[1] Дараа нь хаан хүн илгээж, тэд түүн уруу Иуда болон Иерусалимын бүх ахмадуудыг цуглуулав.
[2] Хаанба түүнтэй хамт Иудагийн бүх эрчүүд, Иерусалимын бүх оршин суугчид, мөн тахилч нар, эш үзүүлэгчид болон их, бага бүх ард түмэн ЭЗЭНий өргөө уруу явав. ЭЗЭНий өргөөнөөс олдсон гэрээний номын бүх үгсийг тэднийг сонсож байхад хаан уншив.
[3] Хаанбаганын хажууд зогсоод, ЭЗЭНий өмнө гэрээ байгуулан, ЭЗЭНий араас явж, өөрийн, Түүний тушаал, гэрчлэл, зарлигуудыг бүх зүрх, сэтгэлээр сахьж, энэ номд бичигдсэн уг гэрээний үгсийг гүйцэлдүүлнэ гэжээ. Бүх ард түмэн уг гэрээнд нэгджээ.
[4] Дараа нь хаан тэргүүн тахилч Хилкиа, дэд тушаалын тахилч нар болон хаалгач нарт Баал, Ашера болон тэнгэрийн бүх эрхэст зориулан хийгдсэн бүх эдлэлүүдийг ЭЗЭНий сүмээс гаргахыг тушаав. Тэрээр тэдгээрийг Иерусалимын гадна Кидроны талд шатаан, үнсийг нь
[5] Иудагийнхотууд болон Иерусалимын ойр орчимд мөргөлийн өндөрлөгүүд дээр утлага уугиулахаар Иудагийн хаадын томилсон шүтээнүүдийн тахилч нарыг, мөн Баал, нар, сар, оддын ордууд болон тэнгэрийн бүх эрхэст утлага уугиулагчдыг тэр хөөн зайлуулав.
[6] ТэрээрЭЗЭНий өргөөнөөс Ашераг Иерусалимын гадагш гарган Кидрон горхи уруу аваачаад, Кидрон горхины дэргэд түүнийг шатаан, үнс болгон бутлаж, үнсийг нь жирийн ардуудын булшин дээр цацжээ.
[7] Тэрбас ЭЗЭНий өргөө дэх шүтээний янхан эрчүүдийн байрыг нураав. Тэнд эмэгтэйчүүд Ашерад зориулан хөшиг нэхэж байсан юм.
[8] Дараань тэрээр Иудагийн хотуудаас бүх тахилч нарыг авчран, тахилч нар утлага уугиулж байсан мөргөлийн өндөрлөгүүдийг Гебагаас Беершеба хүртэл бузарлав. Тэрээр хотын захирагч Иошуагийн дааман хаалганы орох үүдэнд буюу хотын дааман хаалганы дэргэд зүү
[9] Гэсэнч мөргөлийн өндөрлөгүүдийн тахилч нар Иерусалим дахь ЭЗЭНий тахилын ширээ уруу очоогүй, харин тэд өөрсдийнхөө ах дүүсийн дунд исгээгүй талх иджээ.
[10] Тэрбас Хинномын хүүгийн хөндийд буй Тофетыг бузарласан нь ямар ч хүн өөрийн хүү, эсвэл охиноо Молехт зориулан гал дундуур гаргахгүй байхын тулд юм.
[11] Тэрээрнаранд зориулан Иудагийн хаадын өргөсөн морьдыг зайлуулав. Тэдгээр морьд ЭЗЭНий өргөөний үүдэнд, Натан-мелех түшмэлийн танхимын ойролцоох хашаанд байсан юм. Тэрээр нарны тэрэгнүүдийг галдан шатаав.
[12] Ахазындээд танхим буюу дээвэр дээрх Иудагийн хаадын бүтээсэн тахилын ширээнүүд болон ЭЗЭНий өргөөний хоёр хашаан дотор Манассегийн бүтээсэн тахилын ширээнүүдийг хаан нураав. Тэднийг хаан тэнд нь хэмхлэн, үнсийг нь Кидрон горхи уруу асгажээ.
[13] Иерусалимынөмнө буюу сидончуудын бузар юм болох Ашторет, Моабын бузар юм болох Хемош, Аммоны хөвгүүдийн бузар юм болох Милком нарт зориулан Израилийн хаан Соломоны босгосон мөхлийн уулын баруун тал дахь мөргөлийн өндөрлөгүүдийг хаан бузарлажээ.
[14] Тэрээрариун багануудыг хэсэг болгон хугалж, Ашерагийн модон шонг цавчиж, тэдгээрийн газруудыг хүний ясаар дүүргэв.
[15] Цаашилбал Бетел дэх тахилын ширээ, Израилиар нүгэл үйлдүүлсэн, Небатын хүү Иеробоамын барьсан мөргөлийн өндөрлөг болох тэр тахилын ширээ болон мөргөлийн өндөрлөгийг тэр нураав. Тэгээд түүний чулуунуудыг буулган, үнс болгож бутлаад, Ашераг шатаажээ.
[16] Иосиаэргэхдээ тэнд уулан дээрх булшнуудыг хараад, хүн илгээн, булшнуудаас яснуудыг авчруулж, тэдгээрийг тахилын ширээн дээр шатаан, Бурханы хүний тунхагласан ЭЗЭНий үгийн дагуу уг тахилын ширээг бузарлажээ.
