[1] Израилийн хаан Елагийн хүү Хошеагийн гурав дахь жилд Иудагийн хаан Ахазын хүү Хезекиа нь хаан болов.
[2] Тэрээрхаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд хорин есөн жил хаанчлав. Түүний эхийг Зехариагийн охин Аби гэдэг байв.
[3] Тэрөөрийн өвөг эцэг Давидын хийсэн бүхнийг дуурайн ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэв.
[4] Тэрээрмөргөлийн өндөрлөгүүдийг зайлуулан, ариун багануудыг хэмхлэн, аштераг цавчин хаяжээ. Тэр бас Мосегийн хийсэн зэс могойг жижиглэн буталжээ. Учир нь тэр өдрүүдийг хүртэл Израилийн хөвгүүд тэрхүү зэс могойд утлага уугиулж байсан юм. Тэр нь Нехушт
[5] ТэрээрИзраилийн Бурхан болох ЭЗЭНд итгэж байв. Түүнээс өмнө ч, түүнээс хойш ч Иудагийн хаадын дотор түүн шиг хаан байгаагүй юм.
[6] Учирнь тэрээр ЭЗЭНээс зуурч авсан байв. Тэрээр Түүнийг дагахаа болилгүй, харин ЭЗЭНий Мосед тушаасан тушаалуудыг сахьжээ.
[7] ЭЗЭНтүүнтэй хамт байсан тул тэр хаа явсан газартаа амжилт олж байв. Тэрээр Ассирийн хааны эсрэг тэрслэн, түүнд үйлчилсэнгүй.
[8] ТэрээрГаз болон түүний газар нутгийг хүртэл, харуулын цамхгаас эхлэн бэхлэгдсэн хотыг хүртэл филистчүүдийг ялав.
[9] Хезекиа хааны дөрөв дэх жил буюу Израилийн хаан Елагийн хүү Хошеагийн долоо дахь жилд Ассирийн хаан Шалманесер Самарийн эсрэг хөдлөн ирж, түүнийг бүслэн авав.
[10] Гуравдахь жилийн шувтаргаар тэд уг хотыг эзлэв. Хезекиагийн зургаа дахь жил буюу Израилийн хаан Хошеагийн ес дэх жилд Самари эзлэгджээ.
[11] ТэгээдАссирийн хаан израильчуудыг цөллөгт авч явж, тэднийг Хала болон Гозаны гол Хаборт, мөн Медегийн хотуудад суурьшуулжээ.
[12] Учирнь тэд өөрсдийн Бурхан ЭЗЭНий дуу хоолойг дагалгүй, харин Түүний гэрээг болох ЭЗЭНий зарц Мосегийн тушаасан бүхнийг зөрчжээ. Тэд сонссон ч үгүй, хийсэн ч үгүй билээ.
[13] Хезекиа хааны арван дөрөв дэх жилд Ассирийн хаан Сеннахериб Иудагийн бүх бэхлэгдсэн хотуудыг довтлон ирж, эзлэн авав.
[14] ТиймээсИудагийн хаан Хезекиа Лахишт байсан Ассирийн хаанд элч илгээн, "Би буруутай. Надаас холдооч. Та над дээр юу ч тавьсан би үүрэх болно" гэж хэлүүлэв. Тэгэхэд Ассирийн хаан Иудагийн хаан Хезекиагаас гурван зуун талант мөнгө, гучин талант алтыг
[15] Хезекиатүүнд ЭЗЭНий өргөө болон хааны гэрийн эрдэнэсийн сангаас олдсон бүх мөнгийг өгчээ.
[16] Тэрүед Хезекиа ЭЗЭНий сүмийн хаалгануудаас болон өөрийн бүрүүлсэн босгонуудаас алтыг нь хуулж, Ассирийн хаанд өгөв.
[17] Дараа нь Ассирийн хаан Лахишаас Иерусалим тийш Хезекиа хаан уруу Тартан, Раб-сарис, Рабшаке нарыг их цэргийн хамт илгээв. Тэд явсаар Иерусалимд хүрч ирэв. Тэд явсаар ирээд, угаагчийн газрын зам дээр байдаг дээд цөөрмийн ус түгээгүүрийн хоолойн ойрол
[18] Тэдхааныг дуудахад, Хилкиагийн хөвгүүн ордны даамал Елиаким, гүүш Шебна, Асафын хөвгүүн хэрэг хөтлөгч Иоа нар тэдэн уруу гарч очив.
[19] Рабшакетэдэнд —Одоо Хезекиад хэл. "Агуу хаан болох Ассирийн хаан ийн хэлж байна. «Чамд байгаа энэ итгэл юу юм бэ?
[20] Чихэлэхдээ (гэвч эдгээр нь зөвхөн хоосон үгс юм) "Дайтахын тулд надад зөвлөгөө болон хүч бий" гэдэг билээ. Эдүгээ чи хэнд найдаж миний эсрэг тэрсэлсэн бэ?
