[1] Тэнгэрийн доорх бүх юмс цаг хугацаатай бөгөөд бүх юм тогтоогдсон цаг мөчтэй ажээ.
[2] Төрөх хийгээд үхэх цаг, Тариалах хийгээд тарьснаа хураах цаг,
[3] Алах хийгээд анагаах цаг, Нураах хийгээд босгох цаг,
[4] Уйлах хийгээд инээх цаг, Гашуудах хийгээд бүжиглэх цаг,
[5] Чулууг шидэх хийгээд цуглуулах цаг, Тэврэх хийгээд тэврэлтээс зугтах цаг,
[6] Эрж олох хийгээд алдаж асгах цаг, Хадгалах хийгээд хаях цаг,
[7] Урах хийгээд оёх цаг, Дуугүй байх хийгээд ярих цаг,
[8] Хайрлах хийгээд үзэн ядах цаг, Дайтах хийгээд найрамдах цаг байдаг ажээ.
[9] Хийж байгаа хөдөлмөрөөс нь ажил хийгчид ямар ашиг байна вэ?
[10] Бурханаасминий хөвгүүдэд өгсөн шаналгаат хөдөлмөрийн зовлонтойг би харсан.
[11] Бүхюмыг Тэр тухайн цагт нь сайн сайхнаар бүтээсэн бөгөөд хэдийгээр хүн Бурханы үйлдсэн ажлыг эхнээс эцсийг нь хүртэл ойлгохгүй ч гэсэн Тэр тэдний зүрхэнд үүрд мөнхийг байгуулсан билээ.
[12] Хүмүүсийн хувьд амьдрах хугацаандаа сайныг үйлдэх хийгээд баярлаж бахдахаас илүү дээр юм байдаггүй болохыг би мэдсэн.
[13] Хэрэвхүн идэж уух хийгээд эрхэлж буй бүхий л ажилдаа сэтгэл хангалуун байх аваас энэ нь Бурханы бэлэг буюу.
[14] Бурханыхийсэн болгон үүрд мөнхөд үлддэгийг би мэдлээ. Түүнд нь нэмэх буюу түүнээс нь хасах юу ч байхгүй аж. Бурхан ийн ажилладгийн учир нь хүмүүс Түүнээс эмээхийн тулд юм.
[15] Юубайж байсан, тэр нь одоо ч байж байна. Ирээдүйд буй болох нь аль хэдийн байсан. Бурхан өнгөрснийг ийнхүү хайдаг байна.
[16] Бимөн наран доор үнэнч шударгын оронд бузар булай, зөвийн байранд ёрын бузар нь оршдогийг харсан.
[17] "Шударга хүн ба гэм нүгэлтний аль алиныг нь Бурхан шүүнэ" гэж би өөртөө хэлэв. Учир нь цаг хугацаа, бүх юмс, бүх үйлс тэнд байдаг.
[18] "Хүн гэгч өөрсдөө адгуус юм гэдгээ танихуйцаар тэднийг Бурхан туршаасай" гэж хүмүүний хөвгүүдийн талаар би өөртөө хэлэв.
[19] Учирнь хүний хувь тавилан адгуусны хувь тавилантай адил бөгөөд нэг нь үхдэгийн адил нөгөөдөх нь ч бас үхэх аж. Үнэндээ аль аль нь л ижилхэн амьсгалтай байх бөлгөө. Хүнд адгууснаас дээрдээд байх юм алга. Иймээс бүгд хоосон.
[20] Бүгднэг л газар уруу явцгаана. Бүгд л шорооноос гарсан, тэгээд бүгд шороондоо буцна.
[21] Хүнийамьсгал дээш гарч, адгуусны амьсгал газар уруу доош уруудсныг хэн мэдэж байгаа юм бэ?
[22] Тиймээсхүн хийж байгаагаараа л баясгалантай байхаас өөр илүүтэй нь үгүй гэдгийг би ойлгов. Учир нь энэ бол хүний хувь зохиол болой. Түүнээс хойш юу болохыг үзүүлэхээр хэн түүнийг дагуулан аваачих билээ?