Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 1:30

[1] Өөрийн талхыг усны гадаргуу дээр хая! Учир нь олон хоногийн хойно чи түүнийгээ эрж олох болно шүү дээ.

[2] Өөртоногдсоныг долоо, тэр ч бүү хэл найм хуваа. Учир нь энэ дэлхий дээр юу эс тохиолдохыг та мэдэхгүй шүү дээ.

[3] Хэрэвүүлс хуралдах аваас газар дээр хур болон бууна. Түүнчлэн мод өмнө ба хойд зүгт уналаа гэхэд унасан тэр газартаа үлдэж хоцормой.

[4] Салхиныаясыг харагч тариалж үл чадна, үүл харуулдагч нэгэн хурааж үл чадна.

[5] Жирэмсэнэмэгтэйн хэвлийд яснууд хэрхэн бүрэлдэхийг болон салхины замыг чи үл мэдэхийн адил бүхнийг бүтээгч Бурханы үйлсийг чи тааж мэдэхгүй.

[6] Өглөөтарь, үдэш ч гараа бүү буулга. Учир нь өглөө орой тариалсны аль нь үр дүнтэй болохыг чи мэдэхгүй шүү дээ.

[7] Гэрэл нь тааламжтай бөгөөд нарыг харахад энэ нь нүдэнд таатай аж.

[8] Үнэхээрхэрэв хүн олон жил амьдрах аваас бүхий л хугацаандаа хөгжилтэй байг. Мөн олон арваараа тохиолдох бараан өдрүүдийг ч бас бүү умартаг. Ингэвэл ирж буй бүхэн утга учиргүй болно.

[9] Залууминь, идэр насандаа баярлаж цэнгэ. Залуу насныхаа турш зүрх сэтгэлээ баясга. Өр зүрхнийхээ хүсэл, өөрийн нүдний харцыг дага. Гэхдээ энэ бүгдийнхээ төлөө Бурханаар шүүгдэх болно гэдгээ мэдтүгэй.

[10] Иймээссэтгэлийн зовлон, биеийн шаналлаас зайлж явагтун. Учир нь хүүхэд нас, эрч хүч гэдэг чинь зуурдын юм.

Номлогчийн Үгс — Chapters