Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 9:40

[1] Тэгээд ЭЗЭН Мосе, Аарон нарт айлдан —

[2] Хүний биеийнх нь арьсан дээр гөвдрүү, эсвэл шарх, эсвэл тод толбо бий болон, биеийнх нь арьсан дээр арьсны өвчний халдвар бий болбол тэр хүнийг тахилч Аарон уруу эсвэл тахилч нар болох түүний хөвгүүдийн нэгэн уруу аваачна.

[3] Тахилчбиеийнх нь арьсан дээрх шинж тэмдгийг үзэж, хэрэв өвчтэй газар дээрх үс цайж, үрэвсэл нь биеийнх нь арьснаас гүн харагдах аваас энэ нь арьсны өвчний халдвар юм. Тахилч түүнийг үзээд, түүнийг бузартсан хэмээн тодорхойлох ёстой.

[4] Харинбиеийнх нь арьсан дээрх тод толбо нь цагаан бөгөөд арьснаас гүн харагдахгүй, түүн дээрх үс нь цайгаагүй байвал өвчтэй болсон хүнийг тахилч долоо хоногоор хөл хорино.

[5] Долоодахь өдөр нь тахилч түүнийг үзнэ. Хэрэв түүний нүдэнд уг өвчин нь өөрчлөгдөөгүй байх болон халдвар арьсан дээгүүр тархаагүй байвал тахилч түүнийг дахин долоо хоногоор хөл хорино.

[6] Тахилчтүүнийг долоо дахь өдөр нь дахин үзнэ. Хэрэв уг өвчин арьсан дээгүүр тархаагүй байж, хатсан байвал тахилч түүнийг цэвэр хэмээн тодорхойлох ёстой. Энэ нь бижрүү төдий болой. Тэр хувцсаа угаан цэвэр болно.

[7] Харин хэрэв тэр цэвэршихээр биеэ тахилчид үзүүлсний дараа уг бижрүү арьсан дээгүүр цааш тархах тохиолдолд тэр хүн тахилчид дахин үзүүлэх болой.

[8] Тахилчийгүзэхэд, хэрэв уг бижрүү нь арьсан дээгүүр тархсан байх аваас тахилч түүнийг бузартсан хэмээн тодорхойлох ёстой. Энэ нь арьсны халдварт өвчин болой.

[9] Хүн арьсны халдварт өвчинтэй байвал түүнийг тахилч уруу аваачна.

[10] Тахилчийгүзэхэд, арьсан дээр үсийг цайруулсан цагаан хавдар байх бөгөөд хавдарт нь шархалж байгаа мах байх аваас

[11] энэнь тэр хүний биеийн арьсан дээрх арьсны архаг халдварт өвчин юм. Тахилч түүнийг бузартсан хэмээн тодорхойлох ёстой. Бузартсан хэмээн тодорхойлсон тул түүнийг ажиглахаар хөл хорих шаардлагагүй.

[12] Хэрэварьсны өвчин арьсан дээгүүр цааш тархан, толгойгоос нь аваад хөлийг нь хүртэл өвчтөний бүх биеийг бүрхсэнийг тахилч харвал

[13] тахилчтүүнийг нь сайтар үзэх бөгөөд хэрэв уг арьсны өвчин түүний бүх биеийг бүрхсэн байх аваас тахилч өвчтөнийг цэвэр хэмээн тодорхойлох ёстой. Бүгд цайрч, тэр цэвэр болсон.

[14] Хариншархалж байгаа мах гарч ирэх бүрд тэр нь бузартсан болно.

[15] Тахилчуг шархалж байгаа махыг үзэж түүнийг бузартсан хэмээн тодорхойлох ёстой. Шархалж байгаа мах бузар агаад энэ нь арьсны халдварт өвчин ажгуу.

[16] Эсвэлуг шархалсан мах нь дахин эргэж, цайран өөрчлөгдөх аваас тэр хүн тахилчид очно.

[17] Тахилчтүүнийг сайтар үзэхэд өвчтэй газар цайрсан байх аваас тахилч өвчтөнийг цэвэр хэмээн тодорхойлох ёстой. Тэр нь цэвэр байна.

[18] Биеийн арьсан дээр хатиг гараад эдгэсэнд,

[19] хатигныором дээр цагаан хавдар, эсвэл цайвар ягаан, тод өнгөтэй толбо байх тохиолдолд үүнийг тахилчид үзүүлнэ.

[20] Тахилчтүүнийг сайтар үзээд энэ нь арьсны доод талд харагдан, дээрх үс нь цайсан байх аваас тахилч түүнийг бузартсан хэмээн тодорхойлох ёстой. Энэ бол хатигны ормонд гарсан арьсны халдварт өвчин юм.

[21] Харинхэрэв тахилч түүнийг үзээд, түүн дээр ямар ч цагаан үс байхгүй бөгөөд тэр нь арьсны доор биш, хатсан байвал тахилч түүнийг долоо хоногоор хөл хорино.

