэр хамаг ардууд, эрэгтэй ба эмэгтэй Израилийн бүх олон түмэнд хишиг хүртээн, хүн бүрд нэг талх, шарсан мах, атга үзэм өгөв. Дараа нь хамаг ардууд гэр гэртээ харив.

[20] Харин Давид гэр бүлийнхнээ ерөөхөөр буцаж ирэхэд, Саулын охин Мехал Давидыг угтахаар гарч ирээд, —Израилийн хаан өнөөдөр ямар их онцгойров? Мунхаг хүмүүсийн нэг нь ичгүүргүйгээр нүцгэлдгийн адил өнөөдөр тэр зарц нарынхаа шивэгчдийн нүдний өмнө нүцгэллээ гэв.

[21] ИнгэхэдДавид Мехалд —Чиний эцэг болон түүний хамаг гэрийн дээгүүр намайг сонгож, намайг ЭЗЭНий ард түмэн болох Израилийн хаан болгон томилсон ЭЗЭНий өмнө л би бүжиглэсэн. Тийм учраас би ЭЗЭНий өмнө баярлах л болно.

[22] Биүүнээс илүү доромжлогдож, өөрийн нүдэнд даруу харагдсан ч, харин чиний хэлсэн тэдгээр шивэгчдэд хүндлэгдэх болно гэв.

[23] Саулынохин Мехал насан эцэс болтлоо үр хүүхэдгүй байв.

2 Самуел — Chapters