Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 1:53

[1] Дараа нь би нүдээ өргөн хартал, гартаа хэмжүүр барьсан хүн үзэгдэв.

[2] Тэгэхэднь би —Чи хаашаа явж байна вэ? гэсэнд тэр надад —Иерусалимыг хэмжиж, түүнийг хэр урт, хэр өргөн болохыг нь үзнэ гэв.

[3] Үзэгтүн, надтай ярилцаж байсан өнөөх тэнгэр элч явчихсан, өөр нэг тэнгэр элч түүнтэй уулзахаар ирж,

[4] түүнд —Гүй, тэр залуутай ярьж, "Доторх хүн, мал нь олширсноос болж Иерусалим нь хана хэрэмгүй суурин мэт болно"гэж хэл.

[5] ЭЗЭНтунхаглаж байна. "Би хотыг хүрээлэн галт хана болно. Би түүний дундах алдар нь байх болно" гэв.

[6] "Хөөе! хөөе! Умардын газраас зугтагтун" гэж ЭЗЭН тунхаглаж байна. "Учир нь Би та нарыг тэнгэрийн дөрвөн салхи мэт тараасан" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

[7] "Хөөе, Сион! Вавилоны охинтой хамт амьдрагч та нар зугтан зайлагтун.

[8] Түмэнцэргийн ЭЗЭН ийн айлдаж байна. «Цог жавхлангийн дараа Тэр намайг, та нарыг дээрэмдсэн үндэстнүүдийн эсрэг илгээв. Учир нь та нарт хүрэгч нь Түүний мэлмийн цэцгийд хүрдэг.

[9] Үзэгтүн, Би Өөрийн мутраар тэдний дээгүүр даллана. Тэгснээр тэд боолчуудынхаа олз нь болох юм. Тэгээд та нар түмэн цэргийн ЭЗЭН Намайг илгээснийг мэдэх болно.

[10] Сионыохин оо! Баярлан дуулж, баясагтун. Үзтүгэй, Би ирж байна. Би та нарын дунд орших болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна.

[11] «Тэр өдөр олон үндэстнүүд өөрсдийгөө ЭЗЭНтэй холбож, Миний ард түмэн болно. Тэгээд Би та нарын дунд оршиж, түмэн цэргийн ЭЗЭН Намайг та нар уруу илгээснийг та нар мэдэх болно.

[12] ЭЗЭНИудаг ариун газар дахь Өөрийн хувь мэт эзэмшиж, Иерусалимыг дахин сонгоно.

[13] Бүхмахан бие нь ЭЗЭНий өмнө дуугүй байгтун. Учир нь Тэр Өөрийн ариун оршихуйгаас сэрэв»".

Зехариа — Chapters