[1] Тэр үед Израилийн хаан гэж байгаагүй. Тэр үед Дан овгийнхон суурьших нутгаа хайсаар байв. Учир нь тэр өдрийг хүртэл Израилийн овгуудын дунд тэдэнд эзэмших газар ноогдоогүй байлаа.
[2] ТиймээсДаны хөвгүүд өөрсдийн бүлийг төлөөлүүлэн бүх хүмүүсээсээ таван зоригт эрсийг Зора болон Ештаолоос газар хайж судлуулахаар илгээж, тэдэнд —Явж, газрыг судлагтун гэв. Тэд Ефраимын уулархаг нутагт Микагийн гэрт ирж, тэндээ хоноглов.
[3] ТэдМикагийн гэрийн ойролцоо байхдаа Леви залуугийн дууг таньжээ. Тэгээд тэднийд орж, —Хэн чамайг энд авчрав? Чи энд юу хийж байгаа юм бэ? Энд чамд юу байна вэ? хэмээн түүнээс асуув.
[4] Тэртэдэнд —Мика надад ийнхүү хандан, намайг хөлсөлж, би түүний тахилч болсон юм гэж өчив.
[5] Тэдтүүнд хандан —Бидний хийж буй аян бүтэмжтэй болох эсэхийг бидэнд мэдүүлэхийг Бурханаас асууж өгнө үү? гэж гуйв.
[6] Тахилчтэдэнд —Амар тайван явагтун. Та нарын хийж буй аяныг ЭЗЭН зөвшөөрчээ гэв.
[7] Тэгээд таван эр цааш яван, Лаишт хүрч, тэндхийн оршин суугчид Сидон хүмүүсийн адил санаа зовох юмгүй, амар тайван сууж буйг харав. Энэ газарт дутах юм юу ч үгүй, хавчих хүн ч үгүй ажээ. Тэд Сидон хүмүүсээс алс байдаг тул хэнтэй ч холбоо харьцаагүй ба
[8] ТуршуулуудЗора болон Ештаолд буй ах дүү нар дээрээ буцаж ирэхэд ах дүүс нь —Ямар мэдээтэй ирэв? гэсээр угтлаа.
[9] Тэд —Босоцгоо, тэдэн уруу довтолцгооё. Бид тэр газрыг үзсэн бөгөөд тэр нь маш сайн газар юм. Та нар суусаар л байх уу? Явж, тэр газар уруу нэвтэрч, тэр газрыг эзлэхийг бүү хойшлуул.
[10] Танар нэвтрэхдээ амар амгалан хүмүүстэй, өргөн уудам нутагт очих болно. Юу гэвэл Бурхан үүнийг та нарын гарт тушаав. Тэр нь дэлхийд байгаа ямар ч зүйлсээр дутагдахгүй нутаг билээ гэв.
[11] Тэгээд Даны өрхөөс буюу Зора ба Ештаолоос дайны зэвсэг агссан зургаан зуун хүн аянд гарчээ.
[12] Тэдявсаар, Иудагийн Кириат-иеаримд буудаллав. Тийм учраас тэд энэ өдрийг хүртэл тэр газрыг Махане-дан хэмээн нэрлэсэн юм. Энэ нь Кириат-иеаримын баруун талд байгаа.
[13] Тэдтэндээс явж өнгөрөн, Ефраимын уулархаг нутагт Микагийн гэрт хүрэв.
[14] Тэгээд Лаиш нутгийг тагнахаар явсан таван хүн нь хамаатнууддаа хандан —Эдгээр гэрүүдийн дотор ефод, терафим, сийлмэл болон цутгамал хөрөг дүрсүүд байгааг та нар мэдэх үү? Одоо тэгэхлээр та нар юу үйлдэх ёстойгоо мэд гэв.
[15] Тэдэргэн яваад, нөгөө залуу Леви хүний гэрт буюу Микагийн гэрт очиж, түүний амар мэндийг асуув.
[16] Дайзэвсэг агссан зургаан зуун Дан хүн хаалганы үүдэнд зогсож байлаа.
[17] Тахилчнь дайны зэвсэг агссан зургаан зуун хүний хамт хаалганы үүдэнд зогсож байх зуур тэр газрыг тагнахаар явсан таван хүн нэвтрэн орж, сийлмэл хөрөг дүрс, ефод, гэрийн шүтээнүүд болон цутгамал хөрөг дүрсийг ч авчээ.
[18] Тэдгээрхүмүүс Микагийн гэрт орж, сийлмэл хөрөг дүрс, ефод, гэрийн шүтээнүүд болон цутгамал хөрөг дүрсийг авсанд, тахилч тэднээс —Та нар юу хийж байгаа нь энэ вэ? гэж асуув.
[19] Тэдтүүнд —Дуугүй бай. Чи гараараа амаа таглаж, бидний хамт явж, бидний эцэг болон тахилч бологтун. Үүний хувьд ганц хүний гэрийн тахилч байх нь дээр үү, эсвэл Израилийн овог, ургийн тахилч байх нь дээр үү? гэв.
[20] Тахилчийнсэтгэл хөөрч, тэрээр ефод, гэрийн шүтээнүүд, сийлмэл хөрөг дүрсийг авч, хүмүүсийн дунд орж явлаа.
[21] Ингээд тэд эргэн, үр хүүхдүүд, мал, хөрөнгөө өмнөө оруулан аян замаа үргэлжлүүлэв.
[22] ТэдМикагийн гэрээс нилээд холдсон хойно Микагийн хөрш айлуудын эрчүүд цуглан, Даны хөвгүүдийн араас хөөж гүйцэв.
[23] ТэдДаны хөвгүүд уруу хашхиралдсанд эргэж хараад Микад —Та нар чинь бөөнөөрөө цуглаад юу болов? гэв.
[24] Мика —Та нар миний бүтээсэн бурхад болон миний тахилчийг авч явчихаад надад юу үлдээсэн юм бэ? Тэгээд та нар надад "Чи юу болов?" гэж яаж хэлж чадаж байна вэ? гэлээ.
[25] Даныхөвгүүд Микад —Бидний дундаас бүү чалч. Эс тэгвэл догшин хилэнтэй хүмүүс чамайг довтлон, чи өөрийнхөө амийг өөрийн гэрийнхний амьтай хамт алдах болно гэв.
[26] ИнгээдДаны хөвгүүд замаа хөөн одов. Тэдний өөрөөс нь илүү хүчтэйг Мика хараад, эргэн гэр өөд буцлаа.
[27] Тэд Микагийн бүтээсэн юмсыг болон түүний тахилчийг авч, Лаишт ирээд, амар амгалан ба санаа зовох юмгүй хүмүүс уруу ирж, тэднийг илдний ирээр цавчлан, хотыг галдан шатаав.
[28] Тэрхот Сидоноос алс хол оршдог бөгөөд тэд хэн нэгэнтэй харилцаа байхгүй учир тэднийг аврах хүн ганц ч байсангүй. Тэр хот Бет-рехобын ойролцоо хөндийд байв. Тэд хотыг сэргээн босгож, тэндээ суурьшив.
[29] Тэдтэр хотыг Израильд төрсөн өөрсдийн өвөг эцэг Даны нэрээр Дан хэмээн нэрлэжээ. Харин хотын нэр урьд нь Лаиш гэдэг байжээ.
[30] Даныхөвгүүд өөрсдөдөө зориулан сийлмэл шүтээнийг босгов. Манассегийн хөвгүүн, Гершомын хөвгүүн Ионатан болон түүний хөвгүүд газар нутаг нь боолчлогдох өдрийг хүртэл Дан овгийн тахилч нар байв.
[31] ИйнхүүБурханы өргөө Шилод байх бүх үеийн туршид тэд Микагийн бүтээсэн хиймэл шүтээнийг өөрсдөдөө зориулан тавьсан байв.