Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 5:05

[1] Түүний хаанчлалын ес дэх жилийн аравдугаар сарын арванд Вавилоны хаан Небухаднезар өөрөө болон бүх цэргийнхээ хамт Иерусалимын эсрэг ирж, хотын харалдаа хуарагнан эргэн тойронд нь бүслэлтийн хэрэм босгожээ.

[2] ИйнхүүЗедекиа Хааны арван нэг дэх жил болтол хот бүслэлтэнд байжээ.

[3] Дөрөвдүгээрсарын есний өдөр тэр нутгийн ард түмэнд хоол хүнс байхгүй болтол хот доторх өлсгөлөн ихэд ширүүсжээ.

[4] Тэгээдхот уруу цөмрөн орсон бөгөөд хотын эргэн тойронд халдеичууд байсан хэдий ч бүх дайчид хааны цэцэрлэгийн хажуугийн хоёр хананы хооронд байх хаалгаар дамжин шөнөөр зугтав. Тэд Арабагийн замаар явжээ.

[5] Гэвчхалдеичуудын цэрэг хааныг нэхэн хөөж, Иерихогийн талд түүнийг барьсан бөгөөд бүх цэргүүд нь түүнийг орхин тарав.

[6] Тэгээдтэд хааныг олзлоод, Рибла дахь Вавилоны хаанд хүргэж ирэхэд, тэр түүнд ял оноов.

[7] ТэдЗедекиагийн нүдний өмнө хөвгүүдийг нь цаазлан, дараа нь Зедекиагийн нүдийг ухаад, түүнийг хүрэл дөнгөөр хүлж, Вавилон уруу авчиржээ.

[8] Тавдугаар сарын долоонд буюу Вавилоны хаан болох Небухаднезар хааны арван ес дэх жилд Вавилоны хааны зарц, бие хамгаалагч нарын ахмад Небузарадан Иерусалимд иржээ.

[9] ТэрээрЭЗЭНий өргөө, хааны гэр болон Иерусалимын бүх барилгуудыг шатаажээ. Хамгийн том өргөөг ч хүртэл тэр галдан шатаав.

[10] Ингээдбие хамгаалагчдын ахмадтай халдеичуудын бүх цэрэг Иерусалимын эргэн тойрон дахь хэрмийг нураав.

[11] Тэгээдхотод үлдсэн бусад хүмүүс, Вавилоны хаан уруу оргосон оргодлууд болон бусад ард олныг бие хамгаалагчдын ахмад Небузарадан цөллөгт авч явжээ.

[12] Гэвчбие хамгаалагчдын ахмад тэр газрын үгээгүй ядуучуудаас заримыг усан үзмийн цэцэрлэгч болон газар хагалагчаар үлдээв.

[13] ЭЗЭНий өргөөнд байсан хүрэл баганууд, мөн ЭЗЭНий өргөөнд байсан сууриуд ба хүрэл цутгамал тэнгис зэргийг халдеичууд хэсэг болгон эвдэлж, хүрлийг нь Вавилон уруу авч явжээ.

[14] Тогоонууд, утгуур, чимхүүр, халбаганууд болон үйлчлэлд хэрэглэгдэж байсан бүх хүрэл савнуудыг тэд авч явжээ.

[15] Биехамгаалагч нарын ахмад мөн цэвэр алт, мөнгөн бойпорууд ба угаалгын савнуудыг авч явжээ.

[16] ЭЗЭНийөргөөнд зориулан Соломоны хийсэн хоёр багана, нэг цутгамал тэнгис болон сууриуд болох эдгээр бүх сав суулгануудын хүрэл нь хэмжээлшгүй их байжээ.

[17] Нэгбаганы өндөр нь арван найман тохой бөгөөд түүн дээр хүрэл толгой байв. Толгойн өндөр нь гурван тохой байв. Толгойг тойруулан тор ба анарууд бүгд хүрлээр хийгдсэн байв. Хоёр дахь багана эдгээрийн адил тортой байв.

[18] Тэгээд бие хамгаалагч нарын ахмад нь ахлах тахилч Сераиа, дэд тахилч Зефаниа, сүмийн гурван түшмэлийн хамт авав.

[19] Хотоостэрээр дайчдыг хариуцагч нэг түшмэлийг, мөн хотоос олдсон хааны зөвлөгчдийн таван хүнийг, мөн тэр газрын ард түмнийг цуглуулдаг байсан цэргийн ахмадын гүүшийг, мөн хотоос олдсон нутгийн жаран хүнийг авч одов.

[20] Биехамгаалагчдын ахмад Небузарадан тэднийг аваад Риблад буй Вавилоны хаанд авч иржээ.

[21] ТэгэхэдВавилоны хаан тэднийг Хамат газрын Риблад цохин алжээ. Ийнхүү Иуда өөрийн газраас цөллөгт хөөгджээ.

[22] Вавилоны хаан Небухаднезарын Иуда газарт үлдээсэн хүмүүсийг захируулахаар тэрээр Шафаны ач, Ахикамын хүү Гедалиаг томилов.

[23] Вавилоныхаан Гедалиаг томилсныг цэргийн бүх ахмадууд өөрсдийн хүмүүсийн хамт сонсоод тэд Мизпад Гедалиа уруу иржээ. Тэдгээр нь Нетаниагийн хүү Ишмаел, Кареагийн хүү Иохонан, Нетофат хүн Танхуметын хүү Сераиа, Маака хүний хүү Иазаниа нар бөгөөд тэдн

[24] Гедалиатэдэнд болон тэдний хүмүүст тангараглан, —Халдеичуудын зарц нараас бүү айгтун. Энэ газартаа амьдарч, Вавилоны хаанд үйлчлэгтүн. Энэ нь та нарт өлзийтэй байх болно гэж тэдэнд хэлэв.

[25] Гэвч долдугаар сард Елишамагийн ач Нетаниагийн хүү болох хааны ургийн Ишмаел арван эрсийн хамт ирээд, Гедалиаг цохиж, түүнийг Мизпад түүний хамт байсан иудейчүүд, халдеичуудын хамт алжээ.

[26] Тэгээдих, бага гэлгүй бүх хүмүүс болон цэргийн ахмадууд босон Египет уруу оджээ. Учир нь тэд халдеичуудаас айж байв.

[27] Иудагийн хаан Иехоиахины цөлөгдсөний дөчин долоо дахь жилд, арван хоёрдугаар сарын хорин долооны өдөр Вавилоны хаан Евил-меродах хаан суудалдаа заларсан тэр жилдээ Иудагийн хаан Иехоиахинг шоронгоос чөлөөлөв.

[28] ТэрээрИехоиахинтай элэгсэг дотноор ярилцан, Вавилонд өөртэй нь хамт байдаг хаадын сэнтийнээс илүү өндөр сэнтийнд Иехоиахинг суулгажээ.

[29] Иехоиахиншоронгийн хувцсаа сольж, амьдралынхаа бүх өдрүүдийн турш хааны өмнө тогтмол зооглож байв.

[30] Амьдралынхнь бүх өдрүүдийн туршид өдөр бүрийн хувь хишиг болох тогтмол тэтгэлгийг хаан түүнд ханган нийлүүлж байжээ.

Хаадын Дэд — Chapters