Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:55

[1] Энэ бүхнийг би зүрхэндээ авч, шударга бөгөөд ухаантай хүмүүс, тэдний алив үйлс нь Бурханы гарт л байдгийг тайлбарлан хэлэх байна. Хүн өмнө нь байгаа хайр, үзэн ядалт хоёрыг үл ялгадаг ажээ.

[2] Энэ нь бүгдэд адилхан байдаг. Шударга ба хилэнцэт, сайн, ариун ба бузарт, тахил өргөдөг ба тахил өргөдөггүй аль алинд нь нэг л хувь заяа байх аж. Сайн хүн ба нүгэлтэн, тангараг өргөгч ба тангараглахаас эмээгч нэгэнд ч бас өөрцгүй болой.

[3] Нарандоорх бүх юмсад буюу бүх хүнд нэг л хувь зохиол байдаг нь бузар юм. Хүмүүний хөвгүүдийн зүрх сэтгэл хорон муугаар дүүрч, амьдралынх нь туршид зүрхэнд нь солиорол байх ажээ. Дараа нь тэд үхэл уруу одох ажээ.

[4] Үхсэнарслангаас амьд нохой дээр байдаг нь гарцаагүй. Амьд байгсдын дунд байгаа хэнд ч гэсэн найдлага бий.

[5] Амьдбайгсад нь үхнэ гэдгээ мэддэг байтал, үхдлүүд юу ч мэддэггүй аж. Цаашдаа тэдэнд шагнал ч байхгүй болдог. Учир нь тэдний дурсамж мартагддаг юм.

[6] Тэднийхайр, хорсол, атаа жөтөө хэдийнээ мөхөж, наран доор хийгддэг үйлсэд тэд цаашид үл оролцох бөлгөө.

[7] Бурхан үйлсийг тань сайшааж байгаа бол яв, өөрийн талхыг хөгжилтэйгээр ид, зүрхэндээ жаргалтайгаар дарсаа уу!

[8] Цагүргэлжид хувцас тань цагаан байг, толгой дээр чинь үргэлж тос байг.

[9] Нарандоор Түүний чамд өгсөн утгагүй амьдралынхаа бүх л өдрүүдэд өөрийн хайрт эмэгтэйтэй жаргалтайгаар амьдрагтун. Энэ нь наран доорх чиний хөдөлмөр болон амьдралд чинь чамд шагнал болно.

[10] Гар чинь юуг хийхээр тэмүүлнэ, түүнийг бүхий л чадлаараа хийгтүн. Учир нь чиний очих Үхэгсдийн оронд мэргэн ухаан, ажил үйлс, бодох сэтгэх гэдэг нь байхгүй.

[11] Бинаран доор дахин харсан зүйл бол хурдан нь уралддаг юм биш, эрэлхэг хүнд ялалт ирдэг юм биш, мэргэд талхтай байдаг юм биш, ухаантнууд нь эд баялагтай байдаг юм биш, ур дүйтэйд нь чадвар заяадаг юм биш, харин цаг үе хийгээд боломж л тэр бүгдэд хам

[12] Шувууурхинд, загас торонд орохын адил хүний хөвгүүд гэнэт хэцүү цагт баригддаг бөгөөд энэ нь тэдний дээр гэнэт нөмрөг буудаг аж. Өөрөөр хэлбэл хүн өөрийн цаг үеийг үл мэддэг ажээ.

[13] Наран доор бас нэг мэргэн ухааныг би харсан бөгөөд энэ нь надад эрхэм санагдсан.

[14] Цөөвтөрхүнтэй нэгэн жижиг хот уруу хүчирхэг хаан довтолж, бүслэн аваад их хориглолт барьжээ.

[15] Гэтэлтэр хотод нэгэн мэргэн ядуу хүн олдож, мэргэн ухаанаараа хотыг аварсан боловч, тэр ядуу эрийг хэн ч дурссангүй.

[16] "Мэргэн ухаан хүч чадлаас илүү" хэмээн би үзсэн боловч, ядуу хүний мэргэн ухаан үзэн ядагдаж, үг нь анхаарал эс татна.

[17] Тэнэгүүдийндунд хашхирах захирагчаас намуухан ярих мэргэдийн үгс илүү ажээ.

[18] Мэргэнухаан тулалдах зэвсгээс ч хүчтэй боловч нэг нүгэлтэн л өчнөөн сайныг сүйтгэх ажээ.

Номлогчийн Үгс — Chapters