[22] Харинэнэ нь арьсан дээгүүр цааш тархсан байвал тахилч түүнийг бузартсан хэмээн тодорхойлох ёстой. Энэ нь халдвартай болой.

[23] Хэрэвтод толбо байрандаа үлдэн, тархаагүй байвал энэ нь зөвхөн хатигны сорви бөгөөд тахилч түүнийг цэвэр хэмээн тодорхойлох ёстой.

[24] Бие галд түлэгдэх тохиолдолд хэрэв түлэнхийний шарх нь тод цайвар ягаан, эсвэл цагаан толбо байвал

[25] тахилчтүүнийг үзээд хэрэв арьснаас гүн харагдан, толбон дээрх үс нь цайсан байх аваас энэ нь түлэгдэлт дээр гарсан арьсны халдварт өвчин болой. Тиймээс тахилч түүнийг бузартсан хэмээн тодорхойлох ёстой. Энэ нь арьсны халдварт өвчин болой.

[26] Харинхэрэв тахилч түүнийг үзэхэд, арьснаас гүн биш, харин бүдгэрсэн байгаад, толбон дээр ямар ч цагаан үс байхгүй байвал, тахилч тэр хүнийг долоо хоногоор хөл хорино.

[27] Тахилчтүүнийг долоо дахь өдөр нь үзээд арьсан дээр цааш тархсан байх аваас тэр хүнийг бузартсан хэмээн тодорхойлох ёстой. Энэ нь арьсны халдварт өвчин болой.

[28] Гэвчтолбо байрандаа үлдэн, арьсан дээгүүр тархалгүй, бүдгэрсэн байх тохиолдолд энэ нь түлэгдэлтийн хавдар болой. Энэ нь зөвхөн түлэгдэлтийн сорви учир тахилч түүнийг цэвэр хэмээн тодорхойлох ёстой.

[29] Хэрэв эр, эсвэл эм хүн нь толгой болон сахалдаа үрэвсэлтэй байх аваас

[30] тахилчуг үрэвслийг үзээд арьснаас гүн харагдан, түүн дээр нарийхан шаравтар үс байх аваас тэр хүнийг бузартсан хэмээн тодорхойлох ёстой. Энэ нь хамуу бөгөөд толгой буюу сахлан дээрх арьсны халдварт өвчин болой.

[31] Гэвчхэрэв тахилчийг хамууны халдварыг үзэхэд, үнэхээр арьснаас гүн харагдахгүй байгаад, түүн дээр ямар ч хар үс байхгүй байвал тахилч хамууны халдвартай хүнийг долоо хоногоор хөл хорино.

[32] Долоодахь өдөр нь тахилч халдварыг үзээд арьснаас гүн биш бөгөөд цааш тархаагүй, түүн дээр ямар ч шаравтар үс ургаагүй байх аваас

[33] тэрхүн нь уг үрэвссэн газрыг хусалгүйгээр, үсээ хусах бөгөөд тахилч уг хамуутай хүнийг дахин долоо хоногоор хөл хорино.

[34] Тэгээддолоо дахь өдөр нь тахилч хамууг үзээд арьснаас гүн биш харагдан, арьсан дээгүүр тархаагүй байвал тахилч түүнийг цэвэр хэмээн тодорхойлох ёстой. Тэр хүн хувцсаа угааж цэвэр болно.

[35] Харинтүүнийг цэвэршсэний дараа уг халдвар арьсан дээгүүр цааш тархах аваас

[36] тахилчтүүнийг үзээд хамуу арьсан дээгүүр тархсан байх тохиолдолд тахилч шаравтар үсийг хайх шаардлагагүй. Тэр хүн бузартсан байна.

[37] Хэрэвтүүний нүдэнд хамууны халдвар өөрчлөгдөөгүй, хар үс түүн дээр ургасан байх аваас уг хамуу нь эдгэрсэн учир тэр хүн цэвэр болой. Тахилч түүнийг цэвэр хэмээн тодорхойлох ёстой.

[38] Эр буюу эм хүн нь биеийн арьсан дээрээ толботой төдийгүй цагаан толботой байх тохиолдолд,

[39] тахилчүзээд, хэрэв тэдний биеийн арьсан дээрх толбонууд нь бүдэг цагаан байх аваас энэ нь арьсан дээр гарсан маажуур болой. Тэр хүн цэвэр байна.

[40] Хэрэв эрэгтэй хүний толгойн үс нь унах аваас тэр нь халзан болно. Тэр цэвэр болой.

[41] Хэрэвтүүний толгой нь урдаасаа болон хажуугаасаа халзрах аваас тэр нь духандаа халзан учраас цэвэр болой.

