Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:56

[1] Долдугаар сарын хорин нэгэнд ЭЗЭНий үг эш үзүүлэгч Хаггаигаар дамжуулан ирж айлдсан нь —

[2] Одоо Иудагийн захирагч, Шеалтиелын хөвгүүн Зеруббабел ба тэргүүн тахилч, Иехозадакийн хөвгүүн Иошуа болон үлдсэн ард түмэнд хэлэгтүн.

[3] "Энэ сүмийг урьдын сүр жавхлантай байдлаар нь үзсэн, та нарын дунд үлдсэн хүн байна уу? Одоо энэ сүм чамд ямар харагдана вэ? Энэ нь та нарын нүдэнд юу ч үгүйтэй адил харагдахгүй байна гэж үү?

[4] Гэвчодоо Зеруббабел аа, зоригтой байгтун" гэж ЭЗЭН тунхаглаад "Тэргүүн тахилч, Иехозадакийн хөвгүүн Иошуа мөн зоригтой байгтун. Энэ газрын ард түмэн та нар бүгдээрээ зоригтой байгтун" гэж ЭЗЭН тунхаглаад "Би та нартай хамт байгаа учраас ажиллагтун"

[5] "Та нарыг Египетээс гарах үед Миний та нарт тогтоосон амлалтын хувьд, Миний Сүнс та нарын дунд оршиж байгаа. Бүү айгтун".

[6] Түмэнцэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. "Тун удахгүй дахин нэг удаа Би тэнгэр ба газар, далай ба хуурай газрыг сэгсрэх гэж байна.

[7] Бибүх үндэстнийг сэгсэрнэ. Тэд бүх үндэстний эд баялагтай хамт ирнэ. Би энэ өргөөг цог жавхлангаар дүүргэх болно" гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.

[8] "Мөнгө Минийх, алт Минийх" гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна.

[9] "Энэ өргөөний хожмын сүр жавхлан, урьдынхаасаа илүү агуу байх болно" гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаад "Энэ газарт Би амар тайвныг өгнө" гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна гэв.

[10] Дариусын хоёр дахь жилийн есдүгээр сарын хорин дөрвөнд ЭЗЭНий үг эш үзүүлэгч Хаггаид ирж айлдсан нь —

[11] Түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. "Одоо тахилч нараас хууль асуугтун.

[12] Хэрэвхүн ариун махыг хувцасныхаа хуниасанд авч яваад үүгээрээ талх, эсвэл болсон хоол, дарс, тос, эсвэл өөр ямар нэгэн хоолонд хүрвэл тэр нь ариун болох уу?" гэсэнд тахилч нар —Үгүй хэмээн хариулцгаав.

[13] Дараань Хаггаи —Хэрэв хүүрт хүрч бузартсан хүн эдгээрийн аль нэгэнд нь хүрвэл тэр нь бузар болох уу? гэсэнд тахилч нар —Энэ нь бузар болно хэмээн хариулцгаав.

[14] Хаггаихариуд нь —"Энэ ард түмэн ийм л байна. Миний өмнө энэ үндэстэн ийм байна" гэж ЭЗЭН тунхаглаж байна. "Тэдний гарын ажил болгон нь ийм байна. Тэд юу өргөнө, тэр нь ч бузар юм.

[15] Харинодоо, энэ өдрөөс хойш анхаарагтун. ЭЗЭНий сүмд нэг чулуу нөгөө дээрээ тавигдахаас өмнө,

[16] түүнээсөмнө хэн нэг нь хорин боодол тариа авахаар ирэхэд, тэнд ердөө л арав байж, хэн нэг нь усан үзмийн дарсны торхноос тавин савыг авахаар ирэхэд, тэнд ердөө л хорин сав байдаг байсан.

[17] Бита нарыг болон та нарын гарын бүх хөдөлмөрийг чинь халуун салхи, мөндрөөр цохиж, хөгцрүүлсэн хэдий ч та нар Над уруу эргэж ирээгүй" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

[18] "Энэ өдрөөс хойш анхаарагтун. ЭЗЭНий сүмийн суурийг тавьсан өдөр буюу есдүгээр сарын хорин дөрөвний өдрөөс анхаарагтун.

[19] Агуулахадөнөөг хүртэл үр байна уу? Өнөөг хүртэл усан үзэм, инжрийн мод, анар, чидун моддыг оролцуулан үр жимс төрүүлээгүй боловч энэ өдрөөс Би та нарыг ерөөнө" гэв.

[20] Тэр сарын хорин дөрвөнд ЭЗЭНий үг Хаггаид хоёр дахь удаагаа ирж айлдсан нь —

[21] Иудагийн захирагч Зеруббабелд ингэж хэл. "Би тэнгэр, газрыг сэгсрэх гэж байна.

[22] Бихаанчлалуудын сэнтийнүүдийг хөмөрч, үндэстнүүдийн хаанчлалуудын хүч чадлыг нь устгана. Морин тэрэг ба хөтөч нарыг нь Би хөмөрч, морьд ба морьтон бүр нөгөөгийнхөө сэлмэнд унах болно" гээд

[23] түмэнцэргийн ЭЗЭН тунхаглахдаа "Тэр өдөр Би Өөрийн зарц, Шеалтиелын хөвгүүн Зеруббабел чамайг авах болно" гэж ЭЗЭН тунхаглаад" Чамайг Би сонгосон учир Би чамайг тэмдэгт бөгж мэт болгоно" гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна.

Хаггаи — Chapters