Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 4:31

[1] Ахазиагийн хүү Иудагийн хаан Иоашийн хорин гурав дахь жилд Иехүгийн хүү Иехоахаз Самарид Израилийн хаан болж, арван долоон жил захирчээ.

[2] ТэрээрЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдсэн бөгөөд Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглийг дагав. Тэрээр тэдгээрээс эргэсэнгүй.

[3] ТиймээсЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр тэднийг Арамын хаан Хазаелын гарт үргэлж өгч, мөн Хазаелын хүү Бен-хададын гарт тушаасаар байв.

[4] ТэгэхэдИехоахаз ЭЗЭНий тааллыг хүсэмжлэн гуйсанд ЭЗЭН түүнийг сонсов. Арамын хаан тэднийг хэрхэн дарлаж байгааг болон Израилийн зовлон шаналлыг Тэр харжээ.

[5] ЭЗЭНИзраильд чөлөөлөгчийг илгээсэнд тэд арамейчуудын гараас мултран гарчээ. Израилийн хөвгүүд урьдын адил өөрсдийн майхнууд дотор амьдарсан юм.

[6] Хэдийтийм боловч тэд Израилиар нүгэл үйлдүүлсэн Иеробоамын гэрийн нүглүүдээс эргэсэнгүй, харин тэдгээрийн дотор явсан юм. Ашера ч Самарид хэвээрээ үлдэв.

[7] Арамынхаан Иехоахазын цэргийг устган, үтрэмийн тоос шороо мэт болгож орхисон тул тэдэнд ердөө л тавин морьтон, арван тэрэг болон арван мянган явган цэрэг л үлджээ.

[8] Иехоахазынбусад үйлс, түүний хийсэн бүх юм болон түүний хүч чадал Израилийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү?

[9] Иехоахазэцэг өвгөдийнхөө хамт нойрсож, тэд түүнийг Самарид оршуулав. Түүний хүү Иоаш түүний оронд хаан болов.

[10] Иудагийн хаан Иоашийн гучин долоо дахь жилд Иехоахазын хүү Иехоаш Самарид Израилийн хаан болж, арван зургаан жил захирчээ.

[11] ТэрээрЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв. Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын бүх нүглүүдээс тэр эргэлгүй, харин тэдгээрийн дотор явжээ.

[12] Иоашийнбусад үйлс, түүний хийсэн бүх юм, Иудагийн хаан Амазиагийн эсрэг тулалдсан түүний хүч чадал зэрэг нь Израилийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү?

[13] ИнгээдИоаш эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, Иеробоам түүний сэнтийнд заларчээ. Иоаш Израилийн хаадтай хамт Самарид оршуулагджээ.

[14] Елиша түүнийг үхэлд хүргэхээр өвчтэй болоход Израилийн хаан Иоаш түүн уруу ирээд, түүний өмнө уйлан, —Эцэг минь, эцэг минь, Израилийн тэрэг ба түүний морьтон оо! гэв.

[15] Елишатүүнд —Нум сумаа ав гэхэд тэрээр нум сумаа авав.

[16] ТэгээдЕлиша Израилийн хаанд —Гараа нуман дээр тавигтун гэхэд тэрээр гараа тавьсан бөгөөд дараа нь Елиша түүний гар дээр өөрийн гараа тавив.

[17] Елиша —Зүүн зүг харсан цонхыг нээ хэмээхэд тэрээр онгойлгов. Дараа нь Елиша —Харвагтун! гэсэнд тэр харвав. Елиша —ЭЗЭНий ялалтын сум буюу Арамыг ялах ялалтын сум. Учир нь та нар Афект арамейчуудыг цохин, хүйс тэмтрэх болно гэв.

[18] Дараань тэр —Сумнуудаа ав гэхэд хаан сумнуудаа авав. Тэрээр Израилийн хаанд —Газрыг цохигтун гэхэд хаан гурван удаа цохиод болив.

[19] ИймээсБурханы хүн түүнд уурлан, —Та тав юм уу, зургаан удаа цохих байсан юм. Тэгсэн бол та бүрэн устгаж дуустал Арамыг цохих байсан юм. Харин одоо та Арамыг гурван удаа цохих болно гэж хэлэв.

[20] Елиша үхсэнд тэд түүнийг оршуулав. Моабын дээрмийн бүлгүүд тэр жилийн хавар газар нутагт нь халдав.

[21] Тэднэг удаа нэг хүнийг оршуулж байхад дээрэмчдийн бүлгийг харжээ. Тэд өнөөх хүнийг Елишагийн булшин дотор хаяжээ. Өнөөх хүн Елишагийн яснуудад хүрмэгц амь орон сэргэж, хөл дээрээ босов.

[22] Иехоахазын бүхий л өдрүүдэд Арамын хаан Хазаел Израилийг дарангуйлав.

[23] ГэвчЭЗЭН израильчуудад нигүүлсэнгүй хандан, тэднийг өрөвдөн, Абрахам, Исаак, Иаковтай байгуулсан Өөрийн гэрээнээс болж тэдэн уруу эргэсэн бөгөөд одоо хүртэл тэднийг устгаагүй, Өөрийнхөө оршихуйгаас ч зайлуулаагүй билээ.

[24] Арамынхаан Хазаел үхэхэд түүний хүү Бен-хадад түүний оронд хаан болов.

[25] ТэгэхэдИехоахазын хүү Иехоаш Хазаелын хүү Бен-хададын гараас хотуудыг дахин авчээ. Эдгээр хотуудыг тэр Иехоашийн эцэг Иехоахазын гараас дайн хийж булаан авсан байсан юм. Иоаш гурван удаа Бен-хададыг дийлж, Израилийн хотуудыг буцаан авав.

Хаадын Дэд — Chapters