Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:34

[1] Тэгээд ЭЗЭН Мосед айлдан —Аароны хөвгүүд болох тахилч нартай ярин тэдэнд ийн хэлэгтүн. "Хэн нь ч өөрийн ард олны дундах үхсэн хүнээр өөрийгөө бузарлах ёсгүй.

[2] Зөвхөнөөрийн ойрын төрлүүд болох эцэг, эхийнхээ төлөө, хүү, охиныхоо төлөө, ах дүүгийнхээ төлөө,

[3] басхүнтэй суугаагүй онгон эгч дүүгийнхээ төлөө (учир нь тэр нь нөхөргүй) тэр өөрийгөө бузарлаж болно.

[4] Тэрмөн өөрийн ураг барилдсан хамаатнаар өөрийгөө бузарласнаараа өөрийгөө цээртэй болгох ёсгүй.

[5] Тэдтолгойн үсээ хусалгүй, сахлын үзүүрийг ч авалгүй, махан биедээ аливаа хэрчлэг хийх ёсгүй.

[6] Тэдөөрсдийн Бурхандаа ариун байж, өөрсдийн Бурханы нэрийг гутаах ёсгүй. Учир нь тэд өөрсдийн Бурханы талх, тахилуудыг ЭЗЭНд галаар өргөдөг учир тэд ариун байх ёстой.

[7] Тэдсадар самуунаар гутаагдсан эмэгтэйтэй, эсвэл нөхрөөсөө салсан эмэгтэйтэй сууж болохгүй. Учир нь тэр өөрийн Бурханд ариун болой.

[8] Тиймийнтул тэр та нарын Бурханы талхыг өргөдөг учир та нар түүнийг ариусгах ёстой. Тэр нь та нарын хувьд ариун болох ёстой. Учир нь та нарыг ариусгадаг ЭЗЭН Би ариун юм.

[9] Басхэрэв аливаа тахилчийн охин садарласнаар өөрийгөө гутаах аваас тэр нь эцгийгээ гутаах бөгөөд галд шатаагдах ёстой.

[10] Ах дүү нар дотроо хамгийн тэргүүн нь болох, тосолгооны тос толгой дээр нь асгагдсан хувцаснуудыг өмсөхөөр ариусгагдсан тэрхүү тахилч нь өөрийн толгойг ч ил гаргах ёсгүй, хувцсаа ч урах ёсгүй,

[11] аливааүхсэн хүнд ч ойртох ёсгүй, өөрийн эцэг эхийн төлөө ч өөрийгөө бузарлах ёсгүй.

[12] Тэрээрариун газраас ч гадагш гаралгүй, өөрийн Бурханы ариун газрыг ч гутаах ёсгүй. Учир нь түүний Бурханы тосолгооны тосны ариусгал нь түүний дээр байгаа болой. Би бол ЭЗЭН.

[13] Тэрэхнэрээ онгон байдлаар нь аваг.

[14] Бэлэвсэнэхнэр, эсвэл салсан эмэгтэй, эсвэл садар самуунаар гутаагдсан нэгнийг тэр авч болохгүй. Харин тэр өөрийн ард түмний онгон охинтой гэрлэх ёстой.

[15] Энэнь ард түмнийхээ дунд өөрийн үр удмыг гутаахгүйн тулд юм. Учир нь Би бол түүнийг ариусгадаг ЭЗЭН болой" гэв.

[16] Тэгээд ЭЗЭН Мосед айлдан —

[17] Ааронтай ярин ийн хэл. "Үеийн үед чиний үр удмын согог гажигтай нэг ч хүн Бурханы талхыг өргөхөөр ойртох ёсгүй.

[18] Согоггажигтай нэг ч хүн ойртох ёсгүй. Үүнд; сохор, эсвэл доголон, эсвэл зэрэмдэг царайтай хүн, эсвэл гажсан мөчтэй аливаа нэгэн,

[19] эсвэлхугарсан хөлтэй буюу хугарсан гартай хүн,

[20] эсвэлбөгтөр, эсвэл одой, эсвэл долир, эсвэл маажууртай, эсвэл яртай, эсвэл бяцарсан төмсөгтэй хүн багтана.

[21] ТахилчАароны үр удмын дундаас согог гажигтай нэг ч хүн ЭЗЭНд галаар өргөх тахилуудыг өргөхөөр ойртож ирэх ёсгүй. Тэр нь согог гажигтай тул Бурханы талхыг өргөхөөр ойртон ирэх ёсгүй.

[22] Тэрнь өөрийн Бурханы талхнаас хамгийн ариун болон ариуны аль алийг нь идэж болох боловч,

[23] Минийариун газрыг гутаахгүйн тулд тэрээр согог гажигтайн улмаас хөшигний дотор уруу оролгүй, тахилын ширээнд ойртох ёсгүй. Учир нь Би бол тэднийг ариусгадаг ЭЗЭН болой" гэлээ.

[24] ТиймээсМосе Ааронтай болон түүний хөвгүүдтэй, Израилийн бүх хөвгүүдтэй ярив.

Левит — Chapters