Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:14

[1] Би дахин нүдээ өргөн харвал, хоёр уулын хоорондоос дөрвөн тэрэг урагш гарч ирсэн нь үзэгдэв. Уулс нь хүрэл уулс аж.

[2] Эхнийтэргэнд улаан морьд, хоёр дахь тэргэнд хар морьд,

[3] гуравдахь тэргэнд цагаан морьд, дөрөв дэх тэргэнд хүчирхэг цоохор морьд хөллөсөн аж.

[4] Тэгээдби надтай ярилцаж байсан өнөөх тэнгэр элчид хандан —Эзэн минь, эдгээр нь юу вэ? гэсэнд

[5] тэнгэрэлч надад хариулан —Эдгээр нь бүх л дэлхийн Эзэний өмнөх байрнаас урагшилж буй тэнгэрийн дөрвөн сүнс юм.

[6] Харморьд бүхий нэгэн нь умардын орон уруу хөдөлж, цагаанууд нь тэдний араас урагшлах үед цоохрууд өмнөдийн орон уруу хөдөлдөг юм.

[7] Хүчтэнүүдийггарч явахад, тэд дэлхий даяар аялахаар явах гэж тэмүүлнэ гэв. Тэр —Явцгаа, дэлхий даяар аялагтун гэсэнд тэд дэлхий даяар явцгаав.

[8] Дараань Тэр над уруу хашхирч, надад хандан —Харагтун, Умардын орон уруу явагчид нь умардын оронд хандсан Миний уур хилэнг тайтгаруулав гэв.

[9] ЭЗЭНий үг мөн над уруу ирж айлдсан нь —

[10] Цөлөгдөгсдөөс, Хелдаигаас, Тобиагаас, Иедаиагаас өргөл ав. Тэр өдрөө чи явж тэднийг Вавилоноос хаана ч очсон бай Зефаниагийн хөвгүүн Иосиагийн гэрт нэвтэр.

[11] Мөнгө, алт авч титэм урлаад Иехозадакийн хөвгүүн, тэргүүн тахилч Иошуагийн толгойд өмсгөгтүн.

[12] Тэгээдтүүнд "Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Мөчир хэмээх нэртэй хүнийг үзэгтүн. Юу гэвэл, Түүний байгаа газраас Тэр ургаж нахиалдаг. Тэр ЭЗЭНий сүмийг барих болно.

[13] Тиймээ, ЭЗЭНий сүмийг барих хүн нь Тэр юм. Тэр хүндлэлийг хүртэж, Өөрийн сэнтий дээр захирна. Иймээс Тэр Өөрийнхөө сэнтий дээр тахилч болж, хоёр талын хооронд энхийн зөвлөл болох юм»".

[14] Титэмнь Хелем, Тобиа, Иедаиа болон Зефаниагийн хөвгүүн Хенд ЭЗЭНий сүм дэх сануулга болно.

[15] Алсхолын хүмүүс ирж ЭЗЭНий сүмийг босгоно». Намайг та нар уруу түмэн цэргийн ЭЗЭН илгээснийг та нар мэдэх болно. Хэрэв чи өөрийн Бурхан ЭЗЭНийг бүрэн төгс дуулгавартай дагавал энэ нь бүтэх болно гэв.

Зехариа — Chapters