[1] Иехүгийн долоо дахь жилд Иехоаш хаан болсон бөгөөд тэрээр Иерусалимд дөчин жил хаанчилжээ. Түүний эхийг Беершебагийн Зибиа гэдэг байв.
[2] ТахилчИехоиада өөрт нь зааварлаж байсан бүх өдрүүдийнхээ туршид Иехоаш ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдсэн юм.
[3] Зөвхөнмөргөлийн өндөрлөгүүд л зайлуулагдсангүй. Ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил өргөж, утлага уугиулсаар байв.
[4] Дараа нь Иехоаш тахилч нарт хандан —ЭЗЭНий өргөөнд авчирсан ариун зүйлсийн бүх мөнгийг буюу хүн бүрийн татварын мөнгө, мөн ЭЗЭНий өргөөнд авчрахаар зүрх нь өдөөсөн аливаа хүний бүх мөнгө зэрэг бэлэн мөнгийг
[5] тахилчнар тус бүр өөрсдийн дотны хүмүүсээсээ аваг. Тэд өргөөнд олдсон аливаа эвдэрлийг засварлагтун гэв.
[6] Гэвч Иехоаш хааны хорин гурав дахь жилд ч тахилч нар өргөөний эвдрэлийг засварласангүй байв.
[7] ТэгэхэдИехоаш хаан тахилч Иехоиада болон тахилч нарыг дуудан тэдэнд —Яагаад та нар өргөөний эвдрэлийг засварлахгүй байна вэ? Тиймээс одоо дотны хүмүүсээсээ мөнгө авахаа больж, харин үүнийгээ өргөөний эвдрэлийг засварлахад зарцуул гэв.
[8] Ингээдард түмнээс ч мөнгө авахаа больж, өргөөний эвдрэлийг засварлахаа болихыг тахилч нар зөвшөөрөв.
[9] Харин тахилч Иехоиада нэг авдар авч, таган дээр нь нүх гаргаад, тэр авдраа ЭЗЭНий өргөөнд ордог хаалганы баруун талд тахилын ширээний хажууд тавьжээ. Босгыг хамгаалдаг тахилч нар ЭЗЭНий өргөөнд авчирсан бүх мөнгийг тэр авдарт хийв.
[10] Авдрандотор маш их мөнгө байгааг хараад хааны гүүш, тэргүүн тахилч нар ирж, уутанд хийн, ЭЗЭНий өргөөнд олдсон мөнгийг тоолжээ.
[11] Тооцоолсонмөнгөө тэд ажил хийгчид буюу ЭЗЭНий өргөөг хянагчдын гарт өгөв. Тэд үүнийг ЭЗЭНий өргөөнд ажиллаж байсан мужаанууд болон барилгачдын хөлсөнд өгчээ.
[12] Мөнчулуучид, чулуу цавчигчдад ч өгчээ. Тэр мөнгө бас ЭЗЭНий өргөөний эвдрэлийг засварлахын тулд гуалин, зассан чулуу худалдан авахад, мөн өргөөг засварлахад хэрэгтэй бүгдийг авахад зарцуулагджээ.
[13] ХаринЭЗЭНий өргөөнд авчирсан мөнгөөр ЭЗЭНий өргөөнд зориулаад мөнгөн аяга, чимхүүр, хул, бүрээ болон алт мөнгөн аливаа сав суулгануудыг хийгээгүй.
[14] Учирнь тэд мөнгийг ажил хийгчдэд өгсөн бөгөөд түүгээр тэд ЭЗЭНий өргөөг засварлажээ.
[15] Үүнээсгадна, ажил хийгчдэд хөлсийг нь өгүүлэхэд мөнгийг гарт нь хариуцуулсан хүмүүсээс тэд тайлан тооцоо шаардаагүй. Учир нь тэд итгэлтэйгээр үйлдэв.
[16] Гэмийнтөлөөх тахил болон нүглийн төлөөх тахилын мөнгийг ЭЗЭНий өргөөнд оруулахгүй. Тэр нь тахилч нарт зориулагджээ.
[17] Тэр үед Арамын хаан Хазаел хөдлөн Гадын эсрэг дайтан түүнийг эзэлж аваад, Хазаел Иерусалим уруу явахаар чиглэв.
[18] Иудагийнхаан Иехоаш нь Иудагийн хаад байсан эцэг өвгөд Иехошафат, Иехорам, Ахазиа нарынхаа зориулан өргөсөн бүх ариун эд юмсыг, өөрийн ариун эд юмсыг болон ЭЗЭНий өргөө ба хааны гэрийн эрдэнэсийн сангуудаас олдсон бүх алтыг Арамын хаан Хазаелд илгэ
[19] Иоашийн бусад үйлс болон түүний хийсэн бүх юм Иудагийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү?
[20] Түүнийзарц нь босож, хуйвалдаан зохион, Силла уруу явахад нь Миллогийн ордонд Иоашийг цохив.
[21] Түүнийзарц нар болох Шимеатын хүү Иозакар ба Шомерын хүү Иехошафат нар цохьсонд тэр үхэв. Тэд түүнийг эцэг өвгөдтэй нь хамт Давидын хотод оршуулж, түүний хүү Амазиа түүний байранд хаан болжээ.