[1] Тэгээд ЭЗЭН Мосед айлдан —
[2] Арьсны халдварт өвчтөний цэвэршигдэх өдрийнх нь хууль энэ болой. Түүнийг тахилч уруу авчирч,
[3] тахилчхуарангаас гадагш гарч явна. Ингээд тахилч үзэж, хэрэв арьсны халдварт өвчтөний өвчин нь эдгэсэн байх аваас,
[4] хоёрамьд, цэвэр шувуу, хуш мод, улаан утас, хиссопыг цэвэршүүлэгдэгчийн төлөө авч явахыг тахилч тушаана.
[5] Тахилчбас нэг шувууг нь урсгал усан дээр, шавар саванд нядлахыг тушаана.
[6] Тэрээрамьд шувууг хуш мод, улаан утас, хиссоптой хамт аван, тэдгээрийг болон амьд шувууг урсгал усан дээр нядлагдсан шувууны цусанд дүрнэ.
[7] Тэгээдтэр арьсны халдварт өвчнөөс цэвэршүүлэгдэгч уруу түүнийг долоон удаа цацаад, тэр хүнийг цэвэр хэмээн тодорхойлох ёстой. Амьд шувууг хээр талд суллан явуулна.
[8] Цэвэршүүлэгдэгчнь тэгээд хувцсаа угаан, бүх үсээ хусаж, усанд орон цэвэр болно. Дараа нь тэр хуаранд орж болно. Гэвч тэр долоо хоногийн турш майхныхаа гадна байх ёстой.
[9] Долоодахь өдөр нь тэр өөрийн бүх үсийг хусна. Тэр нь толгойн үсээ, сахал хөмсөг төдийгүй өөрийн бүх үсийг хусах болой. Тэгээд тэр хувцсаа угаан, усанд биеэ угааж цэвэр болно.
[10] Найм дахь өдөр нь тэр согоггүй хоёр эр хургыг, согоггүй нэг эм хургыг болон идээн өргөлд зориулан тостой хольсон ефагийн аравны гурван сайн гурилыг, нэг лог тосыг авчрах бөгөөд,
[11] цэвэршүүлэгдэгчийгцэвэр хэмээн тодорхойлон хэлсэн тахилч эдгээр зүйлсийг түүнтэй хамт ЭЗЭНий өмнө, хурлын майхны үүдэнд авчирна.
[12] Тэгээдтахилч нэг эр хургыг авч, гэмийн төлөөх тахилд зориулан нэг лог тостой хамт авчран тэдгээрийг даллах өргөл болгон ЭЗЭНий өмнө өргөх болой.
[13] Дараань нүглийн төлөөх тахил, шатаалт тахилыг нядалдаг ариун газрын талбайд тахилч эр хургыг нядална. Учир нь нүглийн төлөөх тахилын адил гэмийн төлөөх тахил нь тахилчид оногдох бөгөөд энэ бол хамгийн ариун болой.
[14] Тэгээдтахилч гэмийн төлөөх тахилын хэсэг цусыг авч, цэвэршүүлэгдэгчийн баруун чихний гэдсэн дээр, баруун гарынх нь эрхий хуруун дээр, баруун хөлийнх нь эрхий хуруун дээр нь түрхэнэ.
[15] Тахилчбас нэг лог тосноос хэсгийг авч, зүүн гарынхаа алганд асгаад,
[16] баруунгарынхаа хурууг зүүн алган дахь тосонд дүрж, хэсэг тосыг хуруугаараа ЭЗЭНий өмнө долоон удаа цацна.
[17] Тахилчалган дахь үлдсэн тосноосоо хэсгийг нь цэвэршүүлэгдэгчийн баруун чихний гэдсэн дээр баруун гарынх нь эрхий хуруун дээр, баруун хөлийнх нь эрхий хуруун дээр гэмийн төлөөх тахилын цусан дээр давхар түрхэнэ.
[18] Тахилчалган дахь үлдсэн тосыг цэвэршүүлэгдэгчийн толгой дээр асгана. Тийнхүү тахилч түүний өмнөөс эвлэрүүллийг ЭЗЭНий өмнө хийх ёстой.
