Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 5:43

[1] ЭЗЭНий оршихуйд дөхөж очоод үхсэн, Аароны хоёр хүүгийн үхлийн дараа ЭЗЭН Мосетэй ярив.

[2] ЭЗЭНМосед айлдсан нь —Өөрийн ах Ааронд хандан түүнийг, хөшигний доторх, авдар дээрх өршөөлийн суудлын өмнөх ариун газарт хэзээ ч хамаагүй орж болохгүйг хэлэгтүн. Эс бөгөөс тэр үхэх болно. Учир нь тэрхүү өршөөлийн суудал дээр Би үүлэн дотор үзэгдэх юм.

[3] Аароннь, нүглийн төлөөх тахилд зориулсан нэг бух, шатаалт тахилд зориулсан нэг хуцтайгаар ариун газарт ор.

[4] Тэрмаалинган ариун дээлийг өмсөх ёстой. Маалинган дотуур хувцас түүний биен дээр байна. Тэр маалинган урт бүсийг бүсэлж, даавуун малгайгаар гоёх болой. Эдгээр нь ариун хувцас учир тэр биеэ усанд булхан тэдгээрийг өмсөх ёстой.

[5] ТэрээрИзраилийн хөвгүүдийн цуглаанаас хоёр ухныг нүглийн төлөөх тахилд зориулан, нэг хуцыг шатаалт тахилд зориулан авах ёстой.

[6] Тэгээдөөрийнхөө төлөө болон гэрийнхнийхээ төлөө эвлэрүүллийг хийхийн тулд бухыг өөрийн нүглийн төлөөх тахилд зориулан өргөх ажгуу.

[7] Тэрхоёр ухныг авч, тэдгээрийг ЭЗЭНий өмнө хурлын майхны үүдэнд авчрах ёстой.

[8] Ааронхоёр ухнад зориулан шавга хаях агаад нэг шавга нь ЭЗЭНд, нөгөө нь нүглийг үүрэгч ухнад оногдох болой.

[9] ТэгээдАарон ЭЗЭНд оногдох шавга, дээр нь унасан ухныг нүглийн төлөөх тахил болгон өргөх ёстой.

[10] Гэвчнүглийг үүрэгч ямааны шавга, дээр нь унасан ямаагаар дамжуулж эвлэрүүллийг хийхийн тулд түүнийг нүглийг үүрэгч ямаа болгон хээр тал уруу явуулахаар ЭЗЭНий өмнө амьдаар нь авчирна.

[11] Тэгээд Аарон өөрийнхөө нүглийн төлөөх тахилын бухыг өргөх бөгөөд өөрийнхөө болон гэрийнхнийхээ төлөө эвлэрүүллийг хийх ёстой. Тэр өөрийнхөө нүглийн төлөөх тахилын бухыг нядална.

[12] ТэрЭЗЭНий өмнөх тахилын ширээн дээрээс галтай нүүрсээр дүүрэн бойпор, хоёр атга дүүрэн нунтагласан анхилуун утлагыг авч, хөшигний дотор авчирна.

[13] ТэрЭЗЭНий өмнө уг утлагыг гал дээр хийж, утлагын утаа нь гэрчлэлийн дээрх өршөөлийн суудлыг бүрхэх ёстой. Эс бөгөөс тэр үхнэ.

[14] Түүнээсгадна тэр бухны цуснаас хэсгийг авч, хуруугаараа өршөөлийн суудлын зүүн тал уруу цацаж, бас өршөөлийн суудлын нүүрэн тал уруу хэсэг цусыг долоон удаа цацна.

[15] Тэгээд тэр ард олонд зориулагдсан нүглийн төлөөх тахилын ухныг нядалж, цусыг нь хөшигний дотор аваачиж, бухын цусаар хийсэнчлэн түүний цусаар хийж, түүнийг өршөөлийн суудал дээр болон өршөөлийн суудлын нүүрэн тал уруу цацна.

[16] Израилийнхөвгүүдийн бузрын улмаас, тэдний гэм буруу үйлс, бүх нүглийнх нь улмаас тэрээр ариун газрын төлөө эвлэрүүллийг хийх ёстой. Тэр тэдний бузрын дунд тэдэнтэй хамт орших хурлын майхны төлөө тэгж хийх ёстой.

