Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:59

[1] Израилийн хөвгүүд дахин ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдсэнд ЭЗЭН тэднийг дөчин жилийн турш филистчүүдийн гарт тушаав.

[2] Даны ургийн Зорагийн нэгэн хүн Маноа хэмээх нэртэй нэгэн эр байжээ. Түүний эхнэр нь хүүсэр тул хүүхэд төрүүлсэнгүй.

[3] ЭЗЭНийтэнгэр элч тэр эмэгтэйд үзэгдэн —Үзэгтүн, чи хүүсэр бөгөөд хүүхэд төрүүлээгүй боловч жирэмсэлж хүү төрүүлнэ.

[4] Одооболгоомжлогтун. Усан үзмийн дарс болон архи ууж үл болно. Бузар идээг ч идэж үл болно.

[5] Үзэгтүн, чи жирэмсэлж хүү төрүүлэх болно. Тэр хөвгүүний тэргүүнд тонгорог хүргэж болохгүй. Учир нь тэр эхийн умайд байхаасаа Бурханд Назир хүн болох юм. Тэр Израилийг филистчүүдийн савраас аварч эхэлнэ гэж хэлэв.

[6] Өнөөхэмэгтэй ирж, нөхөртөө —Бурханы хүн над дээр ирэв. Түүний төрх нь Бурханы тэнгэр элчийн төрх мэт, ихэд аймшигтай байв. Би түүнийг хаанаас ирснийг нь ч лавласангүй, тэр ч надад нэрээ хэлсэнгүй.

[7] Харинтэр надад хандан "Үзэгтүн, чи жирэмсэлж хүү төрүүлнэ. Одоо чи үзмийн дарс буюу архи ууж, бузар идээг идэж ч үл болно. Учир нь хөвгүүн эхийн умайд байхаасаа үхэх өдрөө хүртэл Бурханд Назир хүн болох юм" гэж айлдлаа гэв.

[8] Тэгэхэд нь Маноа ЭЗЭНд залбирч —Эзэн минь, төрөх гэж буй хөвгүүнд юуг үйлдвэл зохихыг бидэнд түүгээр сургахын тулд Таны илгээсэн Бурханы хүнийг дахин бидэнд ирүүлж соёрхооч гэв.

[9] БурханМаноагийн дууг сонсжээ. Өнөөх эмэгтэй тариалангийн талбайд сууж байхад нь Бурханы тэнгэр элч түүн уруу дахин ирэв. Харин түүний нөхөр Маноа түүнтэй хамт байсангүй.

[10] Нөгөөэмэгтэй яаран гүйж очоод, нөхөртөө —Үзэгтүн, тэр өдөр над дээр ирсэн хүн надад үзэгдлээ гэв.

[11] ТэгэхэдМаноа босож, эхнэрээ даган явж, нөгөө хүн дээр очин —Энэ эмэгтэйтэй ярьсан хүн та мөн үү? гэхэд тэр —Би мөн гэж хариулав.

[12] Маноа —Одоо таны үг биелэгдэх үед хөвгүүний амьдралын хэв маяг болон үйлчлэл нь ямар байх вэ? хэмээн асуусанд

[13] ЭЗЭНийтэнгэр элч Маноад —Миний хэлсэн бүхэнд эмэгтэй анхааралтай байг.

[14] Усанүзмийн модноос гарсан ямар ч юмыг тэр идэж үл болно. Мөн усан үзмийн дарс болон архийг ууж үл болно. Бузар идээг идэж болохгүй. Миний тушаасан бүхнийг тэр эмэгтэйгээр сахиулагтун гэж айлдлаа.

[15] Тэгэхэд нь Маноа ЭЗЭНий тэнгэр элчид —Бид танд зориулан ишиг төхөөрөх тул та түр саатаж болгооно уу? гэв.

[16] ЭЗЭНийтэнгэр элч Маноад —Чи намайг саатуулсан ч би чиний идээнээс үл иднэ. Харин чи шатаалт тахилыг өргөе хэмээвэл түүнийгээ ЭЗЭНд өргөгтүн гэв. Учир нь Маноа түүнийг ЭЗЭНий тэнгэр элч гэдгийг мэдээгүй ажээ.

[17] МаноаЭЗЭНий тэнгэр элчид хандан —Таны нэр алдар хэн бэ? Таны үг биелэгдэх үед бид таныг магтах болно гэсэнд

[18] ЭЗЭНийтэнгэр элч түүнд —Миний нэр гайхамшигтай гэдгийг харсаар байж юунд түүнийг асууна вэ? гэж айлдлаа.

[19] ТийнхүүМаноа ишиг болон үр тариан тахилыг авч, хадан дээр ЭЗЭНд өргөв. Маноа болон түүний эхнэрийг харж байхад ЭЗЭНий тэнгэр элч гайхамшгийг үйлдэв.

[20] Галындөл тахилын ширээнээс тэнгэр өөд дүрэлзсэнд ЭЗЭНий тэнгэр элч тахилын ширээний дөлөн дотор залран дээш одов. Маноа болон түүний эхнэр үүнийг хараад нүүрээрээ газарт хөсөр унав.

[21] ЭЗЭНийтэнгэр элч Маноа болон түүний эхнэрт дахин үзэгдсэнгүй. Тэгээд Маноа түүнийг ЭЗЭНий тэнгэр элч байсныг мэджээ.

[22] Маноаэхнэртээ —Бид Бурханыг үзсэн тул заавал үхэх болно гэхэд

[23] эхнэрнь түүнд —Хэрэв ЭЗЭН биднийг алахаар санасан аваас Тэр бидний гараас шатаалт тахил болон үр тариан тахилыг авахгүй байх байсан бөгөөд энэ бүгдийг ч бидэнд үзүүлэхгүй, бас энэ үед үүнтэй адил зүйлсийг бидэнд сонсгохгүй байх байсан гэв.

[24] Үүний дараа өнөөх эмэгтэй хөвгүүн төрүүлж, түүндээ Самсон хэмээх нэр хайрлав. Хөвгүүн өсөж, ЭЗЭН түүнийг ерөөв.

[25] Зораболон Ештаолын хоорондох Махане-дан хотод байхад нь ЭЗЭНий Сүнс түүнийг хөдөлгөж эхлэв.

Шүүгчид — Chapters