[1] ЭЗЭН дахин Мосе, Аарон нарт айлдан —
[2] Израилийн хөвгүүдтэй ярин ийн хэлэгтүн. "Газар дээрх бүх амьтдаас та нарын идэж болох амьтад нь эдгээр болой.
[3] Амьтдындундаас туурай нь салаатай буюу ац туурайтан болон сэвсээ хивдэг амьтдыг та нар идэж болно.
[4] Харинта нар сэвсээ хивэгчдийн дундаас, эсвэл ац туурайтны дундаас эдгээрийг идэж болохгүй. Тэмээ хэдийгээр сэвсээ хивдэг боловч ац туурайтан биш учир энэ нь та нарт бузар юм.
[5] Үүнтэйадил хадны дорго хэдийгээр сэвсээ хивдэг ч ац туурайтан биш учир энэ нь та нарт бузар юм.
[6] Мөнтуулай ч хэдийгээр сэвсээ хивдэг ч ац туурайтан биш учир энэ нь та нарт бузар болой.
[7] Гахайхэдийгээр туурай нь салаатай буюу ац туурайтан боловч сэвсээ хивдэггүй учир энэ нь та нарт бузар болой.
[8] Танар эдгээрийн махыг идэж болохгүй, хүүрт нь хүрч болохгүй. Тэдгээр нь та нарт бузар юм.
[9] Усанд байдаг буюу далайд байдаг, голд байдаг сэрвээтэй, хайрстай болгоныг та нар идэж болно. Усанд байдаг энэ бүхнийг та нар идэж болно.
[10] Харинусанд сэлэгчдийн дундаас, мөн усан дахь бүх амьтдаас далайд ч бай, голд ч бай сэрвээгүй, хайрсгүй алив бүхэн нь та нарт жигшүүрт зүйлс мөн.
[11] Эдгээрнь та нарт жигшүүрт зүйл болох учир тэдгээрийн махыг та нар идэж болохгүй. Хүүрүүдийг нь ч та нар жигш.
[12] Усандбайдаг сэрвээгүй, хайрсгүй болгон нь та нарт жигшүүрт зүйл болой.
[13] Шувуудын дундаас эдгээрийг та нар жигших ёстой. Тэдгээр нь идэгдэх ёсгүй жигшүүрт зүйл болой. Эдгээр нь бүргэд, тас, хар тас,
[14] элээба шонхрын төрлүүд
[15] бахэрээний бүх төрлүүд,
[16] тэмээнхяруул, шар шувуу, цахлай ба харцагын төрлүүд,
[17] ууль, хар галуу, цагаан хүзүүт тас,
[18] хун, хотон шувуу, хүрэн шувуу,
[19] өрөвтасба хөх дэглийн төрлүүд, өвөөлж, сарьсан багваахай болой.
[20] Дөрвөн хөлөөр явдаг далавчит бүх шавьж нь та нарт жигшүүрт зүйл болой.
[21] Гэсэнч дөрвөн хөлөөр явдаг далавчит бүх шавьжны дундаас та нар хөлдөө газар дээгүүр дэвхрэх үе мөчтэйг нь идэж болно.
[22] Тэдгээрээста нар царцаан төрлүүд, сүйтгэгч царцаан төрлүүд, хүрэлзгэний төрлүүд, дэвхрэгийн төрлүүдийг идэж болно.
[23] Харинбусад дөрвөн хөлт, далавчит шавьж бүхэн нь та нарт жигшүүрт зүйл юм.
[24] Үүнээс гадна, эдгээрээр та нар бузартах юм. Тэдгээрийн хүүрт хүрсэн хэн боловч үдэш болтол бузартсан болно.
[25] Тэдгээрийнхүүрээс аль нэгийг нь дээш авсан хэн боловч хувцсаа угаах ёстой бөгөөд үдэш болтол бузартсан болно.
[26] Ацтуурайтан боловч туурай нь салгагдаагүй, эсвэл сэвсээ хивдэггүй бүх амьтдын тухайд, тэдгээр нь та нарт бузар бөгөөд тэдгээрт хүрсэн хэн боловч бузартсан болно.
[27] Басдөрвөн хөлөөрөө явдаг, бүх амьтдын дундаас тавхайгаараа явдаг бүхэн нь та нарт бузар бөгөөд тэдгээрийн хүүрт хүрсэн хэн боловч үдэш болтол бузартсан болно.