[19] Тахилчдараа нь нүглийн төлөөх тахилыг өргөж, бузраасаа цэвэршүүлэгдэж байгаа нэгний төлөө эвлэрүүллийг хийнэ. Тэгээд үүний дараа тахилч шатаалт тахилыг нядална.
[20] Тэршатаалт тахил, идээн өргөлийг тахилын ширээн дээр дээш өргөнө. Ингэж тахилч түүний төлөө эвлэрүүллийг хийх бөгөөд тэр хүн цэвэр болно.
[21] Гэвч хэрэв тэр хүн нь ядуу бөгөөд тэгж өргөх чадалгүй байх аваас, тэрээр өөрийнхөө төлөө эвлэрүүллийг хийхэд зориулан даллах өргөлөөр өргөх гэмийн төлөөх тахилд нэг эр хургыг, идээн өргөлд зориулан тостой хольсон ефагийн аравны нэгэн сайн гурил, нэг
[22] Мөнөөрийн боломжийн хирээр хоёр хүүрзгэнэ, эсвэл хоёр залуу тагтааг авах ёстой бөгөөд нэг нь нүглийн төлөөх тахил, нөгөө нь шатаалт тахил болох юм.
[23] Тэгээднайм дахь өдөр нь тэр тэдгээрийг өөрийн цэвэршүүлэлтэд зориулан ЭЗЭНий өмнө хурлын майхны үүдэнд тахилчид авчрах болой.
[24] Тахилчгэмийн төлөөх тахилын хургыг, нэг лог тосыг авч, тэдгээрийг даллах өргөл болгон ЭЗЭНий өмнө өргөнө.
[25] Дараань тэр гэмийн төлөөх тахилын хургыг нядалж, хэсэг цус аваад, цэвэршүүлэгдэгчийн баруун чихний гэдсэн дээр, баруун гарынх нь эрхий хуруун дээр, баруун хөлийнх нь эрхий хуруун дээр түрхэнэ.
[26] Тахилчмөн тосноос хэсгийг нь зүүн гарынхаа алганд асгаад,
[27] баруунгарынхаа хуруугаар зүүн алган дахь тосны хэсгээс долоон удаа ЭЗЭНий өмнө цацна.
[28] Тэгээдтахилч алгандаа байгаа тосны заримыг цэвэршүүлэгдэгчийн баруун чихний гэдсэн дээр, баруун гарынх нь эрхий хуруун дээр, баруун хөлийнх нь эрхий хуруун дээр, гэмийн төлөөх тахилын цусан дээр давхар түрхэнэ.
[29] Түүнээсгадна тахилч алгандаа байгаа үлдсэн тосыг цэвэршүүлэгдэгчийн төлөө ЭЗЭНий өмнө эвлэрүүллийг хийхээр түүний толгой дээр асгах ёстой.
[30] Тэгээдтэр хүн өөрийн боломжийн хирээр хүүрзгэнэ, эсвэл залуу тагтааны аль нэгийг өргө.
[31] Тэрөөрийн гаргаж чадах зүйлээ өргөх бөгөөд нэгийг нь нүглийн төлөөх тахилд, нөгөөг нь идээн өргөлийн хамт шатаалт тахилд өргөх болой. Тийнхүү тахилч ЭЗЭНий өмнө цэвэршүүлэгдэгчийн төлөө эвлэрүүллийг хийнэ.
[32] Энэбол цэвэршүүлэлтэд зориулах чадал боломж хомс арьсны халдварт өвчтөний тухай хууль болой.
[33] ЭЗЭН Мосе, Аарон нартай цааш нь ярин айлдаж —
[34] Миний та нарт эзэмшил болгон өгөх Канаан нутагт та нар орохдоо, та нарын эзэмших нутаг дахь байшинд Би арьсны халдварт өвчний толбыг тавихад,
[35] тэрбайшинг өмчлөгч нэгэн нь ирж, тахилчид "Байшинд минь толботой адил зүйл надад харагдав" гэж хэлэх ёстой.