[17] Түүнийгариунаас ариун газарт эвлэрүүллийг хийхээр дотогш орох үед нь түүнийг өөрийнхөө төлөө, гэрийнхнийхээ төлөө, Израилийн бүх чуулганы төлөө эвлэрүүллийг хийн гарч ирэх хүртэл нь хэн ч хурлын майханд байх ёсгүй.

[18] Тэгээдтэр ЭЗЭНий өмнөх тахилын ширээ уруу гарч ирэн, түүний төлөө эвлэрүүллийг хийхдээ бух болон ухны хэсэг цусыг авч, тахилын ширээний эврүүд дээр нялна.

[19] Тэрхуруугаараа хэсэг цусыг түүн дээр долоон удаа цацан, түүнийг цэвэршүүлж, Израилийн хөвгүүдийн бузраас ариусгах болой.

[20] Аарон нь ариунаас ариун газар, хурлын майхан, тахилын ширээний төлөө эвлэрүүллийг хийж дуусаад амьд ухныг өргөх ёстой.

[21] ТэгээдАарон амьд ухны толгойн дээр хоёр гараа тавьж Израилийн хөвгүүдийн бүх муу үйлсийг, тэдний гэм буруу үйлс, бүх нүглийг түүн дээр наминчилж, тэдгээрийг ухны толгой дээр шилжүүлээд түүнийг сонгогдсон хүний гараар хөтлүүлэн хээр тал уруу явуула

[22] Ухнабүх гэм нүглийг зэлүүд газар уруу өөр дээрээ үүрэн явах бөгөөд мөнөөх хүн ухныг хээр суллах ёстой.

[23] Тэгээд Аарон хурлын майханд ирж, ариунаас ариун газар уруу орохдоо өмссөн маалинган хувцсыг тайлан тэнд орхино.

[24] Тэрариун газарт усанд биеэ булхаад өөрийн хувцсуудыг өмсөж, урагш гарч ирэн өөрийн шатаалт тахил болон ард түмний шатаалт тахилыг өргөж, өөрийнхөө төлөө болон ард түмний төлөө эвлэрүүллийг хийнэ.

[25] Тэгээдтэр нүглийн төлөөх тахилын өөхийг тахилын ширээн дээр шатаан уугиулна.

[26] Нүглийгүүрэгч ухныг суллаж явуулсан нэгэн нь хувцсаа угаан усанд биеэ булхаад үүний дараа хуаранд орно.

[27] Гэвчэвлэрүүлэл хийхээр ариунаас ариун газарт цусыг нь оруулсан нүглийн төлөөх тахилын бух болон нүглийн төлөөх тахилын ухна нь хуарангийн гадна гаргагдаж тэдгээрийн арьс, мах, сэвс нь галд шатаагдах болой.

[28] Тэгээдтэдгээрийг шатаасан нэгэн нь хувцсаа угааж, биеэ усанд булхаад үүний дараа хуаранд орох ёстой.

[29] Энэ нь та нарт улиран үргэлжлэх тогтоол болно. Долоо дахь сард, уг сарын аравны өдөр та нар болон та нарын дунд түр сууж буй харийнхан өөрсдийн сэтгэлийг даруу болгон, аливаа ажлыг бүү хий.

[30] Учирнь та нарыг цэвэршүүлэхээр та нарын төлөө энэ өдөр эвлэрүүлэл хийгдэх бөгөөд та нар ЭЗЭНий өмнө өөрсдийн бүх нүглээсээ цэвэршигдэх болно.

[31] Энэнь та нарын хувьд сэтгэлийг чинь даруу болгон амраах Амралтын өдөр болох юм. Энэ нь улиран үргэлжлэх тогтоол юм.

[32] Тиймучраас эцгийнхээ байранд тахилчаар үйлчлэхээр тослогдон, сахил хүртсэн тахилч эвлэрүүллийг хийнэ. Тэр ариун хувцас буюу маалинган хувцсуудыг өмсөөд,

[33] ариунаасариун газрын төлөө эвлэрүүллийг хийнэ. Тэр хурлын майхан болон тахилын ширээний төлөө эвлэрүүлэл хийх юм. Тэр мөн тахилч нарын болон чуулганы бүх ард олны төлөө эвлэрүүлэл хийх юм.

[34] Энэнь та нарт жил бүр ганц удаа Израилийн хөвгүүдийн бүх нүглийн төлөө эвлэрүүллийг хийх тухай улиран үргэлжлэх тогтоол болох юм гэв. Мосе өөрт нь ЭЗЭНий тушаасан ёсоор яг хийв.

Левит — Chapters