Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:19

[1] Наран доор үйлдэгдэх дарамт дарлалын бүх үйлдлүүдийг дахин би харлаа. Дарлагдагсдын нулимсыг харж байхад тэднийг тайтгаруулах хэн ч алга. Дарлагсдын талд хүч байхад, харин тэдэнд тайтгаруулах хүн ч алга байв.

[2] Тиймээсодоог хүртэл амьд байгсдаас хэдийнээ насан өөд бологсдыг би илүүд үзэв.

[3] Гэвчнаран доор хийгддэг бузар үйлийг хэзээ ч хараагүй, эсвэл амьгүй төрсөн нэгэн нь мөнөөх хоёроосоо ч илүү дээр аж.

[4] Аливаа үйлс дэх хөдөлмөр ба амжилт нь хөршүүдийн хоорондох өрсөлдөөний шалтгаан болдог. Энэ нь мөн л хоосон бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил аж.

[5] Тэнэгхүн гараа хумихан, биенийхээ махыг бардаг.

[6] Хоёргараар хоосон хөдөлмөрлөж, салхины хойноос хөөцөлдсөнөөс нэг гар тань сул амарч байсан нь дээр.

[7] Дараа нь би наран доор дахин нэг хоосныг үзэв.

[8] Хөвгүүнгүй, дуугүй, татлаа түлхээгүй нэгэн эр байсан бөгөөд түүний хөдөлмөрт эцэс төгсгөл гэж алга байв. Түүний нүд нь хэзээ ч баялагт ханасангүй. "Би хэний төлөө хөдөлмөрлөж, санаа сэтгэлээ золиослон байна вэ?" гэж асууж байсангүй. Энэ нь мөн л хоос

[9] Ганцаараа байснаас хоёул байх нь илүү дээр болой. Тэгвэл тэд ажил үйлсээ сайнаар эргүүлэх болно.

[10] Хэрэвтэд хамтдаа ойчих аваас нэг нь нөхрөө босгоно. Харин ганцаар байгч унахын цагт түүнийг босгох хүн үгүй тул хөөрхийлөлтэй.

[11] Түүнчлэнхэрэв хоёулаа хамтдаа хэвтэх аваас дулаахан байдаг бол харин ганцаараа хэрхэн дулаацах билээ?

[12] Гооньхүнийг хэн нэгэн нь дийлж чадах бөгөөд хоёул байх аваас түүнийг няцааж чадна. Гурамсалж гөрсөн сур тийм ч амар тасардаггүй.

[13] Сануулгыг хэрхэн хүлээн авахыг мэдэхээ байсан тэнэг хөгшин хаанаас, хэдий ядуу ч ухаантай залуу нь дээр буюу.

[14] Хэдийгээртэр залуу мөнөөх хааны гүрэнд ядуу төрсөн ч, тэрээр шоронгоос гарахдаа хаан болдог юм.

[15] Түүнийгзалгамжлагч хоёр дахь залуугийн талд наран доорхи бүх амьдрагсад бөөгнөрөхийг би харсан.

[16] Тэднийөмнө байсан бүх хүмүүст хязгаар байхгүй. Харин хожим ирэгсэд нь мөнөөх залууг таашаахгүй ажээ. Энэ нь мөн л хоосон бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил болой.

Номлогчийн Үгс — Chapters