[1] Юмсын учгийг тайлж, мэддэг мэргэн ухаантантай хэн адил юм бэ? Хүний мэргэн ухаан л хүний нүүрийг нь гэрэлтүүлж, баргар дүрийг нь өөрчлөх ажээ.
[2] "Бурханы өмнө нэгэнт өргөсөн тангараг бий тул хааны зарлигийг сахигтун!" гэж би хэлнэ.
[3] Түүнийгорхих гэж бүү яар. Бузар хэрэгт бүү эвс. Учир нь тэр юу хүссэнээ хийх болно.
[4] Хаанызарлиг байгаагаас хойш эрх мэдэл байгаа. "Та юу хийж байна?" гэж түүнд хэн хэлэх юм бэ?
[5] Хааны зарлигийг сахигч нь айдас түгшүүргүй амьдардаг. Учир нь мэргэн зүрх зохист цаг ба ёс дүрмийг мэддэг ажээ.
[6] Учирнь алив юманд зохист цаг ба ёс дүрэм байх атал хүн өөрөө түүнээс үлэмж нэрвэгдэх ажээ.
[7] Юутохиолдохыг хэрэв нэг ч хүн мэддэггүй юм бол хэзээ энэ нь тохиолдохыг хэн түүнд хэлж чадах билээ?
[8] Сүнсээбарьж байхын тул түүнийгээ захирах эрхтэй хүн нэг ч байхгүй. Үхэх өдрөө ч хүн захирдаггүй биз дээ. Дайн тулааны үед аврал үгүй аж. Бузар мууг зуршил болгогсдыг бузар муу нь үл чөлөөлдөг.
[9] Энэбүхнийг би хараад, өөрийн бодлыг наран доор болж байгаа үйлс бүхэн уруу хандууллаа. Бусдыг хорлох замаар эрх мэдлийг хэрэгжүүлдэг хүн ч байдаг аж.
[10] Тэгэхэд би нэг нүгэлтнийг оршуулахыг харсан ба ариун газарт ирж, очиж байхад нь тэд өөрийн үйлсийг хийж байсан хотдоо удалгүй мартагдаж байлаа. Энэ мөн л утгагүй аж.
[11] Бузарүйлийн эсрэг ирэх шийтгэл нь тэр дороо ирдэггүй учраас тэдний дунд буй хүмүүний хөвгүүдийн зүрх нь бузар мууг үйлдэхдээ бэлэн байдаг аж.
[12] Хэдийгээрнүгэлтэн зуу зуун удаа бузар мууг үйлдэж, амьдрал нь уртассаар байх авч, Бурханаас эмээгч тэр нэгэн, Түүний өмнө нээлттэйгээр хандагч нэгэн нь илүү дээр юм гэдгийг би мэдэв.
[13] Гэмтхүн Бурханаас эмээдэггүй учраас түүнд сайн юм үгүй, түүний өдрүүд нь сүүдэр адил уртсахгүй.
[14] Нүгэлтэндтохиолдвол зохих явдал шударга хүнд учирч, шударга хүний хүртвэл зохихыг нүгэлтэн завшдаг утгагүй зүйл газар дээр байх юм. Энэ мөн л утгагүй гэж би хэлнэ.
[15] Иймдби тааламжтай байдлыг үнэлэв. Учир хэмээвээс наран доор идэж, ууж, хөгжилдөхөөс өөр сайн зүйл хүнд алга. Наран доор Бурханаас хүнд өгсөн амьдралынх нь өдрүүдийн турш дахь хөдөлмөрт энэ нь дагуул мэт байдаг ажээ.
[16] Мэргэн ухааныг танихын тулд, өдөр ч шөнө ч ер унтдаггүй тэр нэгний газар дээр хийдэг хүнд хүчир үүргийг харахын тулд би зүрх сэтгэлээ зориулав.
[17] Бурханыбүх үйлсийг би хараад хүн гэгч наран доор үйлдэгддэг бүхнийг ойлгож чадахгүйг мэдлээ. Хэдийгээр мэргэн хүн "Би мэднэ" гэж хэлж болох хэдий ч тэр хүн нээлт хийж үл чадах ба хүн хичээнгүйлэн шаргуу эрж хайгаад ч нээж олохгүй.