[1] Түүний дараа Давид филистчүүдийг ялж, тэднийг номхтгов. Давид филистчүүдийн гараас гол хотын хяналтыг булаан авав.
[2] ТэрМоабыг ялаад, тэднийг газарт хэвтүүлж шугамаар хэмжив. Хоёр шугамаар хэмжигдсэн нь үхэж, нэг бүтэн шугамаар хэмжсэн хүнээ амьд үлдээв. Моабчууд Давидын боол болж, алба гувчуур төлцгөөв.
[3] Дараа нь Давид Зобагийн хаан Рехобын хүү Хададезерыг Евфрат мөрний хөндийд ноёрхлоо сэргээхээр ирэхэд нь ялав.
[4] Давидтүүний мянга долоон зуун морин цэрэг, хорин мянган явган цэргийг олзлон авав. Давид түүний тэрэгний морьдын шөрмөсийг нь огтолж, харин зуун тэргэнд хангалттай хэмжээний морьдыг үлдээв.
[5] Дамаскийнсиричүүд Зобагийн хаан Хададезерт туслахаар ирсэнд, Давид хорин хоёр мянган сиричүүдийг алав.
[6] ТэгээдДавид Дамаскийн сиричүүдийн дунд цэргийн ангиудаа байрлуулаад, сиричүүд Давидын боол болж, алба гувчуур төлцгөөв. Давидын явсан газар бүрд ЭЗЭН түүнд туслав.
[7] Хададезерынзарц нарын зөөж явсан алтан бамбайнуудыг Давид булаан авч, Иерусалимд авчирлаа.
[8] Хададезерынхотууд болох Бета болон Беротаигаас Давид хаан их хэмжээний зэсийг дээрэмджээ.
[9] Хададезерын хамаг цэргийг Давид бут цохисон гэдгийг Хаматын хаан Тои сонсоод,
[10] Хададезерынэсрэг тулалдаж, түүнийг ялсан учраас Давид хааны амрыг нь эрэн, ерөөл хүргүүлэхээр Тои, хүү Иорамаа илгээв. Учир нь Хададезер Тоитой дайтаж байсан юм. Иорам ирэхдээ алт, мөнгө, хүрэл эд зүйлс авчрав.
[11] Давидхаан тэдгээрийг нь өөрийн эзэлсэн бүх улсуудаас зориулан авсан алт, мөнгөнүүдтэй хамт ЭЗЭНд зориулав.
[12] Тэдгээрнь Сири, Моаб, Аммоны хөвгүүд, филистчүүд, Амалекаас, мөн Зобагийн хаан Рехобын хүү Хададезерээс олзлон авсан юмс зэрэг байв.
[13] Давид Давст Хөндийд арван найман мянган сиричүүдийг алсан тулаанаас буцахдаа өөрийн нэрийг дуурсгав.
[14] ТэрЕдомд цэргийн ангиудаа байрлуулав. Бүх Едомд цэргийн ангиуд байрлуулснаар бүх едомчууд Давидын боол болов. Давидын явсан газар бүрд ЭЗЭН түүнд туслав.
[15] Ийнхүү Давид бүх Израилийг захирч, ард түмнээ зөв шударгаар засаглаж байлаа.
[16] Зеруиагийнхүү Иоаб цэргийн жанжин, Ахилудын хүү Иехошафат бичээч,
[17] Ахитубынхүү Задок болон Абиатарын хүү Ахимелех нар тахилч, Сераиа хэрэг хөтлөгч,
[18] Иехоиадагийнхүү Бенаиа нь херетчүүд болон пелетчүүдийн захирагч, Давидын хөвгүүд зөвлөх сайдууд болов.