Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 4:26

[1] Эдгээр нь Израилийг сорихоор ЭЗЭНий үлдээсэн үндэстнүүд юм. Израилийн хөвгүүд Канааны тулалдааныг мэдэхгүй хүмүүс билээ.

[2] Энэнь зөвхөн урьд нь тулалдааныг мэдээгүй Израилийн хөвгүүдийн тэр үеийнхэнд тулалдааныг зааж мэдүүлэхийн тулд юм.

[3] Эдгээрүндэстнүүд нь гэвэл Филистийн таван ноён, бүх канаанчууд, сидончууд, Баал-хермоны уулаас Лебо-хамат хүртэлх Ливаны ууланд сууж байсан хивичүүд юм.

[4] Мосегээрдамжуулан эцэг өвгөдөд нь тушаасан ЭЗЭНий тушаалуудыг израильчууд дагах эсэхийг мэдэхийн тулд тэдгээр хүмүүсээр Израилийг сорьсон юм.

[5] Израилийнхөвгүүд канаанчууд, хитчүүд, аморичууд, перизчүүд, хивичүүд, иебусчуудын дунд амьдарч,

[6] тэднийохидыг өөрсдөдөө эхнэр болгон авч, өөрсдийн охидыг тэдний хөвгүүдэд өгч, тэдний бурхдад нь үйлчлэв.

[7] Израилийнхөвгүүд ЭЗЭНий мэлмийн өмнө мууг үйлдэж, өөрсдийн Бурхан ЭЗЭНийг умартан, Баал болон Ашеротод үйлчлэв.

[8] ТэгэхэдЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр тэднийг Месопотамийн хаан Хушан-ришатаимын гарт тушаав. Израилийн хөвгүүд найман жил Хушан-ришатаимд боолчлогдов.

[9] Израилийнхөвгүүд ЭЗЭНд хашхиран гуйсанд, ЭЗЭН тэдний төлөө тэднийг аврах нэгэн чөлөөлөгчийг босгосон нь Калебын дүү Кеназын хөвгүүн Отниел байв.

[10] ЭЗЭНийСүнс түүн дээр ирж, тэр Израилийг шүүв. Түүнийг тулалдахаар явахад, Месопотамийн хаан Хушан-ришатаимыг ЭЗЭН түүний гарт өгөв. Ингэж тэр Хушан-ришатаимыг дарав.

[11] Дараань Кеназын хөвгүүн Отниелыг нас эцэслэтэл газар нутаг нь дөчин жил амар тайван байжээ.

[12] Израилийн хөвгүүд дахин ЭЗЭНий мэлмийн өмнө мууг үйлдсэн тул ЭЗЭН Израилийн эсрэг Моабын хаан Еглоныг хүчирхэг болгов. Учир нь израильчууд ЭЗЭНий мэлмийн өмнө бурууг үйлджээ.

[13] Тэрээраммончууд болон амалекчуудыг өөртөө нэгтгэн, Израиль уруу довтолж ялаад, Далдуу модны хотыг эзлэв.

[14] Израилийнхөвгүүд Моабын хаан Еглонд арван найман жилийн турш боолчлогджээ.

[15] Харин Израилийн хөвгүүд ЭЗЭНд хашхиран гуйсанд, ЭЗЭН тэдний төлөө нэгэн чөлөөлөгчийг босгосон нь Бениамин хүн Герагийн хөвгүүн солгой гарт Ехүд байв. Израилийн хөвгүүд Моабын хаан Еглонд барих алба гувчуураа түүгээр явуулав.

[16] Ехүдөөртөө нэг тохой урт, хоёр талдаа иртэй сэлэм хийж, баруун ташаандаа бэхлэн, хувцсаараа халхлав.

[17] Тэгээдтэр Моабын хаан Еглонд алба гувчуураа гардуулав. Еглон маш бүдүүн хүн байв.

[18] Тэралба гувчуураа гардуулсны дараа түүнийг зөөж авчирсан хүмүүсийг явуулав.

[19] Харинөөрөө Гилгалд байсан шүтээний газраас эргэж ирээд, —Хаантан, танд дуулгах нууц мэдээ надад байна гэсэнд, хаан түүнд —Чимээгүй гэв. Хааны дэргэд байсан бүгд түүнийг орхин гарлаа.

[20] Ингээддээврийн сэрүүн лавриндаа ганцаар сууж байхад нь Ехүд дэргэд нь очив. Ехүд —Танд дуулгах Бурханы үг надад байна хэмээн өгүүлэхэд хаан суудлаасаа босмогц,

[21] Ехүдзүүн гараа сунган, баруун ташаанаасаа сэлмээ сугалан хааны хэвлийд дүрэхэд,

[22] бариулнь хүртэл иртэйгээ хамт оров. Тэр сэлмээ хааны хэвлийгээс сугалж аваагүй тул харвин нь сэлмийг хучив. Тэгээд гэдэс доторх хамаг юм нь гарч ирэв.

[23] ТэгээдЕхүд уудам хонгил уруу явахдаа хааны байгаа дээврийн сэрүүн лаврингийн хаалгыг хааж, түгжив.

[24] Түүнийг гарсны дараа хааны зарц нар ирж, дээврийн лаврингийн хаалга түгжээтэй байгааг хараад, —Хаантан лав сэрүүн лавриндаа амарч байгаа байх аа гэцгээв.

[25] Зарцнар нь санаа зовтлоо хүлээвч, хаан лаврингийнхаа хаалгыг онгойлголгүй удсан учраас тэд түлхүүр авч нээхэд, тэдний эзэн шалан дээр унаад нас барсан байв.

[26] Зарц нарыг тээнэгэлзэн байх зуур Ехүд шүтээний газрыг өнгөрөн, Сеира уруу зугтаж амжсан байлаа.

[27] Ехүдтэнд хүрээд, Ефраимын уулархаг нутагт бүрээ үлээв. Израилийн хөвгүүд түүнтэй хамт уулархаг нутгаас бууж явахад, тэр тэднийг тэргүүлэв.

[28] Тэрээртэдэнд хандан —Өстөн дайсан моабчуудыг чинь ЭЗЭН та нарын гарт өгсөн тул тэднийг мөрдөгтүн гэв. Ингээд тэд түүнийг даган доошоо явж, Моабын эсрэг талд орших Иорданы гармыг эзлэн авч, хэнийг ч гатлуулсангүй.

[29] Тэрүед эрүүл чийрэг, эр зоригтой арван мянга орчим моабчуудыг тэд алав. Тэдний нэг нь ч зугтсангүй.

[30] Ингээдтэр өдөр Моаб израильчуудад эзлэгдэн, газар нутаг нь наян жилийн турш амар тайван байв.

[31] Ехүдийн дараа үхрийн шилбүүрээр зургаан зуун филистчүүдийг алсан, Анатын хөвгүүн Шамгар гарч ирэв. Тэрээр мөн Израилийг чөлөөлжээ.

Шүүгчид — Chapters