Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 1:50

[1] Тэр өдөр Давидын гэрийн төлөө, Иерусалимын оршин суугчдын төлөө ба нүгэл, цэвэр бус байдлын төлөө нэгэн булаг онгойсон байх болно.

[2] "Тэр өдөр ийм зүйл болно" гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаад "Би шүтээнүүдийн нэрсийг тэр нутгаас тастах болно. Тэд цаашид дурсагдахгүй. Би мөн эш үзүүлэгчид болон бузар сүнсийг тэр нутгаас зайлуулна.

[3] Ийнатал хэрэв хэн нэгэн нь эш үзүүлсээр байвал, түүнийг төрүүлсэн эцэг эх нь түүнд «Чи амьдрахгүй. Учир нь чи ЭЗЭНий нэрээр худал ярьсан» гэх болно. Төрүүлсэн эцэг эх нь түүнийг эш үзүүлж байх үед нь нэвт хатгана.

[4] Мөнтэр өдөр эш үзүүлэгчид эш үзүүлэхдээ үзсэн үзэгдлээсээ болж ичиж, хууран мэхлэхийн тулд тэд хялгасан нөмрөг өмсөхгүй.

[5] Харинтэр «Би эш үзүүлэгч биш. Би бол газрын оёдолчин. Учир нь хүн намайг залуу байхад минь боол болгон худалдсан билээ» гэнэ.

[6] Нэгнь түүнд «Чиний гарын хооронд буй эдгээр шархнууд нь юу вэ?» гэхэд тэр «Эдгээр нь намайг хайрлагсдын гэрт миний шархадсан шархнууд юм» гэнэ".

[7] "Илд ээ! Миний Хоньчны эсрэг, Миний нөхөр болох хүний эсрэг сэрэгтүн" гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна. "Хоньдыг нь тараан бутаргахын тулд Хоньчинг цохигтун. Би Өөрийн мутрыг нялх хүүхдүүдийн эсрэг эргүүлнэ.

[8] Энэ нь бүх газарт тохиолдох болно" гэж ЭЗЭН тунхаглаад "Үүний доторх хоёр хэсэг нь таслагдан сүйрнэ. Харин гурав дахь нь дотроо үлдэх болно.

[9] Гурав дахь хэсгийг нь Би гал дундуур гарган, мөнгийг цэвэршүүлдэг шиг тэднийг цэвэршүүлж, алтыг тунгаадаг шиг тэднийг тунгаана. Тэд Миний нэрийг дуудаж, Би тэдэнд хариулах болно. «Тэд бол Миний ард түмэн» гэж Би айлдан, «ЭЗЭН бол миний Бурхан» гэж тэд хэлнэ".

Зехариа — Chapters