Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 8:29

[1] Иеруббаалын хөвгүүн Абимелех Шехемд байдаг нагац нар дээрээ очиж, тэдэнд болон эхийнхээ эцгийн өрхийн бүхий л овогт хандан, —

[2] Шехемийн бүх ахлагчдын өмнө хэлэгтүн. "Иеруббаалын бүх хөвгүүд болох далан хүн та нарыг захирах, эсвэл ганц хүн та нарыг захирахын аль нь та нарт дээр вэ?" гэж асуу. Би та нарын яс махны тасархай гэдгийг ч санагтун гэв.

[3] Абимелехийннагац нар нь түүний өмнөөс энэ бүгдийг Шехемийн бүх ахлагчдад хэлсэнд тэд Абимелехийг даган хошуурав. —Тэр бидний хамаатан хэмээн тэд хэлцгээжээ.

[4] ТэдБаал-беритийн дуганаас далан шекел мөнгө авч, Абимелехт өгсөнд тэр мөнгөөр үл бүтэх, бодлогогүй этгээдүүдийг хөлслөв. Тэд Абимелехийг дагалдан явлаа.

[5] ТэгээдАбимелех Офра дахь эцгийнхээ гэрт очиж, өөрийн ах дүү болох Иеруббаалын хөвгүүд, далан хүнийг нэг чулуун дээр алав. Харин Иеруббаалын отгон хөвгүүн Иотам нуугдсан тул амьд гарчээ.

[6] Шехемийнболон Бет-миллогийн хамаг хүмүүс нэгдэн чуулаад, тэд явж, Шехемд байдаг баганын царс модны дэргэд Абимелехийг хаанаар өргөмжлөв.

[7] Иотамд энэ тухай мэдэгдэхэд тэр явж, Геризим уулын оргил дээр гарч зогсоод, дуугаа өндөрсгөн тэдэнд хандаж —Шехемийн хүмүүс ээ, намайг сонсогтун. Тийнхүү Бурхан та нарыг сонсох болно.

[8] Нэгэнудаа модод өөрсдийн хааныг өргөмжлөн тослохоор явцгаав. Тэд чидун модонд хандан "Бидний хаан болооч" гэсэнд

[9] чидунмод тэдэнд "Бурхан ба хүнийг хүндлэхийн тулд хэрэглэдэг өөрийн тосыг би орхин, моддын дээгүүр найган ганхах хэрэг үү?" хэмээв.

[10] Тэгэхээрнь модод инжрийн модонд хандан "Ирж, бидний хаан болооч" гэсэнд

[11] инжрийнмод тэдэнд "Би өөрийн амтлаг болоод сайн үр жимсээ хаяж, моддын дээгүүр найган ганхах хэрэг үү?" гэж хэлэв.

[12] Тэгэхэдмодод усан үзмийн модонд хандан "Ирж, бидний хаан болооч" гэв.

[13] Харинусан үзмийн мод тэдэнд "Бурхан болон хүнийг баярлуулах өөрийн шинэ усан үзмийн дарсаа би орхин, моддын дээгүүр найган ганхах хэрэг үү?" гэв.

[14] Эцэстнь бүх модод нохойн хошуунд хандан "Ирж, бидний хаан болооч" гэсэнд

[15] нохойнхошуу хариуд нь "Хэрэв та нар үнэхээр намайг хаанаа болгон тослож байгаа бол ирж миний сүүдэрт хоргодогтун. Эс тэгвээс нохойн хошуунаас гал гарч Ливаны хушин ойг шатааг" гэв.

[16] Харин одоо та нар үнэн ба чин сэтгэлээр Абимелехийг хаанаар өргөмжлөн, Иеруббаал болон түүний гэрийнхэнд сайнаар хандаж, түүний хийсэн ачит үйлсийн ёсоор нь харьцав уу?

[17] Учирнь миний эцэг та нарын төлөө тулалдаж, өөрийн амийг үл хайрлан та нарыг Мидианы савраас аварсан билээ.

[18] Харинта нар өнөөдөр миний эцгийн гэрийн эсрэг босож, түүний хөвгүүд болох далан хүнийг нэг чулуун дээр алж, та нарын садан төрлийн хүн учир шивэгчний хөвгүүн Абимелехийг Шехемийн хүмүүсийн хаан болгов.

