[1] Ефраимын уулархаг нутагт Мика нэртэй нэгэн хүн байв.
[2] Тэрээрэхдээ —Та мянга нэг зуун мөнгөн зоосоо алдчихаад харааж байхыг чинь би сонссон. Мөнгө чинь надад бий. Би хулгайлсан юм гэхэд эх нь —ЭЗЭН миний хүүг ивээх болтугай гэв.
[3] Тэгээдтэр эхдээ мянга нэг зуун мөнгөн зоосыг буцааж өгсөнд эх нь —Би өөрийн гараас энэ мөнгийг ЭЗЭНд бүрэн зориулж, хүүгийнхээ төлөө түүгээр сийлмэл болон цутгамал хөрөг дүрсийг бүтээе. Тийм учраас одоо үүнийг чамд эргүүлж өгье гэв.
[4] Тэрэхдээ мөнгийг буцааж өгсөнд эх нь хоёр зуун мөнгөн зоосыг авч, мөнгөний дарханд өгөөд, түүгээр сийлмэл болон цутгамал хөрөг дүрсийг хийлгэв. Тэдгээр нь Микагийн гэрт байв.
[5] ЭнэхүүМика гэгч нь бурхдын дугантай болж, ефод болон гэрийн шүтээнүүдийг хийж, нэгэн хөвгүүндээ сахил хүртээн, өөрийнхөө тахилч болгов.
[6] Тэрүед Израильд хаан байгаагүй. Хүн бүр өөрийн нүдэнд зөв хэмээн үзсэнээ үйлдэж байлаа.
[7] Иудагийн Бетлехемээс ирсэн Иудагийн ургийн нэгэн Леви залуу байв. Тэр тэнд амьдарч байжээ.
[8] Тэрхүн Иудагийн Бетлехем хотоос гарч, амьдрах газар хайн аялж явсаар, Ефраимын уулархаг нутагт Микагийн гэрт ирсэн билээ.
[9] Микатүүнээс —Чи хаанаас ирэв? хэмээн асуухад тэр —Би Иудагийн Бетлехемээс ирсэн Леви хүн байна. Амьдрах газар хайж явна даа гэжээ.
[10] ТэгэхэдМика түүнд —Надтай хамт байж, надад эцэг бас тахилч бологтун. Би чамд жил бүр арван мөнгөн зоос өгч, хувцас ба хүнсээр хангана гэжээ. Тийнхүү Леви хүн гэрт нь оржээ.
[11] Левихүн түүнтэй хамт амьдрахыг зөвшөөрч, залуу эр түүний хөвгүүдийн нэг адил байх болов.
[12] МикаЛеви хүнд сахил хүртээн, залуу эр түүний тахилч болж, Микагийн гэрт амьдрах болов.
[13] ТэгээдМика —Леви хүн миний тахилч болсныг хараад ЭЗЭН намайг баян чинээлэг болгоно гэдгийг би одоо мэдэж байна хэмээн хэлэв.