[1] Түүний өргөл нь эвийн тахилын өргөл байх тохиолдолд, хэрэв тэр нь түүнийг бод малын сүргээс өргөх гэж байгаа бол тэр хүн ЭЗЭНий өмнө эр ч бай, эм ч бай согоггүй малыг өргөх ёстой.
[2] Угхүн гараа тахилын малын толгой дээр тавьж, хурлын майхны үүдэнд нядлахад, тахилч нар болох Аароны хөвгүүд цусыг нь тахилын ширээ уруу тойруулан цацна.
[3] Эвийнтахилын өргөлөөс тэр хүн ЭЗЭНд галаар өргөх өргөл болгон сэмж, бүх дотор өөхийг,
[4] ууцныхоёр бөөрийг, дээр нь байдаг өөхнийх нь хамт, бөөртэй хамт салгах өнчин элгийг авчрах ёстой.
[5] ТэгээдАароны хөвгүүд түүнийг тахилын ширээн дээр, гал дээр буй түлээн дээрх шатаалт тахил дээр шатаан уугиулна. Энэ нь ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэртэй галаар өргөх өргөл юм.
[6] Харинхэрэв ЭЗЭНд өргөх түүний эвийн тахилын өргөл нь бог малын сүргээс байх аваас тэр хүн эр ч бай, эм ч бай согоггүй малыг өргөх ёстой.
[7] Хэрэвтэр өргөл болгон хургыг өргөх гэж байгаа аваас тэр хүн түүнийгээ ЭЗЭНий өмнө өргөх ёстой бөгөөд
[8] тэрээргараа өргөлийнхөө толгой дээр тавьж, түүнийг хурлын майхны өмнө нядална. Аароны хөвгүүд түүний цусыг тахилын ширээ уруу тойруулан цацна.
[9] Эвийнтахилын өргөлөөс тэр хүн ЭЗЭНд галаар өргөх өргөл болгон түүний өөх, сээрнийх нь угаар салгах сүүлний бүх өөх, сэмж, бүх дотор өөхийг,
[10] ууцныхоёр бөөрийг, дээр нь байдаг өөхнийх нь хамт, бөөртэй хамт салгах өнчин элгийг авчрах ёстой.
[11] Тэгээдтахилч түүнийг ЭЗЭНд галаар өргөх өргөл буюу хүнс болгон тахилын ширээн дээр шатаан уугиулна.
[12] Түүнээс гадна, хэрэв түүний өргөл нь ямаа байх аваас тэр хүн түүнийг ЭЗЭНий өмнө өргөх ёстой.
[13] Тэрээргараа түүний толгой дээр тавин, түүнийг хурлын майхны өмнө нядална. Аароны хөвгүүд цусыг нь тахилын ширээ уруу тойруулан цацна.
[14] Үүнээстэр өөрийн өргөлийг ЭЗЭНд галаар өргөх өргөл болгон сэмж, бүх дотор өөхийг,
[15] ууцныхоёр бөөрийг, дээр нь байдаг өөхнийх нь хамт, бөөртэй хамт салгах өнчин элгийг авчрах ёстой.
[16] Тахилчтэдгээрийг тайвшруулах тааламжит үнэрт зориулан галаар өргөх өргөл буюу хүнс болгон тахилын ширээн дээр шатаан уугиулна. Бүх өөх нь ЭЗЭНийх болох юм.
[17] Энэнь үеийн үед, амьдрах газар бүрд чинь улиран үргэлжлэх зарлиг болой. Та нар аливаа өөх болон аливаа цус бүү ид" гэлээ.