[21] Одоохарагтун, чи энэ хугарсан хулсан таяг болох Египетэд найдаж байна. Хэрэв хүн энэ таягийг түшвэл тэр нь алгыг нь шааж, цоо хатгана. Египетийн хаан Фараон өөрт нь түшиглэгч бүгдэд ингэж ханддаг.
[22] Харинчи надад "Бид өөрсдийн Бурхан ЭЗЭНд итгэдэг" гэж хэлж байгаа юм бол, тэр чинь Хезекиагийн "Та нар Иерусалим дахь энэ тахилын ширээний өмнө мөргөгтүн" гэж Иуда болон Иерусалимд хэлээд, зайлуулж байсан өнөөх мөргөлийн өндөрлөгүүд болон тахилын ш
[23] Тиймучраас одоо ирж, миний эзэн Ассирийн хаантай наймаа хий. Хэрвээ чи өөрөөсөө хангалттай хүмүүсийг гаргаж чадах юм бол би чамд тэдний унах хоёр мянган морийг өгье.
[24] Тэгвэлчи миний эзний боолуудын дотроос хамгийн дорд түшмэлийг няцаан, тэрэг ба морин цэргийн талаар Египетэд найдаж яаж чадна вэ?
[25] ЭЗЭНийзөвшөөрөлгүйгээр энэ газрыг устгахаар би довтлох байсан гэж үү? ЭЗЭН надад "Энэ газрын эсрэг явж, устга" гэж айлдсан билээ»" гэв.
[26] Тэгэхэд Хилкиагийн хүү Елиаким болон Шебна, Иоа нар Рабшакед хандан —Эдүгээ та боолуудтайгаа арамей хэлээр яригтун. Бид ойлгоно. Хэрэм дээр байгаа хүмүүст сонсогдохоор иудей хэлээр бидэнтэй бүү яригтун гэв.
[27] ХаринРабшаке тэдэнд —Эдгээр үгсийг хэлүүлэхийн тулд миний эзэн намайг зөвхөн танай эзэн хийгээд та нар уруу явуулсан гэж үү? Та нартай хамт өөрсдийн баасаа идэж, шээсээ уух тавилантай, хэрмэн дээр сууж байгаа тэдгээр хүмүүс уруу бас илгээгээгүй гэж үү? гэв.
[28] ТэгээдРабшаке босож зогсон иудей хэлээр чанга дуугаар —Агуу хаан болон Ассирийн хааны үгсийг сонсогтун.
[29] Хаанийн хэлж байна. "Хезекиад бүү мэхлэгдэгтүн. Учир нь тэр та нарыг миний гараас аварч чадахгүй.
[30] Хезекиата нарыг ЭЗЭНд итгүүлэхийн тулд «ЭЗЭН биднийг заавал аварна. Энэ хотыг Ассирийн хааны гарт өгөхгүй» гэж буй ятгалгад бүү ор.
[31] Хезекиагбүү сонс. Ассирийн хаан ингэж өгүүлж байна. «Та нар надтай найрамдан, над уруу гарч ирэгтүн. Та нар өөрсдийн усан үзэм, инжрийн модны жимсийг идэж, нөөцлүүрийнхээ уснаас ууцгаа.
[32] Дараань би ирж, та нарыг танай төрөлх нутаг шиг үр тариа, шинэ дарс, талх, усан үзмийн тариалан болон зөгийн бал, чидун моддын нутагт аваачна. Ингэснээр та нар амьдарч, үхэхгүй» гэв. Харин Хезекиа та нарыг мэхлэн, «ЭЗЭН биднийг аварна» гэж байхад т
[33] Улсүндэстнүүдийн бурхдын дотроос Ассирийн хааны гараас газар нутгаа аварсан ямар нэгэн бурхан байна уу?
[34] Хамат, Арпадын бурхад хаана байна вэ? Сефарваим, Хена, Иввагийн бурхад хаана байна? Тэд Самарийг миний гараас аварсан гэж үү?
[35] Газруудынбүх бурхдын дотроос хэн нь миний гараас газар нутгаа аварсан юм бэ? Тэгэхэд ЭЗЭН миний гараас Иерусалимыг аварна гэж үү?" гэв.
[36] Гэвчхүмүүс чимээгүй байж, түүнд нэг ч үг хариулсангүй. Учир нь хаан "Түүнд бүү хариулагтун" гэж тушаасан байлаа.
[37] ТэгээдХилкиагийн хүү ордны даамал Елиаким, гүүш Шебна, Асафын хүү хэрэг хөтлөгч Иоа нар уранхай хувцастайгаа Хезекиа уруу ирж, Рабшакегийн үгийг түүнд айлтгав.