[42] Гэвчхэрэв халзан толгойн дээр, эсвэл халзан духан дээр цайвар ягаан үрэвсэл бий болох аваас энэ нь халзан толгойн дээр, эсвэл халзан духан дээр гарсан арьсны халдварт өвчин болой.

[43] Тахилчтүүнийг үзээд, хэрэв түүний халзан толгойн дээрх, эсвэл халзан духан дээрх үрэвслийн хавдар нь биеийн арьсан дээрх арьсны халдварт өвчний байдалтай адил цайвар ягаан байх аваас,

[44] тэрнь арьсны халдварт өвчтэй хүн мөн бөгөөд бузартсан болой. Түүний үрэвсэл нь толгой дээр нь байгаа учир тахилч түүнийг бузартсан хэмээн заавал тодорхойлох ёстой.

[45] Арьсны халдварт өвчтэй болсон өвчтөний хувьд, тэрээр толгойнхоо үсийг бүтээлгүй, уранхай ноорхой хувцастай байж, өөрийн эрүү нүүрийг таглан "Бузартсан, бузартсан" хэмээн хашхирч байх ёстой.

[46] Халдвартайбайх өдрүүдийнхээ туршид тэрээр бузар байх болой. Тэр бузартсан байна. Тэр ганцаараа амьдрах ёстой бөгөөд түүний орон сууц нь хуарангийн гадна байна.

[47] Хувцсандээр халдварт шинжтэй толбо гарах тохиолдолд, энэ нь ноосон хувцас ч бай, маалинган хувцас ч бай,

[48] ноосон, эсвэл маалинган нэхмэл ч бай, сүлжмэл ч бай, савхи ч бай, савхиар хийгдсэн аливаа эд ч бай ялгаагүй,

[49] хэрэвхувцсан дээр, эсвэл арьсан дээрх, эсвэл нэхмэл юм уу, сүлжмэл эдийн дээрх, эсвэл аливаа савхин эдэн дээрх уг толбо нь ногоовтор буюу улбар байх аваас энэ нь халдварт хөгцийн толбо учир тахилчид үзүүлэх ёстой.

[50] Тахилчтолбыг үзээд уг эдийг долоо хоногоор тусгаарлана.

[51] Тэгээдтэр долоо дахь өдөр нь уг толбыг үзээд хэрэв тэр нь нэхмэл буюу сүлжмэл хувцсан дээгүүр, эсвэл ямар ч зорилгоор ашиглаж болох савхин дээгүүр тархсан байх аваас энэ толбо нь хортой халдвар мөн учир бузар болой.

[52] Тиймээстэр тийм толботой болсон ноосон, эсвэл маалинган нэхмэл буюу сүлжмэл хувцсыг, эсвэл ийм аливаа савхин зүйлийг шатаана. Учир нь энэ бол хортой халдвар болой. Тэр нь галд шатаагдах ёстой.

[53] Гэвч тахилчийг харахад уг толбо нэхмэл буюу сүлжмэл хувцсан дээр ч, эсвэл аливаа савхин зүйл дээр ч тархаагүй байх аваас

[54] угтолботой болсон зүйлийг угаахыг тахилч тэдэнд тушаан үүнийг дахин долоо хоногоор тусгаарлана.

[55] Тахилчуг толботой зүйлийг угаагдсаных нь дараа дахин үзэх бөгөөд хэрэв уг толбоны гаднах байдал өөрчлөгдөөгүй, хэдийгээр уг толбо тархаагүй байсан ч энэ нь бузар учир түүнийг гаднаас нь ч эсвэл дотроос нь ч халцлан идсэн байх аваас, түүнийг та нар

[56] Гэвч хэрэв тахилч түүнийг угаагдсаных нь дараа үзэхэд уг толбо хатан арилсан байвал, уг хувцаснаас буюу савхин зүйлээс, эсвэл нэхмэл буюу сүлжмэл эдээс түүнийг урж авна.

[57] Хэрэвтэр нь хувцсан дээр юм уу, нэхмэл, сүлжмэл эд дээр, эсвэл савхин аливаа эдлэл дээр дахин үзэгдэх тохиолдолд энэ нь тархсан хэрэг учир толботой зүйл нь галд шатаагдана.

[58] Хувцас, эсвэл нэхмэл буюу сүлжмэл эд, эсвэл савхин аливаа эдлэлийг угаасны дараа тэр толбо нь бүрэн арилгагдсан байх тохиолдолд тэр нь хоёр дахь удаагаа угаагдан цэвэр болох юм гэлээ.

[59] Энэ бол ноосон юм уу, маалинган хувцсан дээрх, эсвэл нэхмэл буюу сүлжмэл дээрх, эсвэл савхин аливаа эдлэл дээрх халдварт шинжтэй толбын талаарх, мөн түүнийг цэвэр, эсвэл бузар хэмээн тодорхойлон хэлэхэд зориулсан хууль болой.

Левит — Chapters