Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 5:38

[1] Израилийн хаан Иеробоамын хорин долоо дахь жилд Иудагийн хаан Амазиагийн хүү Азариа хаан болжээ.

[2] Тэрээрхаан болохдоо арван зургаан настай байсан бөгөөд Иерусалимд тавин хоёр жил хаанчлав. Түүний эхийг Иерусалимын хүн Иеколиа гэдэг байв.

[3] Тэрөөрийн эцэг Амазиагийн хийсэн бүгдийг дуурайн ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэв.

[4] Зөвхөнмөргөлийн өндөрлөгүүдийг зайлуулсангүй. Ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил өргөж, утлага уугиулсаар байв.

[5] ЭЗЭНхааныг цохьсонд тэрээр үхэх өдрөө хүртэл уяман өвчтэй байв. Хааны хүү Иотам өрх гэрээ толгойлон, нутгийн хүмүүсийг шүүж байх зуур тусдаа ордонд амьдарчээ.

[6] Азариагийнбусад үйлс болон түүний хийсэн бүхэн Иудагийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү?

[7] Азариаэцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд тэд түүнийг эцэг өвгөдийнх нь хамт Давидын хотод оршуулсан юм. Түүний хүү Иотам түүний оронд хаан болов.

[8] Иудагийн хаан Азариагийн гучин найм дахь жилд Иеробоамын хүү Зехариа Израилийн хаан болж Самарид зургаан сар захирав.

[9] Тэрэцэг өвгөдийнхөө үйлдсэний адил ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв. Тэрээр Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглүүдээс холдсонгүй.

[10] Дараань Иабешийн хүү Шаллум түүний эсрэг хуйвалдаж, ард түмний өмнө түүнийг цохин алж, түүний байранд хаанчлав.

[11] Зехариагийнбусад үйлс, харагтун, тэд Израилийн Хаадын Шастир Номд бичигдсэн билээ.

[12] Энэбол Иехүд хандан "Дөрөв дэх үе хүртэлх чиний хөвгүүд Израилийн хаан ширээнд суух болно" гэж айлдсан ЭЗЭНий үг юм. Энэ нь тийнхүү биелэгджээ.

[13] Иабешийн хүү Шаллум, Иудагийн хаан Уззиагийн гучин ес дэх жилд хаан болж, Самарид нэг сар хаанчлав.

[14] Дараань Гадийн хүү Менахем Тирзагаас хөдлөн Самарид ирж, Иабешийн хүү Шаллумыг Самарид цохин алж, түүний оронд хаан болов.

[15] Шаллумынбусад үйлс болон түүний зохиосон хуйвалдаан, харагтун, тэдгээр нь Израилийн Хаадын Шастир Номд бичигдсэн юм.

[16] ТэгээдМенахем Тифсаг, түүн дотор байсан бүх хүнийг болон Тирзагаас өгсүүлээд хил хязгаарыг нь цохьсон юм. Тэд нээж өгөөгүйгээс болж тэр бүх жирэмсэн эмэгтэйчүүдийг нь цохиж, сийчив.

[17] Иудагийн хаан Азариагийн гучин ес дэх жилд Гадийн хүү Менахем Израилийн хаан болж, Самарид арван жил хаанчлав.

[18] ТэрээрЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв. Тэрээр Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглээс бүх өдрүүдийнхээ туршид салсангүй.

[19] Ассирийн хаан Пул тэр нутгийн эсрэг ирсэн бөгөөд түүний удирдлага доор хаанчлалыг бэхжүүлэхдээ түүний гарыг өөртэйгөө хамт байлгахын тулд Менахем Пулд мянган мөнгөн талант өгчээ.

[20] ТэгээдАссирийн хаанд төлөх гэж Израилиас буюу бүх баян хүчирхэг хүнээс, хүн тус бүрээс тавин шекел мөнгийг Менахем албадан гаргуулав. Тиймээс Ассирийн хаан тэр нутагт үлдэлгүй буцжээ.

[21] Менахемынбусад үйлс болон түүний хийсэн бүхэн Израилийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү?

[22] Менахемэцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд түүний хүү Пекахиа түүний оронд хаан болов.

[23] Иудагийн хаан Азариагийн тавь дахь жилд Менахемын хүү Пекахиа Самарид Израилийн хаан болж, хоёр жил захирав.

[24] ТэрээрЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв. Тэрээр Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглүүдээс салсангүй.

[25] Дараань түүний түшмэл болох Ремалиагийн хүү Пека түүний эсрэг хуйвалдаан зохиож, түүнийг Аргоб, Арие нарын хамт хааны гэрийн шилтгээнд, Самарид цохив. Пекагийн хамт гилеадчуудаас тавин эрс байсан бөгөөд тэрээр хааныг алж түүний оронд хаан болов.

[26] Пекахиагийнбусад үйлс болон түүний хийсэн бүхэн, харагтун, тэдгээр нь Израилийн Хаадын Шастир Номд бичигдсэн юм.

[27] Иудагийн хаан Азариагийн тавин хоёр дахь жилд Ремалиагийн хүү Пека Самарид Израилийн хаан болж, хорин жил хаанчлав.

[28] ТэрээрЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв. Тэрээр Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглүүдээс салсангүй.

[29] Израилийн хаан Пекагийн өдрүүдэд Ассирийн хаан Тиглат-пилесер ирж, Ион, Абел-бет-маака, Ианоа, Кедеш, Хазор, Гилеад болон Галил буюу Нафталийн бүх газар нутгийг эзлэн авав. Тэрээр тэднийг Ассири уруу олзлон авч явжээ.

[30] Елагийнхүү Хошеа Ремалиагийн хүү Пекагийн эсрэг хуйвалдаан зохиож, түүнийг цохиж алаад, Уззиагийн хүү Иотамын хорь дахь жилд түүний байранд хаан болов.

[31] Пекагийнбусад үйлс болон түүний хийсэн бүхэн, харагтун, тэр нь Израилийн Хаадын Шастир Номд бичигдсэн юм.

[32] Израилийн хаан Ремалиагийн хүү Пекагийн хоёр дахь жилд Иудагийн хаан Уззиагийн хүү Иотам хаан болов.

[33] Тэрээрхаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд арван зургаан жил хаанчилсан юм. Түүний эхийг Задокийн охин Иеруша гэдэг байв.

[34] ТэрээрЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэв. Тэрээр өөрийн эцэг Уззиагийн хийсэн бүгдийг дуурайв.

[35] Зөвхөнмөргөлийн өндөрлөгүүд зайлуулагдсангүй. Ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил өргөж, утлага уугиулсаар байв. Тэрээр ЭЗЭНий өргөөний дээд хаалгыг босгосон юм.

[36] Иудамынбусад үйлс болон түүний хийсэн бүхэн Иудагийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү?

[37] Тэрөдрүүдэд Арамын хаан Резин болон Ремалиагийн хүү Пека нарыг Иудагийн эсрэг ЭЗЭН илгээж эхлэв.

[38] Иотамэцэг өвгөдийнхөө хамт нойрсож, эцэг Давидынхаа хотод эцэг өвгөдийнхөө хамт оршуулагдав. Түүний хүү Ахаз түүний оронд хаан болов.

Хаадын Дэд — Chapters