Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:27

[1] Иерусалим дахь хаан, Давидын хүү, Номлогчийн үгс.

[2] Номлогч, "Бүгд хоосон, хоосны хоосон болой" гэв.

[3] Наран доор ажиллагч хүмүүний бүх хөдөлмөрийн үр ашиг нь юу вэ?

[4] Нэг үеийнхэн явж, нөгөө үеийнхэн ирсээр байвч Дэлхий ертөнц л үүрд оршин үлддэг.

[5] Түүнчлэн нар мандсаар, жаргасаар, Хаанаас манддаг тэр л газар уруугаа яарсаар байх ажээ.

[6] Салхи өмнө зүгт үлээж, тэгснээ хойд зүг уруу эргэж, Улмаар өөрийн тойргоороо дахин давтан эргэлдэх ажгуу.

[7] Бүх гол далайд цутгавч, далай нь дүүрдэггүй. Дахин буцаж урсахын тулд хаанаас эхэлсэн тэр газартаа голууд буцаж урссаар байдаг.

[8] Хүн үүнийг хэлэхийн аргагүй бүх зүйлс залхмаар юм. Нүд харснаараа ханасангүй, чих сонссоноороо дүүрсэнгүй.

[9] Юу байсан, тэр нь байх болно. Юу хийгдэж байсан, тэр мөн л хийгдэх болно. Иймээс наран доор шинэ юм юу ч алга.

[10] Хэн нэг нь ямар нэг юмыг "Үүнийг хараач, энэ шинэ зүйл байна" гэж магад. Тэр нь хэдийнээ биднээс өмнө байсан зүйл юм.

[11] Өнийн юмс дурсагдахгүй, хожим болох юмс ч ирэх үеийнхний санаанд үл үлдмой.

[12] Би болбоос Номлогч, Иерусалим дахь Израилийн хаан байсан.

[13] Тэнгэрийндоор үйлдэгддэг бүхнийг мэргэн ухаанаар шинжлэн, судлахын тулд би өөрийн оюун ухааныг зориулав. Энэ нь Бурханаас хүний хөвгүүдийг шаналгах гэж өгсөн ёрын бэрх үүрэг байв.

[14] Бинаран доор хийгддэг бүхнийг үзсэн бөгөөд үзтэл энэ бүхэн нь хоосон бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил ажээ.

[15] Муруйнь тэгширч чадахгүй, байхгүй юмыг ч тоолох аргагүй билээ.

[16] "Иерусалимд надаас өмнө байсан бүх хүнээс ч илүү мэргэн ухааныг би арвижуулан нэмэгдүүлсэн бөгөөд өөрийн оюун бодлоороо үлэмж мэргэн ухаан хийгээд мэдлэгийг олж авав" гэж би өөртөө хэлэв.

[17] Түүнчлэнби галзуу тэнэг мулгуу хийгээд мэргэн ухааныг танихад өөрийн оюун бодлыг зориулав. Энэ нь мөн л салхины хойноос хөөцөлдөхтэй адил ажээ.

[18] Учирюу гэвэл, мэргэн ухаан их бөгөөс зовлон ихдэнэ, мэдлэг арвижих аваас шаналал нэмэгдэх буюу.

Номлогчийн Үгс — Chapters