Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:19

[1] Тэгээд ЭЗЭН Мосед айлдан —

[2] Израилийн хөвгүүдэд дэнлүүг байнга асаалттай байлгахын тулд цохисон чидунаас цэвэр тосыг гэрэлтүүлэгт зориулан чамд авчрахыг тушаагтун.

[3] Түүнийгхурлын майхны дотор, гэрчлэлийн хөшигний гадна Аарон үдшээс өглөөг хүртэл ЭЗЭНий өмнө байнга ёсоор нь байлгах ёстой. Энэ нь үеийн үед улиран үргэлжлэх тогтоол байх болой.

[4] Дэнлүүнүүдийгтэрээр дэнлүүний шижир алтан суурин дээр ёсоор нь ЭЗЭНий өмнө байнга байлгах ёстой.

[5] Тэгээд тэр сайн гурилыг авч, түүгээр арван хоёр боовыг жигнэх бөгөөд боов тус бүрд ефагийн аравны хоёр байх болой.

[6] ТэдгээрийгЭЗЭНий өмнө шижир алтан ширээн дээр хоёр эгнээ болгон, нэг эгнээнд нь зургааг тавих болой.

[7] ЭЗЭНдгалаар өргөх өргөл болох дурсгалын хувь болгохын тулд эгнээ бүр дээр талханд зориулсан цэвэр гүглийг тавигтун.

[8] Амралтынөдөр бүр тэр түүнийг ЭЗЭНий өмнө ёсоор нь байнга байрлуулах болой. Энэ нь Израилийн хөвгүүдэд мөнхийн гэрээ болно.

[9] Энэнь Аарон болон түүний хөвгүүдэд зориулагдах бөгөөд тэд түүнийг ариун газарт идэх болой. Учир нь энэ нь ЭЗЭНий галаар өргөх өргөлүүдээс, түүний мөнхийн хувиас түүнд хамгийн ариун юм гэлээ.

[10] Израиль эмэгтэйн хүү Израилийн хөвгүүдийн дунд гарч ирэв. Түүний эцэг нь египет хүн байлаа. Хуаранд израиль эмэгтэйн хүү болон израиль эр бие биетэйгээ муудалцав.

[11] Израильэмэгтэйн хүү нь ЭЗЭНий Нэрийг доромжлон, хараав. Тиймээс тэд түүнийг Мосе уруу аваачлаа. (Түүний эхийн нэрийг Шеломит гэх бөгөөд тэр эмэгтэй Дан овгийн Дибрийн охин байлаа.)

[12] ТэдЭЗЭНий тушаалыг өөрсдөдөө тодорхой болох хүртэл түүнийг хорионд байлгав.

[13] Тэгтэл ЭЗЭН Мосед айлдан —

[14] Хараасан нэгнийг хуарангийн гадна авчрагтун. Түүнийг сонссон бүхэн түүний толгой дээр гараа тавиг. Тэгээд бүх цуглаан түүн уруу чулуу чулууд.

[15] ЧиИзраилийн хөвгүүдэд хэлж яригтун. "Хэрэв хэн нэгэн нь өөрийн Бурханыг хараах аваас тэр өөрийн нүглийг үүрэх болно.

[16] Түүнээсгадна, ЭЗЭНий нэрийг доромжлох нэгэн нь гарцаагүй алуулах ёстой. Бүх цуглаан түүнийг заавал чулуугаар чулуудах ёстой. Уугуул хүнтэй адил гадаадын хүн мөн ЭЗЭНий Нэрийг доромжлох аваас тэр нь алуулах ёстой.

[17] Хэрэв хүн аливаа хүмүүн төрөлхтний амийг хороох аваас тэр нь гарцаагүй алуулах ёстой.

[18] Амьтныамийг хороосон нэгэн нь амийг амиар нөхөн төлөх болой.

[19] Хэрэвхүн өөрийн хөршийг гэмтээх аваас өөрийнх нь үйлдсэнчлэн өөрт нь үйлдэгдэнэ.

[20] Хугаралтыгхугаралтаар, нүдийг нүдээр, шүдийг шүдээр, хүнийг гэмтээсэн дагуу нь түүнд мөн түүнчлэн учрах болой.

[21] Амьтныгалсан хүн нь түүнийгээ ингэж нөхөн төлөх бөгөөд харин хүнийг алсан нэгэн нь алуулах ёстой.

[22] Нэгл шүүлт та нарт байх бөгөөд энэ нь гадныханд уугуул нутгийнхантай адил зориулагдах болой. Учир нь Би бол ЭЗЭН, та нарын Бурхан" гэв.

[23] ТэгээдМосе, Израилийн хөвгүүдтэй яриад, тэд хараасан хүнийг хуарангийн гадна аваачин түүн уруу чулуу шидлэв. Ингэж Израилийн хөвгүүд ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор хийв.

Левит — Chapters