[1] Гилеад хүн Иефта нь эрэлхэг дайчин боловч янхны хөвгүүн байв. Иефтагийн эцэг нь Гилеад байв.
[2] Гилеадынэхнэр ч түүнд хөвгүүдийг төрүүлэв. Тэр эхнэрийн хөвгүүд өсөж өндийгөөд, Иефтаг хөөж, —Чи өөр эмийн хөвгүүн учир бидний эцгийн гэр дотор чамд өв оногдохгүй гэж загнав.
[3] ИйнхүүИефта ах дүү нараасаа зугтаан, Тобын нутагт амьдрах болжээ. Үл бүтэх этгээдүүд Иефта уруу цуглаж ирэн, түүний хамт явав.
[4] Хэсэг хугацааны дараа Аммоны хөвгүүд Израилийн эсрэг дайтлаа.
[5] Аммоныхөвгүүд Израилийн эсрэг тулалдахад Гилеадын ахлагчид Иефтаг Тобын нутгаас авчрахаар яваад,
[6] тэдИефтад —Ирж биднийг Аммоны хөвгүүдийн эсрэг тулалдахад бидний удирдагч бологтун гэж ятгасанд
[7] ИефтаГилеадын ахлагчдад —Та нар намайг үзэн ядаж, эцгийн минь гэрээс хөөж гаргасан биш үү? Одоо зовлонд орохдоо та нар яагаад над уруу ирэх болов? хэмээв.
[8] Гилеадынахлагчид Иефтад —Чи бидэнтэй явж, Аммоны хөвгүүдтэй тулалдаад, Гилеадын бүх оршин суугчдын тэргүүлэгч болно шүү дээ. Тийм л учраас бид чам уруу ирлээ гэв.
[9] ТэрГилеадын ахлагчдаас —Хэрэв та нар намайг Аммоны хөвгүүдтэй тулалдуулахын тулд буцаан авч, ЭЗЭН тэднийг миний гарт тушаавал, би та нарын тэргүүлэгч болох уу? хэмээн асуусанд
[10] Гилеадынахлагчид Иефтад —ЭЗЭН бидний хооронд гэрч болно. Үнэхээр бид чиний хэлснээр үйлдэх болно гэв.
[11] ТэгээдИефта Гилеадын ахлагчдын хамт явж, ардууд түүнийг өөрсдийн тэргүүлэгч ба удирдагч болгосон. Иефта өөрийн хамаг үгийг ЭЗЭНий өмнө Мизпад хэлэв.
[12] Иефта Аммоны хөвгүүдийн хаанд элч нарыг илгээж, —Чи миний газар нутаг уруу дайтахаар миний эсрэг ирэх ямар хэрэг чи бид хоёрын дунд болсон юм бэ? хэмээн хэлүүлсэнд
[13] Аммоныхөвгүүдийн хаан хариуд нь Иефтагийн элч нарт —Яагаад гэвэл Израиль Египетээс гарч ирэхдээ Арнонаас Иаббок болон Иорданыг хүртэлх миний нутгийг авсан билээ. Тиймээс одоо эдгээр газрыг энх тайвнаар буцааж өг гэжээ.
[14] ИефтаАммоны хөвгүүдийн хаанд элч нарыг дахин илгээж,
[15] түүнд —Иефта ийнхүү хэлүүллээ. "Моабын газрыг ч, Аммоны хөвгүүдийн газрыг ч Израиль аваагүй.
[16] ИзраильЕгипетээс гарч ирж, цөлийг туулан Улаан тэнгис хүртэл явж, Кадешт ирэхдээ
[17] Едомынхаанд элч нарыг илгээн, «Биднийг өөрийнхөө газраар нэвтрүүлээч» хэмээн гуйсан боловч Едомын хаан хайхарсангүй. Тэд бас Моабын хаанд элч нарыг илгээсэн боловч тэр ч зөвшөөрөөгүй. Ингээд Израиль Кадешт үлдсэн юм.
[18] Дараань тэд цөлийг туулан Едомын болон Моабын газрыг тойрч, Моабын нутгийн зүүн талд ирж, Арноны чанадад буудаллав. Гэвч тэд Моабын газар нутагт халдан орсонгүй. Учир нь Арнон бол Моабын хил байв.
[19] ИзраильХешбоны хаан, аморичуудын хаан Сихонд элч нарыг илгээн «Өөрсдийн газар уруугаа явахын тулд биднийг газар нутгаараа дамжин өнгөрүүлнэ үү?» хэмээн уламжлуулсан боловч,
[20] СихонИзраильд үл итгэн, өөрийн газар нутгаар өнгөрүүлээгүйгээр барахгүй бүх ард түмнээ цуглуулж, Иахазад хуарагнан, Израильтай тулалдсан юм.
[21] ИзраилийнБурхан ЭЗЭН Сихон болон түүний бүх ард түмнийг Израилийн гарт тушаасанд Израиль тэднийг ялав. Ингэж л Израиль тэндхийн уугуул оршин суугчид болох аморичуудын бүх нутгийг эзлэн авсан билээ.
[22] Иймээстэд Арнонаас Иаббокийг хүртэлх бас цөлөөс Иорданыг хүртэлх аморичуудын бүх газар нутгийг эзэмшсэн юм.
[23] ИзраилийнБурхан ЭЗЭН Өөрийн ард түмэн болох Израилийн өмнөөс аморичуудыг хөөн зайлуулсны хойно одоо чи түүнийг эзэмших гэж үү?
[24] Чинийбурхан Хемош чамд юу эзэмшүүлэхээр өгснийг л чи эзэмшдэг биш үү? Тиймээс бидний Бурхан ЭЗЭН бидний өмнөөс хөөн зайлуулах бүхнийг бид эзэмших болно.
[25] ЧиМоабын хаан Зиппорын хөвгүүн Балакаас юугаараа илүү юм бэ? Балак Израильтай тэмцсэн буюу тэдэнтэй тулалдсан удаа байна уу?
[26] Израильнь Хешбон ба түүний харьяа гацаанууд, Ароер ба түүний харьяа гацаа болон Арнон голын эрэг дэх хамаг хотуудад гурван зуун жилийн турш израильчууд оршин суух хугацаанд та нар яагаад үүнийгээ тэднээс буцааж аваагүй юм бэ?
[27] ТэгэхээрБи чиний эсрэг нүгэл үйлдээгүй атал, миний эсрэг дайн өдөөснөөрөө чи надад буруу зүйл хийж байна. Шүүгч болох ЭЗЭН өнөөдөр Израилийн хөвгүүд болон Аммоны хөвгүүдийн хоорондохыг шүүх болтугай" гэв гэжээ.
[28] Харинөөрт нь илгээсэн Иефтагийн үгийг Аммоны хөвгүүдийн хаан ойшоосонгүй.
[29] ЭЗЭНий Сүнс Иефтагийн дээр бууж ирсэнд тэрээр Гилеад болон Манассегаар өнгөрч гараад, дараа нь Гилеадын Мизпагаар дайран, Гилеадын Мизпагаас Аммоны хөвгүүд уруу хөдлөв.
[30] ИефтаЭЗЭНд тангараглан —Хэрэв Та үнэхээр Аммоны хөвгүүдийг миний гарт өгвөл
[31] биАммоны хөвгүүдээс амар мэнд буцаж ирэх үед гэрийн минь үүднээс намайг угтан гарч ирэх тэр л хүн ЭЗЭНийх байх бөгөөд би түүнийг шатаалт тахил болгон өргөнө гэж өгүүлэв.
[32] ИнгээдИефта Аммоны хөвгүүдтэй тулалдахаар голыг гатлав. ЭЗЭН тэднийг Иефтагийн гарт тушаалаа.
[33] ИефтаАроераас Миннитийн гарц хүртэл, хорин хотыг бас Абел-керамимын чанадад хүртэл довтлон, хүйс тэмтрэв. Ингээд Аммоны хөвгүүд Израилийн хөвгүүдийн өмнө дарагдав.
[34] Иефта Мизпа дахь өөрийн гэртээ ирэхэд, охин нь хэнгэрэг дуугарган бүжиглэсээр түүнийг угтан гарч ирэв. Тэр охин түүний цорын ганц хүүхэд нь байсан бөгөөд Иефтад тэр охиноос өөр хөвгүүн ч, охин ч байхгүй байжээ.
[35] Иефтаохиноо хармагц хувцсаа урж тастан —Хөөрхий охин минь! Чи надад асар их гуниг авчирлаа. Чи намайг шаналгав. Учир нь Би ЭЗЭНд ам алдсан бөгөөд үгээ буцааж авч чадахгүй гэв.
[36] Охинэцэгтээ —Эцэг минь, та ЭЗЭНд ам алдсан билээ. Таны дайсан болох Аммоны хөвгүүдээс таны өшөөг ЭЗЭН авч өгснөөс хойш хэлснийхээ дагуу надад үйлдэгтүн! гэжээ.
[37] Тэрэцэгтээ хандан —Үүнийг надад зөвшөөрөөч. Хоёр сарын хугацааг надад өгнө үү? Би найз нарынхаа хамт уулаар хэрэн явж, өөрийн онгон байдлын учир уйлан гашуудъя гэв.
[38] Иефта —Явагтун хэмээн өгүүлээд, охиноо хоёр сар явуулсанд охин найз нарын хамт явж, уулан дээр өөрийн онгон байдлын учир уйлан гашуудав.
[39] Хоёрсарын эцэст охин эцэгтээ буцаж ирсэнд эцэг нь тангарагласан тангаргийн ёсоор түүнд үйлдэв. Тэр охин эр хүнтэй унтаж үзээгүй байв. Үүнээс уламжлан Израильд нэгэн заншил бий болсон билээ.
[40] Жилбүрийн дөрвөн өдөр Израилийн охид явж, Гилеад хүн Иефтагийн охиныг дурсан гашууддаг юм.