Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:54

[1] Өөрийн хүүг үхсэнийг Ахазиагийн эх Аталиа хараад, босож хааны удмын бүх хөвгүүдийг устгав.

[2] ХаринИорам Хааны охин буюу Ахазиагийн эгч Иехошеба Ахазиагийн хүү Иоашийг авч, алуулж байсан хааны хөвгүүдийн дундаас хулгайлан, түүнийг асрагчтай нь хамт унтлагын өрөөндөө байлгав. Ингэж тэд түүнийг Аталиагаас нуун, тэр алуулсангүй.

[3] Аталиауг газрыг захирч байх хооронд тэрээр асрагчийнхаа хамт ЭЗЭНий өргөөнд зургаан жил нуугдаж байв.

[4] Долоо дахь жил Иехоиада хүн илгээж, каричуудын болон хамгаалагчдын зуутын дарга нарыг авчирж, тэднийг өөр уруугаа ЭЗЭНий өргөөнд авчрав. Тэгээд тэрээр тэдэнтэй гэрээ байгуулан, ЭЗЭНий өргөөнд тэднийг тангараглуулж, тэдэнд хааны хүүг харуулав.

[5] Тэрээртэдэнд тушаан —Та нарын хийх зүйл энэ юм. Амралтын өдөр ирж, хааны гэрийг харгалздаг та бүгдийн гуравны нэг нь

[6] (гуравны нэг нь бас Сур дааман хаалган дээр, мөн гуравны нэг нь хамгаалагчдын арын дааман хаалган дээр) хамгаалалтын төлөө ордныг харгалзах ёстой.

[7] Амралтынөдөр гардаг бүх хүн буюу та нарын хоёр хэсэг нь хааны төлөө ЭЗЭНий өргөөг хамгаалагтун.

[8] Тэгээдхүн бүр гартаа зэр зэвсгээ авч, та нар хааныг хүрээлэн зогс. Хүрээний дотор орогч хэнийг боловч алах ёстой. Гарч, орох бүрийд нь хаантай хамт байгтун гэв.

[9] Зуутын дарга нар тахилч Иехоиадагийн тушаасан бүгдийг ёсоор гүйцэтгэв. Тэдний хүн бүр амралтын өдөр ордог, гардаг бүх эрсээ дагуулан тахилч Иехоиада уруу ирэв.

[10] Тахилчзуутын дарга нарт ЭЗЭНий өргөөн дэх, Давид хааны жад, бамбайнуудыг өгөв.

[11] Харуулынхүн бүр гартаа зэвсгээ бариад, өргөөний баруун талаас зүүн тал хүртэл хааныг хүрээлэн тахилын ширээ болон өргөөний хажуугаар зогсоцгоов.

[12] Үүнийдараа Иехоиада хааны хүүг гарган ирж, түүнд титэм өмсгөн, гэрчлэл өгөв. Тэд түүнийг хаан болгон тосолж, алга ташин, —Хаан мөнх наслаг! гэцгээв.

[13] Аталиа харуулын болон хүмүүсийн дуу чимээг сонсоод, хүмүүс уруу ЭЗЭНий өргөөнд орж ирэв.

[14] Түүнийгхарахад, хаан дэргэдээ ахмадууд болон бүрээчдийг эгнүүлэн баганы дэргэд заншил ёсоор зогсож байв. Тэр газрын бүх ард түмэн баярлалдан, бүрээгээ хүнгэнүүлж байв. Тэгэхэд Аталиа хувцсаа ураад, —Тэрслэлт! Тэрслэлт! гэж хашхирав.

[15] ТахилчИехоиада цэргийг захирахаар томилогдсон зуутын дарга нарт тушаан, тэдэнд —Тэр эмийг хүрээний дундаас гарга. Түүнийг дагах хэнийг ч бай илдээр цавчин алагтун хэмээв. Учир нь тахилч "Тэр эмийг ЭЗЭНий өргөөнд бүү алагтун" гэжээ.

[16] Ингээдтэд түүнийг баривчлан, түүнийг хааны гэрийн морьдын орох үүд уруу ирэхэд нь тэнд цаазлав.

[17] Дараа нь Иехоиада ЭЗЭН, хаан болон ард түмний хооронд тэд ЭЗЭНий ард түмэн болно гэсэн гэрээ байгуулан, мөн хаан ба ард түмний хооронд ч байгуулжээ.

[18] Тэргазрын бүх ард түмэн Баалын дуган уруу очин, түүнийг буулган нураажээ. Түүний тахилын ширээнүүд ба хөргүүдийг нь тэд юу ч үгүй болтол эвдэж, Баалын тахилч Маттаныг тахилын ширээнүүдийн өмнө алав. Тахилч ЭЗЭНий өргөөг хариуцуулан түшмэдийг томило

[19] Тэрээрзуутын дарга, каричууд, хамгаалагчид болон тэр газрын бүх ард түмнийг дагуулжээ. Тэд хааныг ЭЗЭНий өргөөнөөс аваад, хамгаалагчдын дааман хаалганы замаар хааны ордонд ирэв. Тэрээр хаадын сэнтийнд заларчээ.

[20] Ингээдтэр газрын бүх ард түмэн баярлалдан хөөрч, хот нам гүм байв. Учир нь тэд Аталиаг хааны ордонд илдээр цавчин алсан билээ.

[21] Иехоаш хаанаар өргөмжлөгдөхдөө долоон настай байлаа.

Хаадын Дэд — Chapters