[17] Дараань тэрээр —Миний харж буй энэ дурсгалын багана юу вэ? хэмээн асуусанд тэр хотын ард түмэн түүнд —Энэ бол Иудагаас ирж, Бетелийн тахилын ширээний эсрэг таны хийсэн эдгээр зүйлсийг тунхагласан Бурханы хүний булш гэцгээв.
[18] Хаан —Түүнийг орхи. Түүний ясыг хэн ч бүү хөндөг гэв. Ингээд тэд түүний ясыг Самариас ирсэн эш үзүүлэгчийн ясны хамт хөндөлгүй орхив.
[19] Иосиабас Самарийн хотууд дахь мөргөлийн өндөрлөгүүдийн бүх байруудыг зайлуулсан билээ. Тэдгээрийг Израилийн хаад ЭЗЭНийг өдөөн хатгасаар босгосон юм. Тэрээр Бетелд үйлдсэнийхээ адилаар тэдэнд тийм юм үйлджээ.
[20] Мөргөлийнөндөрлөгүүдийн бүх тахилч нарыг тэрээр тахилын ширээнүүд дээр алж, тэдгээрийн дээр хүний ясыг шатаав. Дараа нь тэрээр Иерусалим уруу буцав.
[21] Тэгээд хаан бүх ард түмэнд —Гэрээний энэ номд бичигдсэнчлэн өөрийн Бурхан ЭЗЭНд Дээгүүр Өнгөрөх баярыг тэмдэглэгтүн хэмээн тушаав.
[22] Израилийгшүүдэг байсан шүүгчдийн өдрүүдээс ч, Израиль болон Иудагийн хаадын бүх өдрүүдэд ч энэ мэт Дээгүүр Өнгөрөх баяр тэмдэглэгдэж байгаагүй билээ.
[23] ХаринИосиа хааны арван найм дахь жилд Иерусалимд энэ Дээгүүр Өнгөрөх баярыг ЭЗЭНд сахьсан юм.
[24] Үүнээс гадна, тахилч Хилкиагийн ЭЗЭНий өргөөнөөс олсон номд бичигдсэн хуулийн үгсийг батлахын тулд сүнс дуудагчид, шидтэнүүд, терафим, шүтээнүүд болон Иудагийн газар ба Иерусалимд харагдсан бүх л бузар юмсыг Иосиа хөөн зайлуулжээ.
[25] Мосегийнбүх хуулийн дагуу өөрийн бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа ЭЗЭН уруу эргэсэн түүн шиг хаан түүний өмнө байгаагүй, түүнээс хойш ч гарсангүй юм.
[26] Хэдий тийм боловч, Түүнийг хилэгнүүлсэн Манассегийн бүх өдөөлтүүдээс болж Иудагийн эсрэг шатсан Өөрийн асар их уур хилэнгийнхээ ширүүнээс ЭЗЭН эргэсэнгүй.
[27] ЭЗЭНайлдахдаа —Би Израилийг зайлуулсан шигээ Иудаг ч мөн Өөрийн мэлмийнээс зайлуулах болно. Миний сонгосон энэ хот болох Иерусалимыг болон "Миний нэр тэнд байх болно" гэсэн сүмээ Би хаях болно хэмээв.
[28] Иосиагийн бусад үйлс болон түүний хийсэн бүгд Иудагийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү?
[29] Түүнийөдрүүдэд Египетийн хаан Фараон Неко Ассирийн хаан уруу Евфрат мөрөн тийш очив. Иосиа хаан түүнтэй уулзахаар очтол түүнийг үзээд Мегиддод алав.
[30] Түүнийзарц нар түүний биеийг тэргэн дотор Мегиддогоос хүргэж Иерусалимд авч ирээд, өөрийнх нь булшинд оршуулжээ. Тэгээд тэр газрын ард түмэн Иосиагийн хүү Иехоахазыг авч, түүнийг тосолж, эцгийнх нь оронд түүнийг хаан болгон өргөмжлөв.
[31] Иехоахаз хаан болохдоо хорин гурван настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд гурван сар хаанчилжээ. Түүний эхийг Либнагийн Иеремиагийн охин Хамутал гэдэг байв.
[32] Тэрээрэцэг өвгөдийнхөө үйлдсэн бүхнийг дуурайн ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлджээ.
[33] ФараонНеко түүнийг Хаматын газар дахь Риблад хорьсон нь тэрээр Иерусалимд захирч чадахгүй байхын тулд юм. Фараон уг газарт зуун талант мөнгө, нэг талант алтны хэмжээтэй торгууль ноогдуулав.
[34] ФараонНеко Иосиагийн хүү Елиакимыг эцгийнх нь оронд хаан болгон өргөмжилж, түүний нэрийг Иехоиаким болгон өөрчилжээ. Харин Иехоахазыг Египетэд аваачин, тэр тэндээ үхэв.
[35] ИнгээдИехоиаким Фараонд алт, мөнгийг өгчээ. Гэвч Фараоны тушаалаар мөнгийг өгөхийн тулд тэрээр уг нутгаас татвар авчээ. Фараон Некод өгөхийн тулд тэрээр тэр нутгийн ард түмнээс хүн бүрийн хөрөнгөний хэмжээний дагуу алт мөнгийг авав.
[36] Иехоиаким хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд арван нэгэн жил хаанчлав. Түүний эхийг Румагийн Педаиагийн охин Зебида гэдэг байв.
[37] Тэрээрэцэг өвгөдийнхөө үйлдсэн бүхнийг дуурайн ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлджээ.