Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:29

[1] Самсон Тимнад очоод, тэнд Филист охидын нэгийг харжээ.

[2] Тэрээрбуцаж ирээд, эцэг эхдээ —Би Тимнад нэгэн бүсгүйг харав. Тэр нь Филист охидын нэг юм. Одоо түүнийг надад эхнэр болгон авч өгөөч гэсэнд

[3] эцэгэх нь түүнд —Манай бүх хүмүүсийн дунд, эсвэл чиний хамаатнуудын охидын дотор эмэгтэй хүн байхгүй болчихоод хөвч хөндүүлээгүй филистчүүдээс чи эхнэр авахаар явах гэв үү? гэсэн хэдий ч Самсон эцэгтээ —Түүнийг надад авч өгөгтүн. Тэр л надад тохирч байна гэлээ.

[4] Харинэнэ нь ЭЗЭНий хүсэл болохыг түүний эцэг эх хоёр мэдсэнгүй. Учир нь ЭЗЭН филистчүүдийн эсрэг шалтаг хайж байв. Тэр үед филистчүүд Израилийг захирч байв.

[5] Ингээд Самсон эцэг эхийнхээ хамт Тимна уруу явж, Тимнагийн усан үзмийн тариалангийн талбайд хүрч ирэв. Гэнэт нэгэн залуу арслан архиран Самсоныг чиглэн ирэв.

[6] ЭЗЭНийСүнс түүний дээр хүчтэйгээр бууж ирсэнд тэрээр гартаа юу ч бариагүй боловч ишгийг тастчих мэт арсланг хүү татав. Харин тэр үйлдсэн хэргээ эцэг эхдээ хэлсэнгүй.

[7] ТэгээдСамсон явж, тэр эмэгтэйтэй ярилцав. Тэр эмэгтэй Самсонд үзэсгэлэнтэй харагджээ.

[8] Хэсэгхугацааны дараа Самсон тэр эмэгтэйг авахаар буцаж ирэхдээ нөгөө арслангийн сэгийг үзэхээр очвол арслангийн биенд зөгийн үүр ба зөгийн бал байв.

[9] Тэрээрбалыг гараараа утган авч, замдаа идсээр цаашаа явав. Тэр эцэг эх дээрээ ирж балаасаа өгсөнд тэд ч идэв. Гэвч түүнийг арслангийн биенээс цуглуулж авснаа тэдэнд хэлсэнгүй.

[10] Тэгээд эцэг нь нөгөө эмэгтэй уруу очсон бөгөөд Самсон тэнд найр хийв. Учир нь залуу эрчүүдийн үйлддэг заншил ийм байжээ.

[11] ХүмүүсСамсоныг хараад, түүний хамт байх гучин нөхдийг авчрав.

[12] Самсонтэдэнд —Би та нараар нэгэн оньсого таалгая. Хэрэв та нар найрын долоон хоногийн дотор түүнийг тааж, надад хэлж өгвөл би та нарт гучин маалинган цамц, гучин хувцас өгнө.

[13] Харинхэрэв та нар түүнийг тайлж чадахгүй бол гучин маалинган цамц, гучин хувцас надад өгөгтүн гэхэд тэд —Оньсогоо таалгагтун, бид сонсъё хэмээцгээв.

[14] Самсонтэдэнд —Идэгчээс идэх юм гарав. Хүчтэнээс амттай зүйл гарав гэв. Гурван хоног болсон ч тэд оньсогыг тайлж эс чадав.

[15] Дөрөв дэх өдөр болсонд тэд Самсоны эхнэрт хандаж —Тэр оньсогын тайллыг бидэнд хэлэхээр нөхрөө ятгагтун. Эс тэгвээс бид чамайг болон эцгийн чинь гэрийг галдан шатаана. Чи биднийг ядууруулахын тулд урьсан юм уу? Үгүй гэж үү? гэлцэн занав.

[16] Эхнэрнь Самсоны өмнө уйлан —Чи зөвхөн намайг үзэн яддаг, чи надад хайргүй. Чи манай ард түмний хөвгүүдэд оньсого таалгасан хирнээ надад түүнийг тайлсангүй хэмээв. Самсон түүнд —Үзэгтүн. Би эцэг эхдээ ч түүнийг тайлсангүй. Тэгээд чамд тайлах болж байна уу? гээд халгаасангүй.

[17] Эхнэрнь найр үргэлжлэх долоо хоногийн туршид Самсоны өмнө уйлав. Эхнэр нь түүнд амар заяа үзүүлэхгүй байсан тул долоо дахь хоногт нь Самсон эхнэртээ хэлэв. Тэгээд тэр эмэгтэй өөрийн ард түмний хөвгүүдэд тайллыг хэлж өгөв.

[18] Долоодахь өдөр нар жаргахаас өмнө хотын хүмүүс Самсонд —Балаас амттай нь юу вэ? Арслангаас хүчтэй нь юу вэ? гэхэд Самсон тэдэнд —Хэрэв та нар миний охин тугалаар хагалаагүй бол миний тааврыг тааж чадахгүй байхсан гэв.

[19] ТэгээдЭЗЭНий Сүнс Самсоны дээр хүчтэйгээр бууж, Тэр Ашкелон уруу яваад, тэндхийн гучин оршин суугчийг алаад, хувцсыг нь авч оньсого таасан хүмүүст өгөв. Уур хилэн нь бадарсаар тэрээр эцгийнхээ гэрт буцаж ирэв.

[20] ХаринСамсоны эхнэр түүний анд найзуудын нэгнийх нь эхнэр болов.

Шүүгчид — Chapters