[1] Үхсэн ялаа тансаг үнэрт тосыг өмхийрүүлдгийн адил өчүүхэн тэнэглэл л мэргэн ухаан, алдар хүндийг давамгайлдаг.
[2] Ухаантхүний зүрх эзнээ баруун тийш хөтөлдөг бол, харин тэнэгийн зүрх эзнээ зүүн тийш дагуулдаг.
[3] Тэнэгхүн замаар ганцаараа явлаа ч гэсэн бүтэлгүйтдэг ба өөрийнх нь тэнэглэл хүн бүхэнд илэрхий байдаг.
[4] Захирагччинь чамд хилэгнэх аваас байр сууриа бүү орхи. Учир нь тайван байдал ноцтой бурууг ч зайлуулдаг.
[5] Захирагчаас үүдэлтэй алдаатай адил нэгэн ёрын зүйлийг би наран доор харсан нь
[6] мулгуучуудолон өндөрлөгүүдэд залрахад баячууд шоовдорлогдох нь болой.
[7] Морьунасан боолууд, газар дээр боол адил явган холхих язгууртныг ч би харлаа.
[8] Нүх ухагч хүн түүндээ унаж ч магад. Хана нэвтлэгч нэгэн могойд хазуулж ч магад.
[9] Чулуубутлагч чулуундаа цохиулж, түлээ хагалагч түүнээсээ гэмтэж болох юм.
[10] Хэрэвсүх нь мохоход ирийг нь хурцлахгүй бол, илүү хүч зарцуулах болно. Харин мэргэн ухаан амжилт аврах бөлгөө.
[11] Хэрэвмогой ховсдохоосоо өмнө хаздаг бол ховсдох нь түүнд илүүц юм.
[12] Ухаантмэргэдийн амнаас гарах үг нь ивээл, харин тэнэгийн уруул өөрийгөө хөнөөх аж.
[13] Түүнийярианы эхлэл нь тэнэг байдаг бол төгсгөл нь балмад солиорол аж.
[14] Гэсэнч тэнэг хүн үгээ олшруулсаар л байх ажээ. Юу болохыг мэддэг хүн алга, түүний араас юу ирэхийг түүнд хэн хэлж чадах билээ?
[15] Тэнэгхүн хот уруу хэрхэн хүрэхийг ч мэддэггүй учраас түүний ажил өөрийг нь ядраах аж.
[16] Хааннь балчир, ноёд түшмэд нь өглөөжин найрладаг газар нутаг хөөрхийлөлтэй!
[17] Хэрэвгүрний хаан нь ухаантнаас язгууртай, албат түшмэд нь зохистой цагт согтуурахын төлөө бус, харин хүч сэлбэхийн тулд иддэг газар нутаг ивээлтэй еэ.
[18] Залхуугийнсууцны дээвэр хотойж, дусаал гоожих нь зайлшгүй.
[19] Хүмүүснайр хуримаар баяр баясгалан хийж, дарсаар амьдралаа хөгжилтэй болгодог ч мөнгө бүхний хариу ажээ.
[20] Нойрсохтанхимдаа хааныг бүү зүх, баян хүнийг унтлагын өрөөндөө ч бүү хараа. Учир нь тэнгэрийн шувууд тэдэнд үг зөөх нь бий бөгөөд далавчит бүтээл уг хэргийг задалж магад.