[1] Иосиа хаан болохдоо найман настай байсан бөгөөд Иерусалимд гучин нэгэн жил хаанчлав. Түүний эхийг Бозкатын Адаиагийн охин Иедида гэдэг байв.
[2] ТэрээрЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэн, өөрийн өвөг эцэг Давидын бүх замаар замнаж, зүүн баруун уруу ч хазайгаагүй.
[3] Иосиа хааны арван найм дахь жилд гүүш Мешулламын ач Азалиагийн хүү Шафаныг хаан ЭЗЭНий өргөө уруу илгээн, —
[4] Дааман хаалганы сахиулуудын ард түмнээс цуглуулсан мөнгө болох ЭЗЭНий өргөөнд авчирсан мөнгийг тоолуулахын тулд тэргүүн тахилч Хилкиа уруу очигтун.
[5] Тэрмөнгийг ЭЗЭНий өргөөг хариуцан ажиглаж буй хүмүүсийн гарт даатгаад, тэд түүнийг өргөөний эвдрэлийг засварлахаар ЭЗЭНий өргөөнд буй ажилчдад,
[6] мужаанууд, барилгачид болон чулуучдад, мөн өргөөг засварлахаар гуалинг ба цавчсан чулуу худалдаж авахад зориулан өгөгтүн.
[7] Тэдитгэлтэйгээр ханддаг тул тэдний гарт мөнгө даатгагдсан учраас тэдэнтэй ямар ч тооцоо бүү бод гэж хэлжээ.
[8] Тэгээд тэргүүн тахилч Хилкиа Шафан гүүшид —Би ЭЗЭНий өргөөнд хуулийн ном оллоо гэв. Хилкиа тэр номыг Шафанд өгч уншуулав.
[9] ГүүшШафан хаанд бараалхаж, түүнд үг уламжлан —Таны зарц нар өргөөнөөс олдсон мөнгийг хоослон гаргаж, ЭЗЭНий өргөөг хянагч хүмүүсийн гарт даатгав гэв.
[10] Үүнээсгадна гүүш Шафан хаанд —Тахилч Хилкиа надад нэг ном өгсөн гэв. Шафан уг номыг хааны өмнө уншжээ.
[11] Хаантэрхүү хуулийн номын үгсийг сонсоод, өөрийн хувцсаа урав.
[12] Дараань тахилч Хилкиа, Шафаны хүү Ахикам, Микиагийн хүү Ахбор, гүүш Шафан болон хааны зарц Асаиа нарт тушаан —
[13] Явцгааж, миний төлөө, ард түмэн болон бүх Иудагийн төлөө, олдсон номын үгсийн талаар ЭЗЭНээс асуугтун. Бидний талаар бичигдсэн бүхний дагуу үйлдэхээр энэ номын үгсийг бидний эцэг өвгөд сонсоогүй учраас бидний эсрэг шатаж буй ЭЗЭНий уур хилэн агуу аж
[14] Тэгээд тахилч Хилкиа, Ахикам, Ахбор, Шафан, Асаиа нар Шаллумын эхнэр эш үзүүлэгч эмэгтэй Хулда уруу явав. Шаллум нь Хархасын ач, Тиквагийн хүү бөгөөд хувцасны агуулахын сахиул юм. (Хулда Иерусалимд хоёрдугаар дүүрэгт амьдардаг байв) Тэд түүнтэй ярил
[15] Тэрээртэдэнд —Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. "Та нарыг над уруу илгээсэн хүнд хэлэгтүн.
[16] ЭЗЭНайлдахдаа «Үзэгтүн, Би энэ газарт болон эндхийн оршин суугчид дээр бузар мууг буюу Иудагийн хааны уншсан тэрхүү номын бүх үгсийг авчирдаг.
[17] Яагаадгэвэл тэд Намайг умартан, өөрсдийн гарын бүх ажлаар Намайг уурлахад хүргэхээр өөр бурхдад утлага уугиулсан билээ. Тиймээс Миний уур хилэн энэ газрын эсрэг шатаж байгаа бөгөөд унтрахгүй» гэж байна" хэмээв.
[18] ХаринЭЗЭНээс асуулгахаар та нарыг илгээсэн Иудагийн хаанд та нар үүнийг хэлэгтүн. "Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. «Чиний сонссон үгсийг,
[19] чинийзүрх зөөлөн байж, энэ газар болон эндхийн оршин суугчдын эсрэг Миний хэлснийг буюу тэд хоосрол ба хараал болно гэдгийг сонсоод ЭЗЭНий өмнө чи өөрийгөө даруу болгон, хувцсаа уран, Миний өмнө уйлсан учраас чамайг Би үнэхээр сонслоо» гэж ЭЗЭН тун
[20] Тиймээсүзэгтүн, Би чамайг чиний эцэг өвгөд уруу аваачин, чи булшиндаа амар тайвнаар очих болно. Энэ газар дээр Миний авчрах бүх бузар мууг ч чиний нүд үзэхгүй» гэсэн" гээрэй гэв. Ингээд тэд хариу үгийг хаанд дамжуулав.