[19] Хэрэвта нар энэ өдөр Иеруббаал болон түүний гэрт үнэн ба чин сэтгэлээс хандсан аваас, та нар Абимелехийг баярлуул, тэр ч бас та нарыг баярлуулаг.

[20] Харинтийм бус аваас, Абимелехээс гал гарч, Шехемийн болон Бет-миллогийн хүмүүсийг галдан шатааг. Бас Шехем болон Бет-миллогийн хүмүүсээс гал гарч, Абимелехийг галдан шатааг гэв.

[21] ТэгээдИотам оргон зайлж, Беерт ирээд, өөрийн ах Абимелехээс болж тэнд суув.

[22] Абимелех гурван жил Израилийг захирчээ.

[23] Дараань Бурхан Абимелех болон Шехемийн хүмүүсийн хооронд муу сүнсийг илгээсэнд Шехемийн хүмүүс Абимелехээс урвав.

[24] Энэнь Иеруббаалын далан хүүд үйлдсэн хэрцгийлэл болон тэдний цус ах дүүгээ алсан Абимелех дээр болон энэ гэмт явдалд Абимелехийг зоригжуулсан Шехемийнхний дээр тэдний цусыг эргэн буулгахын тулд болой.

[25] Шехемийнхүмүүс уулсын оройд Абимелехийг отон сууж, замын дагуу хажуугаар нь өнгөрсөн бүх хүнийг дээрэмдэж байв. Удалгүй энэ хэрэг Абимелехт дуулдав.

[26] Ебедийн хөвгүүн Гаал ах дүүсийнхээ хамт Шехемд нүүн ирж, Шехемийн хүмүүс түүнд найдвар тавих болов.

[27] Тэдталбайд гарч, өөрсдийн усан үзмээ хураан шахаж, баяр наадам хийв. Тэд өөрсдийн бурхны дуганд ороод, идэж уун Абимелехийг хараацгаав.

[28] Тэрүед Ебедийн хөвгүүн Гаал —Абимелех гэгч хэн бэ? Шехем гэгч хэн бэ? Юуны учир бид түүнд зарагдах ёстой вэ? Абимелех Иеруббаалын хөвгүүн ба Зебул Абимелехийн түшмэл биш үү? Шехемийн эцэг Хаморын эрчүүдэд үйлчил. Харин яагаад бид Абимелехт зарагдах ёстой юм бэ?

[29] Энэард түмэн миний эрхэн дор байсан ч болоосой! Тэгвэл би Абимелехийг хөөн зайлуулахсан хэмээн агсраад, Абимелехт —Цэргийн хүчээ нэмэн, хүрч ирэгтүн хэмээн хэлүүлэв.

[30] Ебедийн хөвгүүн Гаалын үгийг хотын захирагч Зебул сонсож, уур хилэн нь бадарлаа.

[31] ТэрАбимелех уруу нууцаар элч нарыг илгээн —Үзэгтүн, Ебедийн хөвгүүн Гаал ах дүүсийнхээ хамт Шехемд ирээд байна. Одоо тэд хотыг таны эсрэг босгож байна.

[32] Тэгэхээрөөрийнхөө ардын хамт шөнөөр босож, талд нуугдан хүлээгтүн.

[33] Өглөөэрт нар мандмагц та эртлэн босож, хот уруу дайран орогтун. Гаал болон түүнтэй хамт байгч ардууд таны эсрэг гарч ирэх цагт та өөрийн хийж чадах бүх зүйлээ үйлдэгтүн гэж хэлүүлэв.

[34] Ийнхүү Абимелех ба түүнтэй хамт байгч бүх ард шөнөөр босож, дөрвөн ангид хуваагдан, Шехемийн эсрэг нуугдан бүгэв.

[35] Ебедийнхөвгүүн Гаал гарч ирэн, хотын хаалганы үүдэн дээр зогсов. Абимелех өөрийнхөө хүмүүсийн хамт нуувчаасаа босоцгоолоо.

[36] Гаалтэр хүмүүсийг хараад, Зебулд —Хараач, уулсын оройгоос хүмүүс буун ирж байна гэсэнд Зебул түүнд —Чи уулсын сүүдрийг хүн гэж харж л дээ гэв.

[37] Гаалдахин —Үзэгтүн, хүмүүс энэ газрын хамгийн өндөрлөг газраас бууж ирж байна. Бас нэг анги царс модны хавиас ирж байна гэв.

