Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:35

[1] Дариусын хоёр дахь жилийн наймдугаар сард ЭЗЭНий үг Иддогийн ач, Берехиагийн хөвгүүн, эш үзүүлэгч Зехариад ирж, айлдсан нь —

[2] Чиний өвөг дээдэст ЭЗЭН ихэд хилэгнэсэн.

[3] Тиймээстэдэнд хэл. "Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Над уруу эргэгтүн» хэмээн түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаад «Тэгвэл Би та нар уруу эргэх юм» гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.

[4] «"Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Одоо та нар нүгэлт замаасаа болон хилэнцэт үйлсээсээ эргэгтүн»" хэмээн эртний эш үзүүлэгчид та нарын өвөг дээдэст зарласан боловч тэд Намайг сонсоогүй, анхаарсангүй. Тэрхүү өвгөдийнхөө адил бүү байгтун» гэж Э

[5] «Хаана байна, өвөг дээдэс чинь? Эш үзүүлэгчид мөнх амьдардаг уу?

[6] ГэвчБи Өөрийн зарц нар болох эш үзүүлэгчдэд тушаасан Миний үгс, захирамжууд эцэг өвгөдийг чинь гүйцээгүй гэж үү? Тэгээд тэд гэмшин, "Бидний зам, бидний үйлсийн минь дагуу бидэнд үйлдэхээр түмэн цэргийн ЭЗЭНий төлөвлөсөнчлөн ийнхүү Тэр бидэнд ханджээ

[7] Дариусын хоёр дахь жилд, Шебат сар буюу арван нэгдүгээр сарын хорин дөрөвний өдөр ЭЗЭНий үг нь Иддогийн ач, Берехиагийн хөвгүүн эш үзүүлэгч Зехариад ирсэн:

[8] Бишөнөөр харав. Үзэгтүн, улаан морь унасан хүн байсан бөгөөд тэрээр ардаа улаан, хээр, цагаан морьдтой хамт хавцал дахь мирт моддын дунд зогсож байв.

[9] Би —Эзэн минь, эдгээр нь юу вэ? хэмээсэнд надтай ярилцаж байсан тэнгэр элч надад —Эдгээр нь юу болохыг би чамд үзүүлье гэв.

[10] Миртмоддын дунд зогсож байсан өнөөх хүн —Эдгээрийг дэлхий даяар явуулахаар ЭЗЭН илгээсэн юм хэмээн хариулав.

[11] Миртмоддын дунд зогсож байсан ЭЗЭНий тэнгэр элчид хандан тэд —Бид дэлхий даяар явлаа. Үзэгтүн, бүх дэлхий амар тайван, нам гүм байна гэж хариулав.

[12] Дараа нь ЭЗЭНий тэнгэр элч —Түмэн цэргийн ЭЗЭН, эдгээр далан жилүүдээр зэвүүцэгдэн байсан Иерусалим болон Иудагийн хотуудыг Та хэдий болтол өрөвдөхгүй байх юм бэ? гэсэнд

[13] надтайярилцаж байсан мөнөөх тэнгэр элчид ЭЗЭН сайн үг, тааламжит үгсээр хариулав.

[14] Ингээднадтай ярилцаж байсан тэнгэр элч надад хандан —Ингэж зарлагтун. "Түмэн цэргийн ЭЗЭН ийн айлдаж байна. «Би Иерусалим болон Сионы төлөө хэтэрхий хартай байна.

[15] Харинамар тайван буй үндэстнүүдэд Би маш их уурсаж байна. Учир нь Намайг зөвхөн өчүүхэн хилэгнэх зуур тэд бузар мууд тусалсан».

[16] ИймээсЭЗЭН айлдаж байна. «Би өрөвдөн Иерусалим уруу эргэх болно. Миний өргөө тэнд босгогдох болно» гээд «Хэмжүүр Иерусалимын дээгүүр татагдах болно» гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна".

[17] Дахинингэж зарлагтун. "Түмэн цэргийн ЭЗЭН ийн айлдаж байна. «Миний хотууд дахин хөгжил цэцэглэлтээр бялхана. ЭЗЭН Сионыг дахин тайтгаруулж, Иерусалимыг дахин сонгоно»" гэв.

[18] Тэгээд би нүдээ өргөн хараад дөрвөн эврийг үзэв.

[19] Надтайярилцаж байсан тэнгэр элчид хандан би —Эдгээр нь юу вэ? гэсэнд тэр надад —Эдгээр нь Иуда, Израиль, Иерусалимыг тараасан эврүүд юм гэж хариулав.

[20] Дараань ЭЗЭН надад дөрвөн дархныг үзүүлэв.

[21] Би —Эдгээр нь юу хийхээр ирж байна вэ? гэсэнд тэр —Тэдгээр нь Иудаг тараасан эврүүд юм. Иймээс хэн ч толгойгоо өргөхгүй. Харин эдгээр дархчууд тэднийг айлгахаар газар нутгийг нь тараах гэж Иудагийн эсрэг эврээ өргөгч үндэстнүүдийн эврүүдийг нураахаар ирсэн гэлээ.

Зехариа — Chapters