Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 5:41

[1] Тэгээд ЭЗЭН Мосед айлдан —

[2] Чи мөн Израилийн хөвгүүдэд ийн хэлэгтүн. "Израилийн хөвгүүдээс буюу эсвэл Израильд түр сууж буй гадныхнаас аливаа хүн нь үр удмаасаа аль нэгийг нь Молехт өгвөл гарцаагүй алуулах ёстой. Нутгийн ард олон түүн уруу чулуу чулуудна.

[3] Бимөн Өөрийн нүүрийг тэр хүний эсрэг хандуулж, түүнийг ард олных нь дундаас таслах болно. Учир нь тэр өөрийн үр удмын заримыг нь Молехт өгснөөрөө Миний ариун газрыг бузарлаж, Миний ариун нэрийг гутаах юм.

[4] Хэрэвнутгийн ард олон нь тэр хүнийг өөрийн үр удмаас аль нэгийг Молехт өгөхөд нь түүнийг алахгүй үл тоомсорлох аваас,

[5] БиӨөрөө, Өөрийн нүүрийг тэр хүн болон түүний гэр бүлийн эсрэг хандуулах болно. Би түүнийг болон түүний араас даган Молехтой садарласан бүхнийг ард олных нь дундаас таслах болно.

[6] Бөө болон сүнс дуудагчид уруу эргэснээр тэдэнтэй садарласан хүний хувьд, Би мөн Өөрийн нүүрийг тэр хүний эсрэг хандуулан түүнийг ард олных нь дундаас таслах болно.

[7] Тиймийнтул та нар өөрсдийгөө ариусгаж, ариун бай. Учир нь Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.

[8] Танар Миний тогтоолуудыг сахин тэдгээрийг хийгтүн. Би бол та нарыг ариусгах ЭЗЭН болой.

[9] Хэрэв өөрийн эцгийг, эсвэл эхийг хараах хүн байх аваас тэр нь гарцаагүй үхэх ёстой. Тэр нь өөрийн эцэг, эсвэл өөрийн эхийг хараасан учир тэр өөрийн цусыг өөрөө хариуцна.

[10] Хэрэв өөр хүний эхнэртэй завхайрсан хүн найзынхаа эхнэртэй завхайрсан нэгэн байх аваас завхай эр, эм хоёр гарцаагүй алуулах ёстой.

[11] Хэрэвэцгийнхээ эхнэртэй унтсан хүн байх аваас тэр нь эцгийгээ доромжилсон. Тэд хоёулаа гарцаагүй алуулах ёстой. Тэд өөрсдийн цусыг өөрсдөө хариуцна.

[12] Хэрэвбэртэйгээ унтсан хүн байх аваас тэд хоёулаа гарцаагүй алуулах ёстой. Тэд бол гаж явдалтнууд бөгөөд өөрсдийн цусыг өөрсдөө хариуцна.

[13] Хэрэвэр хүн эмэгтэйтэй унтдагийн адил эр хүйстэнтэй унтсан байх аваас, тэд хоёулаа жигшүүрт зүйлийг үйлдсэн бөгөөд тэд гарцаагүй алуулах ёстой. Тэд өөрсдийн цусыг өөрсдөө хариуцна.

[14] Хэрэвэмэгтэй болон түүний эхтэй нь гэрлэсэн хүн байх аваас энэ нь садар самуун явдал бөгөөд та нарын дунд ямар ч садар самууныг байлгахгүйн тулд тэр хүн болон тэд галд шатаагдах ёстой.

[15] Хэрэвамьтантай явалддаг хүн байх аваас тэр нь гарцаагүй алуулах ёстой. Та нар тэр амьтныг ч мөн алах ёстой.

[16] Хэрэваливаа амьтантай явалдахаар түүнд хүрдэг эмэгтэй байх аваас та нар эмэгтэйг болон тэр амьтныг алах бөгөөд тэд гарцаагүй алуулах ёстой. Тэд өөрсдийн цусыг өөрсдөө хариуцна.

[17] Хэрэв хүн эцгийнхээ, эсвэл эхийнхээ охин болох эгч дүүгээ авч, ингэснээрээ түүний нүцгэн биеийг харж, тэр эмэгтэй ч өөрийнх нь нүцгэн биеийг харах аваас, энэ нь ичгүүр бөгөөд тэд өөрсдийн ард түмний хөвгүүдийн нүднээс таслагдах ёстой. Тэр нь өөрийн

[18] Хэрэвсарын тэмдэгтэй эмэгтэйтэй унтан, хурьцсан хүн байх аваас тэр нь эмэгтэйн гоожилтыг нүцгэлсэн бөгөөд эмэгтэй ч өөрийн цусны гоожилтыг ил гаргасан болой. Тиймээс тэд хоёулаа өөрсдийн ард олны дундаас таслагдах ёстой.

[19] Танар мөн нагац эгчтэйгээ, эсвэл авга эгчтэйгээ хурьцах ёсгүй. Ийм нэгэн нь өөрийн цусан төрлийг гутаасан бөгөөд тэд өөрсдийн гэмийг хариуцна.

[20] Хэрэвавгынхаа эсвэл нагацынхаа эхнэртэй унтсан хүн байх аваас тэр нь ахыгаа доромжилсон бөгөөд тэд өөрсдийн нүглийг хариуцна. Тэд үр хүүхэдгүй үхэцгээнэ.

[21] Хэрэвах дүүгийнхээ эхнэрийг авсан хүн байх аваас энэ нь жигшүүрт хэрэг бөгөөд тэр хүн өөрийн ах дүүгээ доромжилсон юм. Тэд үр хүүхэдгүй байх болно.

[22] Тиймээс Миний та нарыг амьдруулахаар аваачиж буй нутаг нь та нарыг бөөлжин гаргахгүйн тулд та нар Миний бүх тогтоолуудыг, Миний бүх зарлигуудыг сахин тэдгээрийг хийх ёстой.

[23] Түүнээсгадна, та нарын өмнөөс Миний хөөн гаргах үндэстний ёс заншлуудыг та нар дагах ёсгүй. Учир нь тэд эдгээр бүх зүйлсийг хийснээс болж Би тэднийг жигшсэн юм.

[24] ИймээсБи та нарт «Та нар тэдний нутгийг эзэмших ёстой. Би Өөрөө түүнийг та нарт эзэмшүүлэхээр сүү балаар урссан тэр нутгийг өгөх болно» хэмээн айлдсан. Би бол та нарыг ард түмнүүдээс тусгаарласан ЭЗЭН, та нарын Бурхан.

[25] Тиймийнтул та нар цэвэр болон бузар амьтны хооронд, бузар шувуу болон цэврийн хооронд ялгаа гаргах ёстой. Миний та нарын хувьд бузар хэмээн салгасан амьтнаар, эсвэл шувуугаар, эсвэл газар дээгүүр мөлхөгч аливаа зүйлээр та нар өөрсдийгөө бүү бузарла

[26] Ингэжта нар Надад ариун хүмүүс байх ёстой. Учир нь ЭЗЭН Би ариун бөгөөд та нарыг Би Өөрийнх болгох гэж бусад улс үндэстнээс тусад нь тавьсан юм.

[27] Бөө болон сүнс дуудагч эрэгтэй, эмэгтэй хүн нь гарцаагүй алуулах ёстой. Тэднийг чулуугаар чулууд. Тэд өөрсдийн цусыг өөрсдөө хариуцна" гэв.

Левит — Chapters