[38] Зебултүүнд —Чиний "Абимелех гэгч хэн юм бэ? Юуны учир бид түүнд зарагдах ёстой вэ?" хэмээн өгүүлсэн бардамнал одоо хаачсан бэ? Чиний басамжилсан хүмүүс чинь эд биш үү? Одоо гарч очоод, тэдэнтэй тулалдагтун гэв.

[39] ТэгэхэдГаал Шехемийн удирдагчдын түрүүнд гарч яван, Абимелехтэй тулалдлаа.

[40] Абимелехдавшин, Гаал ухрав. Хотын хаалганы үүд хүртэл олон хүн эрсдэн унав.

[41] Дараань Абимелех Арумад үлдэж, харин Зебул Гаалыг ах дүүсийнх нь хамт хөөн зайлуулж тэднийг Шехемд суулгасангүй.

[42] Дараагийн өдөр нь ардууд талд гарч ирснийг Абимелехт мэдэгдэв.

[43] Тэрөөрийн хүмүүсээ авч, гурван ангид хуваагаад, талд нуугдан хүлээв. Тэгээд ардуудыг хотоос гарч ирэхийг хармагц довтолж, тэднийг хүйс тэмтэрлээ.

[44] Дараань Абимелех ба түүнтэй хамт байсан нэг анги нь урагшаа довтолж, хотын хаалган дээр зогсов. Нөгөө хоёр анги нь талд байсан ард уруу довтолж, тэднийг устгажээ.

[45] Абимелехтэр хотын эсрэг өдөржингөө тулалдсаар түүнийг эзлэн авч, тэнд байсан хүмүүсийг устгав. Дараа нь хотыг газартай нь тэгшлэн, дээр нь давс цацав.

[46] Шехемийн цамхгийн хамаг ахлагчид үүнийг сонсоод, Ел-беритийн дуганы доод хонгилд орцгоов.

[47] Шехемийнцамхгийн хамаг ахлагчид бүгдээрээ цугларсныг Абимелехт дуулгасанд

[48] Абимелехөөрийн хамт байсан хүмүүстэйгээ Залмон Ууланд гарав. Абимелех гартаа сүх барьж, модны мөчир цавчин авч, түүнийгээ өргөн мөрөн дээрээ тавив. Тэгээд хамт байсан хүмүүстээ —Миний юу хийхийг харсны дагуу та нар ч хурдан тэгж хийгтүн гэж тушаав.

[49] Бүхардууд ч мөн нэг нэг мөчир цавчин, Абимелехийг даган явж, тэдгээрийг доод хонгилын дээр тавьж, дотор нь байгсдын дээр гал асаан доод хонгилыг шатаав. Шехемийн цамхгийн бүх хүмүүс, мянга гаруй эрэгтэй, эмэгтэй хүн үхэцгээв.

[50] Тэгээд Абимелех Тебез уруу явж, Тебезийн харалдаа хуарагнан, түүнийг авч эзлэв.

[51] Гэвчхотын төвд нэгэн бөх бат цамхаг байлаа. Бүх эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүд хотын бүх ахлагчдын хамт тийш зугтаан орж, өөрсдийгөө түгжин цамхгийн дээвэрт гарав.

[52] Абимелехцамхаг уруу ойртон, тэдний эсрэг тулалдаж, гал тавихын тулд цамхгийн үүдэнд ойрттол

[53] нэгэнэмэгтэй Абимелехийн толгой дээр тээрмийн чулууг шидэж, гавлыг нь хагалав.

[54] Абимелехөөрийн зэвсэг баригч залууг яаран дуудаж —Чи илдээ сугалан, намайг алагтун. Энэ нь "Эмэгтэй хүн түүнийг алсан" хэмээн хэлүүлэхгүйн тулд билээ гэв. Тэгээд залуу түүнийг хатгасанд тэр үхэв.

[55] Израильхүмүүс Абимелехийн нас барсныг хараад, бүгд өөр өөрийн гэртээ харьцгаав.

[56] Ингэжөөрийнхөө далан ах дүүгээ алж, эцэгтээ үйлдсэн Абимелехийн бузар мууг Бурхан өөрт нь хариулав.

[57] Бурханбас Шехемийн хүмүүсийн бүх л бузар мууг өөрсдийнх нь толгой дээр буулгав. Иеруббаалын хөвгүүн Иотамын хараал тэдэн дээр ирэв.

Шүүгчид — Chapters