Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:39

[1] Үзэгтүн, та нараас авагдсан олз нь та нарын дунд хуваагдсан байх тэр өдөр ЭЗЭНд ирж байна.

[2] БиИерусалимын эсрэг тулалдуулахаар бүх үндэстнүүдийг цуглуулна. Хот эзлэгдэж, гэр орнуудыг тонон, эмэгтэйчүүдийг хүчирхийлэн, хотын хагас нь цөлөгдөх боловч ард түмний бусад нь хотоос таслагдахгүй.

[3] Дараань ЭЗЭН урагшлан, тулааны өдөрт дайтдаг шигээ тэдгээр үндэстнүүдийн эсрэг Тэр дайтна.

[4] Тэрөдөр Түүний хөл Иерусалимын урд, дорно зүгт Чидун уулан дээр гишгэнэ. Чидун уул зүүнээс баруун тийш өргөн хөндийгөөр голоороо хуваагдана. Тэгснээр уулын нэг тал нь умар зүг уруу, нөгөө тал нь өмнө зүг уруу нүүх болно.

[5] Минийуулсын хөндийгөөр та нар зугтах болно. Учир нь уулсын хөндий нь Азелд хүрэх юм. Тийм ээ, та нар Иудагийн хаан Уззиагийн өдрүүдэд тохиолдсон газар хөдлөлтөөс зугтсан шигээ зугтана. Тэгээд миний Бурхан ЭЗЭН ирэх бөгөөд бүх ариун нэгнүүд Түүнтэй х

[6] Тэрөдөр гэрэл гэгээгүй болж, сүр жавхлант нэгнүүд царцана.

[7] Энэнь өдөр ч, шөнө ч байхгүйгээрээ ЭЗЭНд танигдах ер бусын өдөр байх болно. Гэвч тэр үед үдшийн цагаар гэрэлтэй байх болно.

[8] Тэрөдөр амийн ус Иерусалимаас урсан гарч, хагас нь дорны тэнгис уруу, нөгөө хагас нь өрнийн тэнгис уруу чиглэнэ. Энэ нь өвөл зунгүй урсах болно.

[9] ЭЗЭН бүх дэлхийн хаан болж, тэр өдөр ЭЗЭН нь цорын ганцаар байж, Түүний нэр нь цорын ганц байх болно.

[10] ГебагаасИерусалимын өмнө орших Риммон хүртэлх бүх нутаг нь тал болон хувирах боловч Иерусалим өндийн, Бениамины Дааман Хаалганаас Нэгдүгээр Дааман Хаалганы газрын цаадах Булангийн Дааман Хаалга хүртэл, Хананелын Цамхгаас хааны усан үзмийн шахуурга

[11] Хүмүүстэнд амьдарч, тэнд цаашид хараал байхгүй болж, Иерусалим нь аюулгүй орших болно.

[12] Иерусалимын эсрэг дайнд мордох бүх ард түмнүүдийг ЭЗЭНий цохих гай гамшиг нь энэ байх болно. Тэд хөл дээрээ зогсож байхад нь махан бие нь ялзарч, ухархайдаа нүднүүд нь бээж, амандаа хэл нь өмхийрнө.

[13] Тэрөдөр тэдний дээр асар их үймээн сандрал ЭЗЭНээс буун ирнэ. Тэд нэг нэгнийгээ баривчлан, нэгийнх нь гар нөгөөгийнхөө гарын эсрэг өргөгдөнө.

[14] МөнИуда ч Иерусалимд дайтна. Хүрээлэн буй бүх үндэстнүүдийн эд баялаг болох алт, мөнгө, хувцас хунар асар ихээрээ цуглана.

[15] Мөнэнэ гамшигтай адил гамшиг морь, луус, тэмээ, илжиг, бүх мал дээр бууж эдгээр хуарангуудад байх болно.

[16] Тэгээд Иерусалимын эсрэг хөдөлсөн бүх үндэстнүүдийн үлдсэн болгон нь түмэн цэргийн ЭЗЭН болох Хаанд мөргөхөөр, Майхан Баярыг тэмдэглэхээр жилээс жилд ирэх болно.

[17] Түмэнцэргийн ЭЗЭН болох Хаанд мөргөхөөр Иерусалимд ирдэггүй газар дэлхийн ямар ч гэр бүл дээр бороо хургүй байх болно.

[18] ХэрэвЕгипетийн гэр ирэхгүй, орохгүй бол тэдний дээр бороо хур орохгүй юм. Майхан Баярыг тэмдэглэхээр ирдэггүй үндэстнүүдийг ЭЗЭНий цохих гамшиг нь энэ байх юм.

[19] МайханБаярыг тэмдэглэхээр ирдэггүй бүх үндэстнүүдийн нүгэл болон Египетийн нүгэл нь энэ байх юм.

[20] Тэрөдөр морьдын хонхнууд дээр "ЭЗЭНД АРИУН" гэж сийлэгдсэн байх болно. ЭЗЭНий өргөөн дэх хоолны тогоонууд нь тахилын ширээний өмнөх хулнууд мэт байна.

[21] Иерусалимболон Иуда дахь хоолны тогоо бүр нь түмэн цэргийн ЭЗЭНд ариун байх болно. Бүх тахил өргөгчид ирж тэднийг аван, дотор нь чанана. Тэр өдөр түмэн цэргийн ЭЗЭНий өргөөнд канаанчууд цаашид байхаа болино.

Зехариа — Chapters