[28] Тэдгээрийнхүүрийг дээш авсан нэгэн нь хувцсаа угаах ёстой бөгөөд үдэш болтол бузартсан болно. Тэдгээр нь та нарт бузар ажгуу.
[29] Газар дээр мөлхөгч амьтдын дундаас эдгээр нь та нарт бузар болой. Эдгээр нь сохор номин, хулгана ба том гүрвэлийн төрлүүд,
[30] өмхийхүрэн, матар, гүрвэл, элсний хэвлээр явагч, хамелеон ажгуу.
[31] Бүхмөлхөгч амьтдын дундаас эдгээр нь та нарт бузар бөгөөд тэдгээрийн үхсэн биед хүрсэн хэн боловч үдэш болтол бузартсан болно.
[32] Мөнтэдгээрийн аль нэгний үхсэн бие нь модон эдлэл, эсвэл хувцас хунар, эсвэл арьс, эсвэл уут хүүдий зэрэг хэрэглэгддэг аливаа зүйлс дээр унах аваас эдгээр нь бузартсан болно. Энэ нь усанд хийгдэх ёстой бөгөөд үдэш болтол бузартсан болно. Тэгээд энэ
[33] Мөнтэдгээрийн аль нэгэн нь аливаа шавар саванд унах аваас дотор нь байсан зүйл нь бузар болох агаад та нар уг савыг хагалах ёстой.
[34] Идэжболох боловч, тийм савны ус дээр нь тогтсон аливаа идээ нь бузартсан болно. Ууж болох боловч тийм саван дахь аливаа шингэн нь бузартсан болно.
[35] Аливаазүйлийн дээр тэдгээрийн хүүрийн ямар нэг хэсэг нь унавал тэр нь бузартсан болно. Ийм тохиолдолд пийшин эсвэл зуух нь хэмхлэгдэх ёстой. Тэдгээр нь бузартсан бөгөөд та нарт бузар хэвээр үлдэнэ.
[36] Хэдийгээртэдгээр амьтдын хүүрт хүрсэн нэгэн нь бузартдаг боловч булаг буюу ус хадгалах нөөцлүүр нь цэвэр хэвээр байх юм.
[37] Хэрэвтэдгээрийн хүүрийн нэг хэсэг нь тариалалтанд зориулсан аливаа үрэн дээр унах аваас тэр нь цэвэр хэвээр байна.
[38] Харин, хэрэв үрэн дээр ус хийгдсэн байгаад, тэдгээрийн хүүрийн нэг хэсэг нь түүн дээр унах аваас энэ нь та нарт бузар болно.
[39] Мөн хэрэв та нарт идэш болох амьтдын нэг нь үхэх тохиолдолд түүний хүүрт хүрсэн хүн нь үдэш болтол бузартсан болно.
[40] Мөнтүүний хүүрээс идсэн нэгэн нь хувцсаа угаах ёстой бөгөөд үдэш болтол бузартсан болно. Түүний хүүрийг дээш авсан нэгэн нь хувцсаа угаах ёстой бөгөөд үдэш болтол бузартсан болно.
[41] Газар дээр мөлхөх мөлхөгч амьтан бүр нь жигшүүрт бөгөөд тэднийг идэж болохгүй.
[42] Хэвлээрмөлхөгч бүр, дөрвөн хөлөөр явдаг, олон хөлөөр газар дээгүүр мөлхөх мөлхөгч амьтан бүрийг та нар идэж болохгүй. Учир нь тэд жигшүүрт болой.
[43] Мөлхөдөгаливаа мөлхөгч амьтнаар өөрсдийгөө бүү жигшүүр болго. Тэднээр өөрсдийгөө бүү бузарла. Тэгвэл та нар бузар болно.
[44] Учирнь Би бол та нарын Бурхан ЭЗЭН. Тиймээс өөрсдийгөө ариусгаж, ариун бай. Учир нь Би ариун билээ. Та нар газар дээгүүр мөлхөдөг мөлхөгч амьтдын аль нэгээр өөрсдийгөө бузарлаж болохгүй.
[45] Учирнь Би бол та нарын Бурхан болохын тулд Египетийн нутгаас та нарыг авчирсан ЭЗЭН болой. Иймээс Би ариун учир та нар ариун байх ёстой" гэлээ.
[46] Энэ нь амьтан, шувуу, усанд хөдлөгч аливаа амьд биет, газар дээгүүр мөлхөгч бүхний талаарх хууль бөгөөд
[47] бузрыгцэврээс болон идэж болох амьтдыг идэж үл болох амьтдаас ялган салгахын тулд болой.