[1] Эш үзүүлэгчдийн хөвгүүд Елишад хандан —Харагтун, тантай хамт бидний амьдарч байгаа газар бидэнд маш давчуу юм.
[2] БиднийгИордан уруу явуулаач. Бидний хүн бүр тэндээс гуалин мод авч, өөрсөддөө амьдрах газрыг тэнд барья гэлцсэнд Елиша —Явцгаа гэж хариулжээ.
[3] Тэгэхэднэг нь —Зарц нартайгаа хамт явж таалаач гэхэд Елиша —Би явна гэв.
[4] Ингээдтэрээр тэдэнтэй хамт явлаа. Тэд Иорданд хүрч ирэхдээ моддыг цавчиж унагав.
[5] Гэтэлнэг нь гуалин унагаж байтал сүхний толгой нь усанд унав. Тэрээр хашхирч, —Аяа, эзэн минь! Энэ нь зээлийн юм байсан гэв.
[6] ТэгтэлБурханы хүн —Сүх чинь хаана унасан бэ? гэж асуусанд тэр хүн түүнд тэр газрыг харуулаад, Елиша саваа тайраад тийшээ шидэж, төмрийг хөвүүлэв.
[7] Тэрээр —Үүнийг гаргаж өөртөө ав гэж хэлсэнд тэр хүн гараа сунган сүхээ авав.
[8] Арамын хаан Израилийн эсрэг тулалдаж байлаа. Тэр өөрийн түшмэдтэй зөвлөлдөн, —Ийм, ийм газруудад миний хуаран байх болно гэв.
[9] Бурханыхүн Израилийн хаанд илгээн, —Арамейчууд тэнд ирж байгаа тул энэ газраар өнгөрөхөөс та нар болгоомжил гэж хэлүүлэв.
[10] Бурханыхүний өөрт нь хэлж сануулсан тэр газар уруу Израилийн хаан хүн илгээв. Ингэж Елиша түүнд сануулсанд, тэрээр ганц, хоёр удаа ч бус өөрийгөө тэнд хамгаалав.
[11] Үүнээсболоод Арамын хааны зүрх хилэгнэжээ. Тэрээр зарц нараа дуудан, тэдэнд —Бидний хэн нь Израилийн хааны талд байдгийг та нар надад хэлэх үү? гэв.
[12] Зарцнарынх нь нэг —Үгүй, эзэн хаан минь, харин Израильд буй эш үзүүлэгч Елиша унтлагын өрөөндөө таны ярьсан үгсийг Израилийн хаанд хэлдэг юм хэмээн айлтгав.
[13] ТиймээсАрамын хаан —Би хүн илгээж, түүнийг бариулахын тулд та нар явж, түүнийг хаа байгааг нь мэдэгтүн гэлээ. Тэгтэл хаанд —Үзэгтүн, тэр Дотанд байна гэж мэдэгджээ.
[14] Тэрээртийшээ морьд, тэрэгнүүд болон асар их цэргүүдийг илгээсэнд, тэд шөнөөр ирж, хотыг бүслэв.
[15] Бурханы хүний зарц нар эрт босоод гадагш гартал, харагтун, морьд болон тэрэг бүхий их цэрэг хотыг бүсэлж байв. Зарц нь Елишад —Аяа, эзэн минь! Бид яах билээ? гэв.
[16] Тэрээрхариулахдаа —Бүү айгтун. Учир нь бидэнтэй хамт байгчид нь тэдэнтэй хамт байгчдаас илүү олон юм гэв.
[17] ТэгээдЕлиша залбиран, —Өө, ЭЗЭН, би залбирч байна, түүнд харуулахын тулд нүдийг нь нээгээч гэж хэлжээ. ЭЗЭН зарцын нүдийг нээж, тэр харав. Харагтун, Елишагийн бүхий л эргэн тойрон дахь уул нь галт морьд, тэргээр дүүрсэн байв.
[18] Тэдтүүн уруу буун ирэхэд Елиша ЭЗЭНд залбиран, —Энэ хүмүүсийг сохор болгооч, би залбирч байна гэв. Ингээд Елишагийн үгийн дагуу Тэр тэднийг сохор болгожээ.
