Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:22

[1] Түүний өдрүүдэд Вавилоны хаан Небухаднезар довтлон ирсэнд Иехоиаким гурван жил түүний боол болжээ. Дараа нь тэр эргэж, Небухаднезарын эсрэг босов.

[2] ЭЗЭНтүүний эсрэг халдеичуудын, арамейчуудын, моабчуудын болон аммончуудын бүлэглэлүүдийг илгээв. Ийнхүү Өөрийн зарц нар болох эш үзүүлэгчдээр дамжуулан Түүний айлдсан ЭЗЭНий үгийн дагуу Иудаг устгахын тулд түүний эсрэг Тэрээр тэднийг илгээсэн юм.

[3] Манассегийнүйлдсэн бүхний дагуу түүний нүглүүдээс болж ЭЗЭНий мэлмийнээс зайлуулагдах нь Иудагийн дээр ЭЗЭНий тушаалаар биеллээ олсон юм.

[4] Энэнь бас түүний урсгасан гэмгүй цусны төлөө байв. Учир нь тэрээр Иерусалимыг гэмгүй цусаар дүүргэсэн юм. Үүнийг ЭЗЭН уучлахгүй байсан билээ.

[5] Иехоиакимынбусад үйлс болон түүний хийсэн бүгд Иудагийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү?

[6] ИнгээдИехоиаким эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд түүний хүү Иехоиахин түүний оронд хаан болжээ.

[7] Египетийнголоос Евфрат мөрөн хүртэлх Египетийн хаанд харьяалагдаж байсан бүхнийг Вавилоны хаан эзлэн авсан учир Египетийн хаан өөрийн нутгаас гадагш дахин гараагүй.

[8] Иехоиахин хаан болохдоо арван найман настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд гурван сар хаанчлав. Түүний эхийг Иерусалимын Елнатаны охин Нехушта гэдэг байв.

[9] Иехоиахинэцэг өвгөдийнхөө үйлдсэн бүхнийг дуурайн ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв.

[10] Тэр үед Вавилоны хаан Небухаднезарын боолууд Иерусалим уруу довтлон ирж, хотыг бүслэв.

[11] Боолууднь хотыг бүсэлсэн байх хооронд Вавилоны хаан Небухаднезар хүрч ирэв.

[12] Иудагийнхаан Иехоиахин өөрөө болон түүний эх, зарц нар, ахмадууд, түшмэдийнхээ хамт Вавилоны хаан уруу гарч очив. Ингээд Вавилоны хаан түүнийг хаанчлалынх нь найм дахь жилд олзлон авав.

[13] Небухаднезартэндээс ЭЗЭНий өргөөний бүх эрдэнэс болон хааны гэрийн эрдэнэсийг авч яван, ЭЗЭНий айлдсан ёсоор ЭЗЭНий сүм дотор Израилийн хаан Соломоны бүтээсэн бүх алтан савнуудыг хэсэглэн цавчжээ.

[14] Тэгээдтэрээр бүх Иерусалимыг болон бүх ахмадууд, бүх хүчирхэг зоригт эрсийг буюу арван мянган олзлогсдыг, мөн бүх гар урчууд ба дархчуудыг цөллөг уруу авч явжээ. Нутгийн үгээгүй ядуу хүмүүсээс өөр ямар ч хүн үлдсэнгүй.

[15] Ийнхүүтэрээр Иехоиахиныг Вавилон уруу цөллөгт аваачив. Мөн хааны эх, хааны эхнэрүүд, түүний түшмэд болон тэр газрын удирдагч хүмүүсийг тэрээр Иерусалимаас Вавилон уруу цөллөгт авч явжээ.

[16] Бүхбаатар эрс долоон мянган хүн, гар урчууд ба дархчууд мянган хүн, бүгд дайнд шалгарсан хүчтэнүүд байсан бөгөөд тэднийг Вавилоны хаан Вавилон уруу цөллөгт аваачжээ.

[17] ТэгээдВавилоны хаан, Иехоиахины авга ах Маттаниаг түүний оронд хаан болгож, нэрийг нь Зедекиа болгон өөрчлөв.

[18] Зедекиа хаан болохдоо хорин нэгэн настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд арван нэгэн жил хаанчлав. Түүний эхийг Либнагийн Иеремиагийн охин Хамутал гэдэг байв.

[19] ТэрээрИехоиакимын үйлдсэн бүгдийг дуурайн ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв.

[20] ЭЗЭНтэднийг Өөрийн оршихуйгаас хөөх хүртэл Түүний уур хилэнгээр дамжуулан Иерусалим ба Иудад энэ нь биелжээ. Зедекиа Вавилоны хааны эсрэг тэрслэн босов.

Хаадын Дэд — Chapters