Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:04

[1] Хүнд өдрүүд ирж "Энэ амьдралд жаргал үзсэнгүй" гэж хэлэх тийм жилүүд ирэхээс өмнө залуу насныхаа өдрүүдэд өөрийн Бүтээгчээ санагтун.

[2] Тэрүед нар, гэрэл, сар, одод харанхуйлан борооны дараа үүлс эргэн хургадаг.

[3] Оронгэрээ хамгаалдаг байсан эр чадал нь хумигдаж, салганадаг болж, цөөхөн хэдэн шүднүүд нь үүрэггүй хоцорч, чи цонхоор харж, уйтгарт автагдах цаг ирнэ.

[4] Хаалганыцаадахыг сонсохоо больж, гурилын тээрмийн дуу таны хувьд чимээгүй болж, тахиа донгодоход сэрэх авч, шувуудын жиргээнийг та үл сонсох болно.

[5] Өгсүүргазраас зүрхшээж, замаар явах ч аймшигтай санагдаж, толгой тань бууралтаж, бие хаа чинь даагдахгүй болно. Дараа нь мөнхийн гэртээ одоход чинь гашуудагсад гудамжаар алхах болно.

[6] Мөнгөнутас тасарч, алтан аяга хэмхрэн, худгийн хүрд тасрах, хувин бутарч унахаас өмнө Түүнийг санагтун.

[7] Тэгээдтоос нь урд байсан газар шороондоо буцаж, сүнс нь үүнийг өгсөн Бурхандаа буцах ажгуу.

[8] Номлогчхэлэхдээ "Хоосноос хоосон бөгөөд бүгд хоосон" гэв.

[9] Түүнээс гадна Номлогч мэргэн ухаантан байсан бөгөөд ард олныг мэдлэгт сургав. Тэр бүгдийг туршиж, судалснаар олон сургаалт үгсийг зохиожээ.

[10] Номлогчонч мэргэн үгсийг эрэлхийлэн байж, үнэний үгсийг зөвөөр нь бичжээ.

[11] Мэргэдийн үгс нь болбоос зүү буюу хадаас адил орох бөгөөд тэдгээрийг бичигчид нь нэг л Хоньчноор өгөгдсөн ажгуу.

[12] Энэбүхнээс гадна хүү минь "Их ном зохиоход төгсгөл үгүй ба үлэмж их унших нь биенд халтай" гэдгийг санаж явтугай.

[13] Энэ бүхнийг сонордоод, дүгнэхэд Бурханаас эмээж, Түүний тушаалыг дагагтун. Энэ нь хүн бүхэнд хамаарна.

[14] Бурхансайн, муу гэж ялгалгүй нууцлагдсан юмс бүрийг, бүх үйлсийг шүүлтэд аваачих болно.

Номлогчийн Үгс — Chapters