Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:21

[1] Ремалиагийн хүү Пекагийн арван долоо дахь жилд Иотамын хүү Иудагийн хаан Ахаз хаан болов.

[2] Ахазхаан болох үедээ хорин настай байсан бөгөөд Иерусалимд арван зургаан жил хаанчилжээ. Ахаз өөрийн өвөг эцэг Давид шиг өөрийн Бурхан ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдсэнгүй.

[3] Харинтэрээр Израилийн хаадын замаар замнасан төдийгүй Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий хөөн гаргасан үндэстнүүдийн бузар заншлын дагуу хүүгээ гал дундуур явуулсан ажээ.

[4] Тэрээрмөргөлийн өндөрлөг, толгод болон ногоон мод бүрийн доор утлага уугиулан, тахил өргөв.

[5] Дараа нь Арамын хаан Резин болон Ремалиагийн хүү Израилийн хаан Пека нар дайтахаар Иерусалим уруу иржээ. Тэд Ахазыг бүслэн авсан боловч дийлж чадахгүй байв.

[6] Тэрүед Арамын хаан Резин Елатыг Арамд буцаасан бөгөөд иудейчүүдийг Елатаас бүгдийг нь гаргасан билээ. Арамейчууд Елатад ирж, энэ өдрийг хүртэл тэнд амьдарсан юм.

[7] Ингэхэд Ахаз Ассирийн хаан Тиклат-пилесерт элч нарыг илгээн, —Би таны зарц болон таны хүү билээ. Ирж, миний эсрэг босож буй Арамын хаан болон Израилийн хааны гараас намайг аварч өгөөч хэмээн уламжлуулав.

[8] АхазЭЗЭНий өргөө болон хааны гэрийн эрдэнэсийн сангуудаас олдсон мөнгө алтыг авч, Ассирийн хаанд бэлэг илгээв.

[9] ТиймээсАссирийн хаан түүнийг сонсов. Ассирийн хаан Дамаскийн эсрэг хөдөлж, түүнийг эзлэн аваад, Кир уруу цөллөгт авч явж, Резинийг алжээ.

[10] Ингээд Ахаз хаан Ассирийн хаан Тиклат-пилесертай уулзахаар Дамаск уруу явж, Дамаск дахь тахилын ширээг харав. Ахаз хаан уг тахилын ширээний хэв ба загварыг хийцийнх нь дагуу тахилч Уриад илгээв.

[11] Ингээдтахилч Уриа тахилын ширээг бүтээв. Ахаз хааны Дамаскаас илгээсэн бүхний дагуу тахилч Уриа үүнийг Ахаз Хааныг Дамаскаас буцаж ирэхээс өмнө хийв.

[12] ХаанДамаскаас буцаж ирээд, тахилын ширээг харжээ. Тэгээд хаан тахилын ширээнд ойртон очоод, дээр нь гарч,

[13] тахилынширээн дээр өөрийн шатаалт тахил ба өөрийн идээн өргөлийг өргөж, өөрийн ундаан өргөлөө цутгаж, өөрийн эвийн тахилын цусыг цацав.

[14] ЭЗЭНийөмнө байдаг хүрэл тахилын ширээг тэрээр өргөөний урд тал буюу тахилын ширээ ба ЭЗЭНий өргөөний хоорондоос авчирж, өөрийн тахилын ширээний хойд талд тавьжээ.

[15] ТэгээдАхаз хаан тахилч Уриад тушаан, —Өглөөний шатаалт тахил, үдшийн идээн өргөл, хааны шатаалт тахил болон түүний идээн өргөлийг энэ газрын бүх ард түмний шатаалт тахил, идээн өргөл ба ундаан өргөлүүдийн хамтаар том тахилын ширээн дээр өргө. Мөн түүн дээр шатаалт тахил болон тахилын бүх

[16] Ингээдтахилч Уриа Ахаз Хааны тушаасан бүгдийн дагуу биелүүлэв.

[17] Дараа нь Ахаз хаан тавиуруудын самбаруудыг салгаад, угаалгын савыг нь авав. Тэр бас доор нь байсан хүрэл үхрүүдийн дээрээс тэнгисийг салган аваад, түүнийг чулуун тавцан дээр тавив.

[18] Ассирийнхаанаас болж өргөө дотор тэдний барьсан амралтын өдөрт зориулсан жим болон хааны гадна хаалгыг тэрээр ЭЗЭНий өргөөнөөс зайлуулав.

[19] Ахазынүйлдсэн бусад үйлс Иудагийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү?

[20] ИнгээдАхаз эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, эцэг өвгөдийнхөө хамт Давидын хотод оршуулагдав. Түүний хүү Хезекиа түүний оронд хаанчлав.

Хаадын Дэд — Chapters