[36] Тэгэхэднь тахилч байшин доторх бүх зүйлсийг бузарт тооцохгүйн тулд уг толбыг үзэхээр дотогш орохын өмнө байшинг суллахыг тушаана. Үүний дараа тахилч байшинг харахаар дотогш орно.
[37] Тийнхүүтэр толбыг харах бөгөөд хэрэв байшингийн ханан дээрх толбо нь ногоовтор, эсвэл улбар хонхор байж, мөн гадаргаас гүн харагдах аваас
[38] тахилчбайшингаас үүд уруу гарч, уг байшинг долоо хоногоор тусгаарлана.
[39] Тахилчдолоо дахь өдөр нь буцан ирж, сайтар ажиглана. Хэрэв уг толбо нь байшингийн ханан дээгүүр үнэхээр тархсан байх аваас
[40] толбосуусан чулууг салган авч, тэдгээрийг хотын гадна бузар газарт хаяхыг тахилч тэдэнд тушаана.
[41] Мөнтэр байшинг дотор талаас нь эргэн тойронд нь хусуулаад хусаж авсан шохойг тэд хотын гадна бузар газарт овоолон асгана.
[42] Тэгээдтэд өөр чулуунуудыг авч тэдгээр чулуунуудын оронд байрлуулна. Тэр өөр шохойг аван байшинг дахин шохойдох ёстой.
[43] Гэсэн ч хэрэв тэр хүн чулуунуудыг салган, байшинг хусаад, дахин шохойдсны дараа уг толбо дахин байшинд гарч ирэх аваас,
[44] тахилчдотогш орон сайтар ажиглана. Хэрэв тэрээр байшинд толбо үнэхээр тархсаныг харах аваас энэ нь байшин доторх хортой халдварын толбо мөн учир бузар болой.
[45] Тиймээстэр хүн уг байшинг, чулуунуудыг нь, дүнзнүүдийг нь, мөн бүх шохойг нь буулгаж тэдгээрийг хотын гадна бузар газар уруу аваачих болой.
[46] Түүнээсгадна тусгаарлагдсан байх үед нь байшинд орсон хэн боловч үдэш болтол бузартсан болно.
[47] Үүнчлэнбайшин дотор хэвтсэн хэн боловч хувцсаа угаах ёстой. Уг байшин дотор идсэн хэн боловч хувцсаа угаах ёстой.
[48] Нөгөө талаар, хэрэв тахилч дотогш орон сайтар ажиглан, байшинг дахин шохойдсны дараа байшинд уг толбо үнэхээр тархаагүй байх аваас, толбо дахин гарч ирээгүйн учир тахилч тэр байшинг цэвэр хэмээн тодорхойлох ёстой.
[49] Тэгээдуг байшинг цэвэршүүлэхийн тулд тэрээр хоёр шувуу, хуш мод, улаан утас, хиссопыг аваад,
[50] нэгшувууг урсгал усан дээр шавар саванд нядална.
[51] Тэгээдтэрээр хуш мод, хиссоп, улаан утсыг амьд шувуутай хамт авч, тэдгээрийг нядлуулсан шувууны цусанд болон урсгал усанд дүрж байшин уруу долоон удаа цацна.
[52] Ийнхүүтэрээр шувууны цус, урсгал ус, амьд шувуу, хуш мод, хиссоп, улаан утсаар уг байшинг цэвэршүүлэх юм.
[53] Харинтэр амьд шувууг хотоос гадагш хээр талд суллан явуулна. Тийнхүү тэр байшингийн төлөө эвлэрүүллийг хийх бөгөөд энэ нь цэвэр болох юм.
[54] Энэ нь арьсны халдварт өвчний аливаа шинж тэмдгийн хууль болой. Үүнд хамуу,
[55] мөнарьсны халдварт өвчин тусгах хувцас, эсвэл байшин,
[56] мөнхавдар, шарх, толботой холбоотой,
[57] тэдгээрийгямар тохиолдолд бузар, ямар тохиолдолд цэвэр гэдгийг заах хууль болой. Энэ бол арьсны халдварт өвчний хууль юм.