[19] ТэгээдЕлиша тэдэнд —Энэ нь тэрхүү зам биш, энэ хот ч өнөөх хот биш. Намайг дагагтун, би та нарыг хайж буй тэр хүн уруу чинь аваачъя гэв. Елиша тэднийг Самари уруу авчрав.
[20] Тэд Самарид хүрч ирэх үед Елиша —Өө, ЭЗЭН, тэдэнд харуулахын тулд эдгээрийн нүдийг нээгээч гэв. Ийнхүү ЭЗЭН тэдний нүдийг нээсэнд, тэд харав. Үзэгтүн, тэд Самарийн дунд байлаа.
[21] ТэгэхэдИзраилийн хаан тэднийг хараад Елишад —Эцэг минь, би тэднийг алах уу? Би тэднийг алах уу? гэв.
[22] Елишахариулахдаа —Чи алж болохгүй. Чи өөрийн илд, өөрийн нум сумаар олзолсон хүмүүсийг алах байсан гэж үү? Тэд идэж, уугаад, өөрсдийн эзэн уруу явахын тулд тэдний өмнө талх, ус тавигтун гэжээ.
[23] Ингээдтэр тэдэнд зориулан их найрыг бэлтгэв. Идэж, уусных нь дараа тэр тэднийг явуулсанд, тэд өөрсдийн эзэн уруу буцав. Арамейчуудын дээрмийн бүлэглэлүүд Израилийн нутаг уруу дахин халдан ирсэнгүй.
[24] Үүний дараа Арамын хаан Бен-хадад өөрийн бүх цэргээ цуглуулан, хөдөлж, Самариг бүслэв.
[25] Самаридих өлсгөлөн болж байв. Үзэгтүн, илжигний толгой наян мөнгөөр, кабын дөрөвний нэг тагтааны баас таван мөнгөөр зарагдах хүртэл тэд хотыг бүслэв.
[26] Израилийнхааныг хэрмэн дээгүүр өнгөрөн явж байтал, нэгэн эмэгтэй түүн уруу хашхирч, —Миний эзэн, хаантан, туслаач! гэв.
[27] Хаан —Хэрэв ЭЗЭН чамд туслахгүй юм бол би хаанаасаа чамд туслах юм бэ? Үтрэмээс үү, эсвэл усан үзмийн шахуургаас уу? гэжээ.
[28] Хаантүүнд —Чамд юу тохиолдов? гэхэд тэр эмэгтэй хариулан —Энэ эмэгтэй надад "Чи хүүгээ өгөөч. Өнөөдөр бид чиний хүүг идээд, маргааш миний хүүг идэцгээе" гэж хэлсэн билээ.
[29] Ингээдбид миний хүүг чанаж, идсэн юм. Дараа өдөр нь би түүнд "Хүүгээ өг. Бид түүнийг идэцгээе" гэсэн боловч тэр эмэгтэй хүүгээ нуучихсан байв гэв.
[30] Хаантэр эмэгтэйн үгийг сонсоод, тэрээр хувцсаа уржээ. Тэр хэрмэн дээгүүр явж байсан бөгөөд ард түмэн хартал, үзэгтүн, хаан биедээ таар өмссөн байв.
[31] Тэгээдхаан —Шафатын хүү Елишагийн толгой өнөөдөр мөрөн дээр нь үлдвэл Бурхан намайг ингэж болон үүнээс ч илүүгээр шийтгэх болтугай! гэв.
[32] Елиша өөрийн гэрт ахмадуудтай хамт сууж байв. Хаан өөрийн өмнөөс хүн илгээжээ. Харин тэр элчийг өөр дээр нь ирэхээс өмнө Елиша ахмадуудад хандан —Энэ алуурчны хүү миний толгойг авахуулахаар хэрхэн хүн илгээснийг та нар харж байна уу? Харагтун, элчийг ирэхэд хаалгаа хааж, түүний өмнө хаалгаа хаалттай байлгагтун. Түүний ард эзнийх нь хөлийн чимээ байгаа бус уу? гэв.
[33] Түүнийгахмадуудтай ярилцаж байхад, харагтун, өнөөх элч түүн уруу ирж, —Үзэгтүн, энэ бузар муу нь ЭЗЭНээс ирсэн. Яагаад би ЭЗЭНийг цаашид хүлээх ёстой юм бэ? гэжээ.