[1] ЭЗЭНий тэнгэр элч Гилгалаас Бохимд ирж —Би та нарыг Египетээс гарган, өвөг дээдэст чинь тангарагласан тэр газарт дагуулж ирээд хэлэхдээ "Би та нартай байгуулсан гэрээгээ хэзээ ч цуцлахгүй.
[2] Танарын хувьд, энэ нутгийн оршин суугчидтай гэрээ байгуулж болохгүй. Та нар тэдний тахилын ширээг эвд" гэсэн боловч та нар Намайг дагасангүй. Та нар юу хийчих нь энэ вэ?
[3] Тиймучраас Би "Би та нарын өмнөөс тэднийг хөөхгүй, харин тэд хажууд чинь үүргэнэ мэт болж, тэдний бурхад та нарт урхи болно" гэж айлдав гэсэн.
[4] ЭЗЭНийтэнгэр элч эдгээр үгсийг Израилийн бүх хөвгүүдэд хэлэхэд, ард олон дуугаа өндөрсгөн уйлалдав.
[5] Тиймээстэр газрыг тэд Бохим хэмээн нэрлээд тэнд ЭЗЭНд тахил өргөв.
[6] Иошуа ард олныг тараахад, Израилийн хөвгүүд тус тусын өвлөн авах газраа эзэмшихийн тулд явцгаав.
[7] Иошуагамьд байх зуур болон ЭЗЭНий Израильд үйлдсэн бүх гайхамшгийг харсан ахлагчдыг амьд байх үед ард олон ЭЗЭНд үйлчлэв.
[8] ЭЗЭНийзарц Нуны хүү Иошуа нь зуун арван насандаа нас эцэслэжээ.
[9] Хүмүүстүүнийг Гааш уулын хойно байдаг Ефраимын уулархаг нутаг дахь түүний өвлөн авсан Тимнат-хересийн нутагт оршуулав.
[10] Тэрүеийн хүмүүс бүгд эцэг өвгөд уруугаа дуудагдсан бөгөөд тэдний дараа ЭЗЭНийг ч мэдэхгүй, Израилийн төлөө үйлдсэн Түүний үйлсийг ч мэдэхгүй өөр үеийнхэн гарч ирэв.
[11] Израилийн хөвгүүд ЭЗЭНий мэлмийн өмнө мууг үйлдэж, Баалд үйлчлэв.
[12] Египетийннутгаас өөрсдийг нь гарган авчирсан эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг тэд орхиж, тэднийг тойрон байгаа улсуудын бурхдыг даган, тэдэнд мөргөж, ЭЗЭНийг хилэгнүүлэв.
[13] Ингээдтэд ЭЗЭНийг орхиж, Баал болон Аштаротод үйлчилжээ.
[14] ЭЗЭНийуур хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр тэднийг тонуулчдын гарт өгч, тонуулав. Тэд дайснуудынхаа өмнө зогсож чадахаа больтол Тэр тойрон байгаа дайснуудынх нь гарт тэднийг тушаав.
[15] ЭЗЭНийайлдаж, тэдэнд тангарагласны дагуу тэд хаашаа ч явсан ЭЗЭНий мутар тэдэнд гамшгийг авчирсан бөгөөд тэд маш ихээр тарчлав.
[16] ТэгээдЭЗЭН шүүгчдийг босгож, тэднийг тонуулчдын гараас аврав.
[17] Гэсэнхэдий ч тэд шүүгчдийгээ ч сонсолгүй, өөр бурхдын араас даган завхайрлыг үйлдэж, тэдэнд мөргөв. Эцэг өвгөд нь ЭЗЭНий тушаалыг дагаж явсан замаас тэд хурдан эргэв. Тэд эцэг өвгөдийнхөө адил үйлдсэнгүй.
[18] ЭЗЭНтэдэнд шүүгчдийг босгохдоо тэр шүүгчтэй Өөрөө хамт байж, шүүгчийн амьд байх өдрүүдэд дайснуудынх нь гараас тэднийг аврав. Учир нь тэднийг дарлан зовоогчдоос болж ёолоход нь ЭЗЭН тэднийг өрөвдөв.
[19] Гэвчшүүгчийг нас эцэслэсний хойно тэд эргэн буцаж, өөр бурхдыг дагаж, тэдэнд мөргөснөөрөө эцэг өвгөдөөсөө улам илүү нүгэл үйлддэг байв. Тэд өөрсдийн үйлс болон зөрүүд явдлаа орхисонгүй.
[20] ТиймээсЭЗЭНий хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр айлдахдаа —Энэ үндэстэн тэдний өвөг эцгүүдэд Миний тушаасан Миний гэрээг тасалж, Миний дууг сонсоогүй учраас
[21] Иошуанас нөгчихдөө үлдээсэн улсуудын нэгийг ч Би цаашид тэдний өмнөөс хөөж зайлуулахгүй.
[22] Эцэгөвгөдийнхөө адил ЭЗЭНий замаар явах нь уу, үгүй юү хэмээн Израилийн ард түмнийг сорихын тулд Би ингэх болно гэв.
[23] ТиймээсЭЗЭН тэдгээр үндэстнүүдийг хурдан хөөлгүй, тэдэнд үлдэх боломж өгөв. Тэр тэднийг Иошуагийн гарт тушаасангүй.